Жирэмсний витамин хэрэглэхдээ үйлдвэрлэсэн улс болон хугацааг анхаарахаас гадна савалгаа, хэрэглэхэд тохиромжтой байдал зэргийг анхаарч үзээрэй. Мэдээж, танд ямар төрлийн нэмэлт тэжээл хэрэгтэй байгааг эмч нарийн тодорхойлох учир дур мэдэн витамин худалдаж авахгүй байсан нь дээр.
Таны хэрэглэж байгаа витамин 30 мг-аас илүү хэмжээний төмөр агуулсан бол ходоод гэдэсний замыг хямрааж болзошгүй. (Ихэнх нэмэлт бүтээгдэхүүн 30 мг, эсвэл түүнээс бага төмөр агуулдаг.) Мөн төмөр ихээр хэрэглэх нь өтгөн хаталт үүсгэдэг гэдгийг санахад илүүдэхгүй.
Танд жирэмсний үед авах ёстой амин дэмүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Фолийн хүчил Төмөр Кальци Амин чухал өөхний хүчлүүд
Витамин В бүлгийн аминдэмүүд ялангуяа фолийн хүчлийг хангалттай хэрэглэж байх нь таны хүүхдэд нугасны эвэрхий болон тархи байхгүй (анэнцефали) байх зэрэг мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдэлийг 50-70 хувиар бууруулдаг.
Энэхүү эрдсийг хоол, хүнснээс хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Үүнээс болж цус багадалт үүсдэг. Төмөр дутагдлын цус багадалтаас зайлсхийснээр дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх, нярайн эндэгдэл үүсэх эрсдлээс сэргийлж чадна.
Жирэмсний витамин кальци агуулсан байдаг боловч энэ нь бүх хэрэгцээг дангаараа шийдэж чаддаггүй. Кальци таны хүүхдийн ясны болон шүдний бүтцэд орохоос гадна мэдрэл, булчингийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд кальци агуулсан хоол хүнс сонгохоо мартуузай.
Жирэмсний витаминууд Омега-3, DHA болон EPA зэрэг амин чухал өөхний хүчлүүдийг агуулаагүй байдаг. Эдгээр нь таны хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжилд чухал хэрэгтэйгээс гадна нүдний эдийн бүтцэд оролцдог байна.
Витамин D
Танд тосонд уусдаг витаминуудын нэг болох D аминдэм зайлшгүй хэрэгтэй. Энэ нь хүүхдийн ясны болон шүдний хөгжилд оролцдог. Хэрэв та жирэмсний хугацаанд витамин D хангалттай авч чадахгүй бол хүүхдийн яс амархан хугарах, хэлбэрээ өөрчлөх, ясны гаж хөгжил үүсэх зэрэг хүндрэлд хүргэх эрсдэлтэй юм