Moderator: mgl_300
Хүүхнүүд анх нөхөртөө яаж харагдсан, яг л тэр үе шигээ үргэлж гоё сайхан байх ёстой
Уншсан 669 vote 0 2011.04.13 17:42:19Ертөнцийн хүүхнүүд цөмөөрөө хөөрхөн. Яагаад гэвэл тэд бүгдээрээ нөхөрт гардаг гэсэн үг байдаг. Тэгэхээр мэдээж, эмэгтэй хүн болгон хорвоогийн жам ёсоор нөхөрт гарна.
Хүүхнүүд нөхөрт гармагц гэр орон, хүүхэд, эр нөхөр гээд бөөн асуудалтай тулгардаг. Нөхөрт гарахаасаа өмнө нь чөлөөтэй ажлаа хийж, зөвхөн өөртөө л цаг зав гаргаж, тааваараа амьдардаг байсан бол нөхөрт гарснаар бүх юм орвонгоороо эргэх болно. Ийм үед тухайн эмэгтэйгээс ур чадвар, овсгоо самбаа, амьдралын ухаан гээд олон юм шаардагддаг.
Хүүхнүүд нөхөрт гармагцаа л “Би” хэмээх хувийн шинж онцлог чанараа алдаж, өөрийгөө гаргуунд нь хаядаг. Тэгээд л бүгдтэй нь зохицсон гэрийн сайн эзэгтэй болохын төлөө зүтгэдэг. Эр нөхөр, үр хүүхдэдээ хайртай, тэднийгээ хэт халамжилдаг хүүхнүүд ихэвчлэн өөрсдийгөө мартчихдаг. Тэгвэл эмэгтэй хүнийг өөрийгөө гаргуунд нь хаясныг яаж олж мэдэх вэ?
Энэ бол маш амархан зүйл. Тухайн эмэгтэйн байр байдал хань ижил, үр хүүхэдтэй боллоо гээд гэр бүлтэй болохоос өмнөх байдлаасаа ухрах юм уу, эсвэл түүнээсээ илүү гарч чадаагүй бол тэр эмэгтэйг өөрийгөө гаргуунд нь гаргажээ гэж ойлгож болно.
Хүүхнүүд нөхөртөө анх яаж харагдсан, яг л тэр үе шигээ үргэлж гоё сайхан байхыг хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд юуны өмнө гадаад төрхөө сайхан хэвээр нь хадгалахыг хичээх хэрэгтэй. Зөвхөн сайн эзэгтэй байж, эр нөхөр үр хүүхдээрээ өөрийгөө хайрлуулж л байвал боллоо гэж үзэх нь тийм ч найдвартай зүйл биш. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, өвөрмөц онцлогтой байж л бусдад анзаарагдагийг мартаж болохгүй.