Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Б.ГАЛБАДРАХ: МАНАЙ ЗАЛУУС ҮНЭХЭЭР БАХАРХАЛТАЙ..

Дэлхийн хамгийн сайхан, өв тэгш залуу шалгаруулах “Дэлхийн мистер” тэмцээнд 2010 онд амжилттай оролцоод ирсэн

Б.Галбадрахтай уулзахын өмнө нэгэн танилаас нь “Галаа шиг залуус олон болоосой” гэсэн үг сонссон юм. Үзэгчдийнхээ тоогоор толгой цохидог “Дэлхийн мисс”- ийг зохион байгуулагчид үлгэр жишээ эрчүүдийг тодруулж, сурталчлах зорилгоор уг тэмцээнийг санаачлан, 1986 оноос зохион байгуулж эхэлсэн гэдэг. Энэ жил БНСУ-ын Инчон хотноо амжилттай зохион байгуулагдсан зургаа дахь удаагийн наадамд Монгол залуусын төлөөлөл анх удаагаа оролцсон нь энэ.

-Олон улсын нэр хүндтэй наадамд эх орноо төлөөлж, амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Энэ тэмцээнд ямар шугамаар оролцсон юм бэ?

-“Desoft” студийнхэн надад санал тавьсан. Уг студи “Дэлхийн мисс” байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар нь юм билээ.

-Тэд ямар шалгуураар таныг сонгосон юм бол?

 

-Загвар өмсөөд найм дахь жилийнхээ нүүр үзэж байгаа болохоор дадлага туршлагыг нэлээд чухалчилсан байх. Түүнчлэн “Дэлхийн мистер” тэмцээнд оролцогчдыг гадаад үзэмж төдийгүй биеэ авч явах байдал, ёс суртахуун, олон нийттэй харилцах чадвар, боловсрол, авьяас зэрэг маш олон шалгуураар шигшдэг. Тиймээс “Desoft”-ийнхон тэдгээрийг ч бас шалгуур болгосон байх.

-Монголчууд “Дэлхийн сайхан бүсгүй” хэмээх тэмцээнийг мэдэхээс биш, “Дэлхийн мистер”-ийн талаар ямар ч ойлголтгүй. Оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач.

galaa-Тийм ээ. “Дэлхийн мистер” гэхээр манайхан бодбилдингийн, эсвэл царайлаг, биеийн галбир сайтай залуусыг шалгаруулах тэмцээн гэж ойлгоод байх шиг байна. Уг тэмцээнийг “Дэлхийн мисс” байгууллага зохион байгуулдаг. Тиймээс ач холбогдол, зорилгын хувьд “Дэлхийн мисс”-ээс дутахгүй. Энэ жилийн тэмцээнд 76 орны залуус өрсөлдсөн. Тэмцээний онцлогийг дурдвал оролцогчид авьяас, хувцас загвар үзүүлэх, хоол хийхээс бусад сорилтод багаар өрсөлдсөн. Биднийг очсон даруйд хар, шар, улаан, хөх багт хувааж, сорилтын үеэр багийнхаа амжилтад хэрхэн нөлөөлж байгаагаар дүгнэсэн нь их сонин, бас сайхан санагдсан.

-Тэмцээнд ямар амжилт гаргав?

-Спорт сорилтын үеэр шилдэг 15-д багтсан.

Даалгаврууд хүнд байв уу?

-Зөвхөн хурд хүч, бяр төдийгүй тэсвэр хатуужил шаардсан даалгаврууд байсан тул амаргүй даваа байсан шүү. Далайн эргийн нойтон элсэн дундуур завь өргөн гүйж, хугацаа өнгөрөх тусам завин дээр дугуй тавих гэх мэтээр ачаа хүндрүүлж байсан нь зарим оролцогчийг тамирдаж унахад хүргэсэн үе ч бий. Оролцогчдын дунд кикбоксын хүнд жингийн дэлхийн аварга, хүндийг өргөлтийн тамирчид зэрэг сайн залуус олон байсан. Спорт сорилтын үеэр бид хагас цэргийн зохион байгуулалттай байснаар барахгүй, цэргийн сургуулилалтын хүнд дасгалуудтай ойролцоо даалгавар биелүүлсэн. Тиймээс зөвхөн биерхүү, бядтай байхаас гадна хурд, тэсвэр тэвчээр шаардагддаг юм билээ.

-Тэгэхээр тухайн улс орондоо их нэр хүндтэй оролцогчид “Дэлхийн мистер” тэмцээнд оролцдог байх нь ээ?

-Тийм юм билээ. Бүр зарим орнууд улсдаа мистер шалгаруулах тэмцээн зохиож, ялагчийг “Дэлхийн мистер”-т оролцуулдаг юм билээ. Тэр нь их зүгээр санагдсан.

-Сүүлийн үед монгол эрчүүдийг үнэлэх үнэлэмж эрс буурч байна. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Тийм ээ. Залуусыг энэ тал дээр уриалах нэвтрүүлэг, мэдээлэл ч их хомс юм. Манай эрчүүдийн олонхид харилцааны соёл, биеэ авч явах байдал төдийгүй гадаад байдалдаа ч анхаарал тавихгүй байх хандлага ажиглагддаг. Тиймээс манай улсад ийм төрлийн тэмцээн зохиож, үлгэр жишээ залуусыг оролцуулбал эрчүүд өөртөө дүгнэлт хийж, дутагдлаа засах байх.

galaa3-Биеийнхээ галбирыг хадгалахын тулд спортоор хичээллэдэг гэсэн ойлголт эрчүүдийн дунд үгүй. Та ямар спортоор хичээллэдэг вэ?

-Ажиглаад байхад манай залуус биеийн галбиртаа огт анхаарал тавьдаггүй. Мэдээж фитнессээр хичээллэн биеэ хөгжүүлдэг залуус бий л дээ. Гэхдээ монгол залуусын олонх нь 30 дөхөөд л гүзээтэй болчихдог. Тэгээд бүр зарим нь түүндээ хайртай байдаг гээч. Уг нь бол тэр чинь амьдралын буруу хэвшил сонгосных нь баталгаа, бахархаад байх зүйл биш шүү дээ. Миний хувьд регби, сагсан бөмбөг, хөлбөмбөг, фитнессээр хичээллэдэг.

-Регби гэв үү?

-Тийм ээ. Барууныхан сайн мэддэг ч, манайхан тэр бүр мэддэггүй. Америк хөлбөмбөгийн эцэг хэмээгддэг энэ спорт хамгийн эрсдэлтэй спортын төрөлд ордог. Зарчмын хувьд америк хөлбөмбөгтэй адилхан. Гэхдээ хамгаалалтын хувцасгүй байдаг тул бэртэл гэмтэл авах нь их. Шөрмөс сунаж, гар хөл хөхөрч хавдан, тохой бяцрах асуудал байнга л гарч байдаг. Би Монголын регбигийн шигшээ багийн тамирчин. Бид багаараа Азийн регбигийн тэмцээнд оролцоод гуравдугаар байрт шалгарч байлаа.

-Монголчууд багаараа тоглодог спортод авьяасгүй гэдэг нь худлаа байх нь ээ?

-Монголчууд харин ч баг болон тоглохдоо сайн юм билээ. Бие биенээ ойлгож, нягт хамгаалалт бий болгож чадсан нь бидний хамгийн том давуу тал болсон. Сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортын хувьд тамирчид тухайн төрлийнхөө мөн чанарыг ухамсарладаггүйд байдаг юм болов уу гэсэн бодол төрдөг. Манай дасгалжуулагч биднээс архи тамхи хэрэглэхгүй байх зэрэг ёс суртахууны төлөв түвшин байдлыг ч шаарддаг. Ер нь спортын мөн чанар бол ёс суртахууны хүмүүжил олж авах явдал. Харин үүнийг монголчууд мөнгө олох хэрэгсэл мэт буруугаар ойлгоод байх юм.

galaa2-Таны бодлоор загвар өмсөгч гэдэг хүнд мэргэжил мөн үү?

-Энэ их харьцангуй ойлголт. Нэг талаас харахад загвар өмсөгчийн ажил хялбар. Харин олон жил энэ салбартаа дагнаж, мэргэшсэн хүмүүсийн хувьд хүнд алба.

-Чи анх ямар зорилгоор загвар өмсөгч болсон юм бэ?

-Би бүр 10 жилд байхаасаа л бизнесийн салбарт хүч сорино гэж төлөвлөсөн. Харин үүний тулд гадаад төрх, хэв маяг, имиж бүрдүүлэх талаар тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй гэж бодсоноос загвар өмсөгч бэлтгэх дамжаанд суралцсан. Загварын ертөнц гэдэг хүнд гоо зүйн мэдлэг, биеэ зөв авч явах чадвар, харилцааны соёл зэрэг олон талын чадвар суулгадаг өвөрмөц салбар. Харин хүмүүс нэр хүнд олох зорилгоор загвар өмсөгч болж, зарим нь бүр дамжаагаа ч төгсөөгүй байж “Би загвар өмсөгч” гэж цээжээ дэлдэн, энэ салбарынхны нэр хүндийг унагаад байна.

-Гаднын улс орнуудад энэ мэргэжил хэр нэр хүндтэй байдаг вэ?

-Багагүй нэр хүндтэй мэргэжилд тооцогддог. Загвар өмсөгчдийг такстай үйлчилгээний газрууд ямар ч хураамж авалгүй үйлчлэх жишээтэй. Хэрэв би барууны оронд очоод “Би загвар өмсөгч” гэвэл хүмүүс “Тийм үү. Ямар сайхан юм бэ” гэх байдлаар хүлээж авна шүү. Тиймээс авах цалин ч өндөр. Хааяа нэг загварын шоунд оролцоод байхад л өөрийгөө тэжээчих жишээтэй.

galaa1

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4587047/4f3/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.05.18 09:54:32
*.191.6.59

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.05.18 10:03:57
*.191.6.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366628
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
28416 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-05-18 527
28415 busguichuudee asuuyaaa yaraltai [4] Dano 2011-05-18 878
28414 ANHAAR!!! ZURAGT+SHARAH SHUUGEE+ OLGUUR MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР **MGL гишүүн* 2011-05-18 506
28413 BONUS!!!! SALE YARAGTUN! SK LG KT БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БАРИЦАА БАЙХГҮЙ, НҮҮЛГЭХ БОЛОМЖТОЙ СОЛОНГОСЫН НОМЕР 1 ИНТЕРНЕТИЙГ ТАНЫ ГЭРТ ИНТЕРНЕТЭЭ БЭЛЭГТЭЙ ХОЛБУУЛААД БАТАЛГААТАЙ КОМПьЮТЕР NOTEBOOK LCD-TV-EE ЗӨВХӨН ЭНДЭЭС SAMSUNG NOTEBOOK 2011-05-18 614
28412 Hordlogo [6] dulduu 2011-05-18 984
28411 herbalifeiin buteegdehuun hyamdraltai herb 2011-05-18 510
28410 BONUSTAI !!!!!SALE!!!! СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС. ORIGINAL SHOES www.mglsky.com tel:1599-1698 INTERNET-KOREA 2011-05-18 498
28409 (*-*) МОНГОЛД ТААРДАГ samgung hurgugch LCD-FULLHD-LED-SMART -ЗУРАГТ ТА ЯАРАГТУН!!!! INTERNETEE BELEGTEI HOBUULAAD COMPUTERAA ENDEES.. SAMSUNG NOTEBOOK 2011-05-18 483
28408 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-18 501
28407 huuhed avch yavna teach 2011-05-18 476
28406 meddeg bol helj uguuch bvsgvichvvdee [1] sansarbold 2011-05-18 812
28405 asuuya eejuudee [2] mgl 247 2011-05-18 921
28404 sain bna uu. [3] 영원 2011-05-18 750
28403 <<СОЛОНГОС ӨВГӨНИЙГ МОНГОЛ ЗАЛУУЧУУД ИНГЭЖ>>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-18 728
28402 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-05-18 496
28401 setak zarna xyamd file duck duck 2011-05-18 517
28400 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-18 468
28399 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-18 470
28398 yaraltai asuuya [4] nokiax6 2011-05-18 789
28397 진주 d bdag hvn bnuu [1] whitebear 2011-05-18 727
28396 tom gwangjud coolgirl 2011-05-18 511
» <<МОНГОЛ ЗАЛУУ СОЛОНГОСТ НЭРЭЭ ДУУРСГАЛАА>>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-18 1409
28394 solongosiin irgentei ger bul bolj baigaa humuust file [1] Ээж минь 2011-05-18 792
28393 ta nar tegwel ene asuultand hariulj chadhuu? [2] babagirl 2011-05-18 793
28392 MONGOLRUU HVVHED AWCH YAWNA.......ENE SARD..... gerlee_egch 2011-05-18 447
28391 Орифлэйм Косметикс 2011 < 2011,05,15-2011,06,04 > shinesoel 2011-05-18 516
28390 Таньд хэрэгтэй бидэнд тустай та ороод л үз..SUPER санал shinesoel 2011-05-18 454
28389 солонгос улсад ажилч амьдарч байгаа монголчуудаа эрүүлжүүлий shinesoel 2011-05-18 599
28388 Таны цусны даралтыг тодорхойлоё>>>>>>>>>>!! shinesoel 2011-05-18 448
28387 internetiin unegui holbolt+belegtei uramshuulaltai hanaro_internet 2011-05-17 464
28386 setak zarna xyamd file duck duck 2011-05-17 956
28385 Хүнсний зохицол file Ээж минь 2011-05-17 730
28384 dahiad asuuya [1] joly 2011-05-17 750
28383 Угж, сооск нь хүүхдийн оюун санааны хөгжилд саад болох боломжтой [1] Ээж минь 2011-05-17 772
28382 suvd kargonii utsiig heleed ogooch!! [1] scalp 2011-05-17 561
28381 deajond hariin eregtei ajil haijiinaa tenkhlen 2011-05-17 477
28380 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ИЙМ БАЙДАГ ЮМАА !!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-17 1395
28379 hi all visa nii bichig barimt [1] 1113 2011-05-17 916
28378 koreanAir-iin utasiig helj uguuch yaraltai [1] marzaganuur 2011-05-17 591
28377 hi all [3] kooko 2011-05-17 642
28376 <<<МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН МЭДЭХИЙГ ХҮССЭН ТҮҮВЭР АСУУЛТУУДААС >> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-17 922
28375 hariulj ughc tuslaach eejvvdee [3] gunjeeeeee 2011-05-17 829
28374 taniltsay [2] porman 2011-05-17 951
28373 medeg hvn ni heleed ogch [2] 인게 2011-05-17 785
28372 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [1] sekv_boy 2011-05-17 1285
배너신청
자생병원

배너신청