Moderator: mgl_300
Өмнө зүгт ( ХЯТАД ) улс байдгийг өглөө бүр надад сануул!!!
Монгол гүрнийг үндэслэгч маань ингэж айлдсаныг энд дурдаж халуухан цустай монгол залуусынхаа даралтыг хөөргөх санаа агуулсангүй. Аль 800 гаруй жилийн өмнөх үеийн улс төрийн бодлого, хүмүүсийн сэтгэлгээ тэс өөр болсон өнөө үед бид сэтгэхүйгээ өөрчлөх цаг нэгэнт болсныг тусгаж авах нь аваад авахгүй нэг нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаарай. Аливаа улс үндэстэнгүүд өөрсдийнхөө эрх ашиг, газар нутгийн төлөө шударга, шударга бус дайн дэгдээж, заримдаа бүүр түрэмгийлэх дайн өдөөдөг байсан ба өдгөө хүн төрөлхтний ухамсар ,oюун ухаан соёл иргэншлээ даган хөгжиж нийгэмших тал руугаа анхаарлаа хандуулах болсон боловч бөмбөрцгийн хаа нэгтээ ямарваа нэгэн ард түмэн эдлэх ёстой эрхээ хамгаалан тэмцэж бослого, үймээн самуун дэгдээсний уршгаар одоог хүртэл дайн дажин тасрахгүй байна. Хүний нутагт болж байгаа үйл явдлыг гаднаас ажиглаж шогширч суухаас илүүтэй цус урсгаж, хүний амь золиослоогүй олдсон хүнлэг ардчилсан гэж дэлхийд зарлагдсан Монголд минь болж өнгөрсөн болон болж байгаа үйл явдлуудыг сонсож зүрхээ өвтгөж сууна.
эх орон чи хүүгээ бүү зод!!!
Үнэхээр ийм арчаагүй , тэнэг гэж үү бид. Төр засаг олигтой бодлого явуулж улс орныг зөв удирдаж чиглүүлж чадахгүй байна гэж орилоод тэр төрийн төлөө амьдарч байгаа мэт гашуудаж хэдий болтол архиндаа мансуурч, хэдий болтол хүний нутагт зовж, хэр удаан бие махбодио үнэлж явах юм бэ. Хэдэн халтар төгрөгний төлөө хэн нэгнийгээ хөнөөж, хэрэлдсэн гомдсондоо болж салж сарниад байхуу, бие биенийхээ нүд рүү ширтээч, өөртөө чинь адилхан хоолоо олох гэж зовж яваа нэгэн шүү гэж ганцхан хором бодож амжаач алдаа хийхээсээ өмнө. Өлсөөд хоол нэхсэн үрийнхээ төлөө үүдээ нээлттэй орхиод гарсан аав үүрд ирэхгүй алга болох нь сайхан байна уу, монгол алуурчид минь. Хариугүй мөнгөөр үнэлсэн биенээс чинь ханийн заяа үргэж , ядраад ирэх цаг чинь ирэхээр цайг чинь дөхүүлж , хөлийг чинь хучих ирээдүйн хүүхэд тань бойжих ёстой үрийн сав чинь бузартаж байгааг сэхээрэхгүй байна уу, янхан эмсээ. Эрүүл биеэ худалдаж эмзэг эрхтнээ өвчлүүлж , хоёр идүүлэхгүй ганц цатгах хөлсөнд хангалуун явна гэжүү та
Монголын сүр сүлд байхгүй бүсгүй
Эх орныхоо эд баялагийг эзэмших эрх нэрийн доор хахууль авч гадныханд найр тавиад байгааг чинь бичээд байна хэвлэлүүд, бас мэдрээд байна ард түмэн. Хувьдаа хураасан хөрөнгө чинь хүний нүдэнд харагдахгүй ч гэлээ хууль, шүүх нь шударга болох өдөр ирвэл гаргаад л ирнэ, хараарай та нар. Эрх мэдэл насных гэж эндүүрч төөрөөд амаа баридэж уух шуналд мансуурч эх орноо мартсан хэнийг ч болов илрүүлж шийтгэдэг шударга шүүх Монголд бий болноо удахгүй.
Гишүүний цалин хэд байдгийг надаас битгий асуу, араб шахуудын амьдардаг цагаан дуганаас илүү шахуу өртөгтэй барьж босгосон байшин саваа тойроод нэг харчих. Ерөнхийлөгчийн хүүхэд хүртэл бие хамгаалагчгүй явдаг улс зөндөө байхад нутагтаа байхдаа би 7, 8 н хамгаалагчтай байдаг гэж хуцаж яваа нуснууд байна, гадаадад. Баяр тохиолдуулж билляардын тэмцээн болно, оролцоно биздээ гэсний хариуд хариад хэд хоног бэлтгэл хийчихээд ирж орохоос гэж томорсоныхоо төлөө нусаа хацартаа наалгуулсан *гөлөг* хэний хүүхэд вэ, мэдхүү.
Хас тэмдгээ Өлзий-гөөр сольчихоод харин бид фашистууд биш гэж ярилцлагаа өгөөчээ Даяарынхан минь ээ. Зорьсон зорилго чинь таалагддаг ч гэлээ зохихгүй байна наад симбол чинь, заавал ийм байх ёстой юм бол залруулж ядаж буруу тийш нь үзүүрийг нь эргүүлчих. Гадны хэвлэлд гарсан зураг хөргийг хүмүүс хараад ганцхан утгаар хүлээж авдаг юм ойлгоцгоо.
Ажил төрөлгүй залуучууд маань арми армиараа дүүрэн холхиж байхад , ажиллах хүчин гаднаас аваад байдаг ашиг хөөсөн бизнесээ зогсоо гэрээ хийгчдээ. Аль социализмийн үед дагалдангийн 6 сарын хугацаанд аливаа ажилд гаршчихдаг авъяас монголчуудад байсан юм, байсаар ч байна. Хэдхэн орос мэргэжилтэн хэдэн зуун монгол залуусыг удирдаад босгосон хөдөлмөр нь хэдэн хорооллын байшингаар жишээ авахад л хангалттай. Хоолонд хүрэлцээтэй, байранд дулаахан суучих хөлс өгнө гэвэл хэн ч гэсэн очоод хийнэ ,сураад авна манай залуус.
Дэлхийн 2 дайны дараа дэлбэрсэн орноо хөл дээр нь босгох гэж авчирсан туркуудийг хөөж дийлэхээ болиод ямар байна Герман өнөөдөр, нийслэл хот Берлиний нэлээд хэдэн дүүргийг мэдэлдээ авчихсан туркууд хар тамхины наймааг хийж байна, нэг ч цэвэр герман гэр бүл амьдарч суухаас айж байна тэдний дунд, одоо тэд өсөж үржээд 10 сая болчихсон болохоор амаа жимийж чихээ бөглөхөөс өөр аргагүй болсоон, аричууд , хөөрхий.
Балканы орнуудын дайны үед эх орондоо орогнуулсан албаничуудыг одоо гаргаж дийлэхгүй иргэнээ болгож байна, швейцарь улс. Иргэншил авсан 230 000 гадаад, *бид* гэж хашгирхад бүлтийтлээ чимээгүй жижгэрч байна 6 сая үндсэн иргэд.
хятад ажилчид
Монгол улсад үндэсний аюулгүй байдал гэж асуудал байдаг юм бол оройтоогүй дээрээ ул суурьтай эртхэн хандаарай эрх мэдэлтнүүдээ. Онцлох мэргэжлийн үнэмлэхгүй олон хятад ажилчдыг оруулж ирсний гайг охид бүсгүйчүүд амсаад эхэлснийг эрхбиш мэдэрч байгаа биз дээ. Эх нутагтаа байхдаа эхнэр хүүхдээ 100 доллараар тэжээж чаддаг хужаа нарт эх оронд минь ирээд хүртэж байгаа 400 доллар нь ихдээд байгаа юм байна. Гэр бүлийнхээ хүнийг дагуулж ирээд бэлгийнх нь шаардлагыг нөхүүлэх бодлого гэрээнд нь тусгаад, орж ирсэн хужаа болгоныг оодруулж давруулахгүй 3 жилээс хэтрүүлэхгүй ажиллуулж буцаагаад оронд нь шинийг аваад байх боломж бас бий шүү дээ. Гадны ажилчин оруулж ирэхдээ тухайн орны ажлын чадвартай хүчнээс 0,6% иас хэтрүүлэхгүй тоонд хязгаарлаж гэрээ хийхгүй бол хойноос ирээд хот манайх хотод суурьшаад ОХИН чинь минийх болох гээд байна шүү.
За тэгээд энэ үмхий хужаанууд гэж зүхэж хараахаасаа өмнө өөрсдөө боловсорч, жоохон арчаатай байгаач залуус минь. Эд нарыг бодвол бид эрхбиш түрүүлж ардчилалд суралцаж байна, оюунаа хөгжүүлж боловсролд шамдаач, чадварлаг мэдлэг эзэмшчихээд *цооняма* гаар нь загнаад боолчилж болжийно бид нар одоо. Бидэнтэй л адилхан хүмүүс юм уул нь бахирч архираад дийлэхгүй ш дээ угаасаа, улс орон зөв fбодлого хэрэгжүүлж, ухаан сийлж урдаа бөхийлгөөд урд нь бид мэдлэгээ гайхуулж зогсоод хамар сөхөөстэй явбал доор нь хэзээ ч орохгүй ээ.
Чамайг чимхвэл өвддөг шиг чарлаж орилдог мэдрэмж байгаа эд нарт, нэгийг нь хороож , нөгөөхийг нь балбаад нутаг орноо хамгаалж байна гэж бүү эндүүр. Ухаан бүгдийг ялж ирсэн шүү монголчууд минь, дээр нь эв нэгдэлтэй байх нь эрхмээс эрхэм. Болгоогтун.