Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Өглөө сэрмэгц дэрэн дээр улам бүр их үс унасан байхыг хардаг.

Үсээ самнахад бөөн үс унасныг хараад их таагүй мэдрэмж төрдөг. Өдөр бүр хэдэн арван үс унаж байх ёстойг та мэдэх үү. Хамгийн гол нь энэ унаж буй үс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдээд буйг анзаарсан бол харин та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм.

Ингэхдээ юуны түрүүнд ямар шалтгаанаас болж үс унаж байгааг тодорхойлох хэрэгтэй.

Үс унах шалтгаан
Үс маш олон шалтгаанаас болж унадаг.

Тухайлбал:
• Ген, удамшлаас хамаарч,
• Дааврын тогтолцоо алдагдах,
• Биеийн дархлаа сулрах,
• Толгойн арьсны элдэв халдварт өвчин,
• Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин,
• Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх,
• Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах,
• Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс,
• Төрөлтийн дараах үс уналт,
• Экологийн хүчин зүйлс,
• Бүтэн ухаан алдуулалтад орох
• Буруу хооллох,
• Стресст орох үед үс унана.

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна.

Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй байдаг. Гэхдээ бас буруу хооллолт нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг.

Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ?
Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтад ч хамаатай.

Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй.

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд ус уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ.

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал:

Хуйхандаа иллэг хийх
Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Тэжээлийн тосон маск
Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 - 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай 8 аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск
Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.

Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.

Үсэндээ тэжээл өг
Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид.

Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.

Халзралтыг хэрхэн эмчлэх вэ?
Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технологи нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4562161/98b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239273
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366627
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
28191 Та ороод л үз................☜ <<<<<<<<<<<<<<<< G-THINK 2011-05-12 785
28190 duu [2] kooko 2011-05-12 710
28189 halbaga....... [1] UUKANAA 2011-05-12 1232
28188 Bvsgvichvvdeesee asuuya [1] Hvselmoroodol 2011-05-12 1042
28187 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-05-12 591
28186 hi yaraltai asuuy... [1] siahan 2011-05-12 848
28185 солонгос дууны үг яаж хайдгийн болоо???? [2] happyy 2011-05-12 1980
28184 naver.com-оос дууны үг хайж хайдгийн болоо??? [1] happyy 2011-05-12 1027
28183 SAMSUNG ZIPEL 2011 ONII SHINE, 2 MOTORTOI TOG BAGAD IDDEG, HUNSNII NOGOO MUUDGAKHGUI, TA OROOD UZ!!!!! **MGL гишүүн* 2011-05-12 645
28182 eejuudee yaraltai helj uguuch???? [4] hunter™ 2011-05-12 1493
28181 LCD-FULL ND ,LED BELEGTEI " MICROWAVE 20L + HANAND OLGOGCH **MGL гишүүн* 2011-05-12 603
28180 Asuuya bvsgvichvvdee helj ogooch [1] Hvselmoroodol 2011-05-12 931
28179 helj ugch tuslaach [1] [6] honey1111 2011-05-12 1962
28178 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-12 740
28177 hee idtai hunees asuuy [5] gss 2011-05-12 1273
28176 ИЙМ БАЙЖ ЧАДВАЛ ГАДААД ХҮНТЭЙ СУУЖ БОЛНО !!!!!!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-12 1352
28175 ХАНЬТАЙ БОЛМООР БАЙНА ЯАХ БЭ НАС ЯВЛАА!!!!!!!!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-12 2053
28174 БҮСГҮЙЧҮҮДЭЭ МАНАЙ НӨХӨР........... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-12 1265
28173 Yanaa eejuudee huuhdiin maani nud? [6] smart3 2011-05-12 1350
28172 ixer.xvvxediin.tereg.zarna. baagii84 2011-05-12 749
28171 targaluulah em beldmel baina u [4] uujuu 2011-05-12 3477
28170 Eejuudees asuuya.... [1] anygirl 2011-05-12 908
28169 urilagni talaar asult bna [3] solongo23 2011-05-12 1371
28168 shigtgeeg so-r yu gdg yum bee? [4] mcblog 2011-05-12 1711
28167 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 33021
28166 kocko delgvvr [1] solongo23 2011-05-12 2009
28165 Jiremsen veiin nuruunii owdolt asuuya? [2] smile_84 2011-05-12 2448
28164 nyarai hvvhed asuuya [1] nandin2 2011-05-12 1896
28163 yaraltai [3] huushuurhan kk 2011-05-12 1101
28162 ТАНЫ ДАРАЛТ ХЭВИЙН БАЙНА УУ ?.......................................... G-THINK 2011-05-12 775
28161 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [1] sekv_boy 2011-05-12 949
28160 emegtei zagvar saitai gytalnyyd 9900aar zarj baina. syylchiin zahialga inter_shop 2011-05-12 1316
28159 Орифлэйм Косметикс 2011 < 2011,04,24-2011,05,15 > ~~~~~~~~ G-THINK 2011-05-12 680
» БҮСГҮЙЧҮҮДЭД МАШ ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-12 1289
28157 СОЛОНГОС УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЭМНЭЛЭГ Sewang Hospital 2011-05-12 1954
28156 СО ЗАЛУУТАЙ СУУЖ ЗОВОХЫГ ХҮСЭЖ................. [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-12 1249
28155 asuuya ? [7] mgl 247 2011-05-12 1152
28154 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-12 785
28153 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39055
28152 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-12 758
28151 Үжинбү хотын гадаад иргэдийг дэмжих төвийн номын сан [2] Hamgaas hamgaas 2011-05-12 793
28150 의정부시 외국 인력 지원 센터 UFC-Харилцан туслан хамтдаа 2011-05-12 636
28149 yazraltiin tosiig so-oor ??????????????? [1] 수정_0220 2011-05-12 859
28148 so zaluutai gerlene [5] bi ch gesen 2011-05-12 1090
28147 All meddeg ni heleed ogooch thanks [1] mglboy007 2011-05-12 1066
배너신청
자생병원

배너신청