Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монголын номер нэг зохион бүтээгч Б.Соёлмаа 40 насандаа өөрөөсөө 20 шахам дүү залуу хархүүтэй дэр нэгтгэн жинхэнэ сенсаци болсон юм. Тэр энэ удаа загварын ертөнцийн нууц хийгээд хувийн амьдрал, залуу найзынхаа тухай илэн далангүй ярьж байна.
-Өнөөдөр манай элит гэгддэг хүмүүсийн хүрээнд бэлтэй, боловсролтой эмэгтэйчүүд залуухан хархүүтэй явалдах нь моод болж байгаа гэх юм. Залуу хархүүтэй явахаар өөрөө бас залууждаг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Залуу эрэгтэй хүний хажууд эмэгтэй хүн өөрийн эрхгүй биеэ анхаардаг. Янз бүрийн залуужуулах эмчилгээ, пластик мэс засал зэргийг бол би дэмжинэ шүү. Эмэгтэй хүн би хөгширсөн, одоо яадаг юм гэж бодож болохгүй. Тэр залуустай зэрэгцээд биш юмаа гэхэд нэг хоёр алхмын ард дагаад явах чадалтай байх хэрэгтэй.
-Танай найз залуу танаас хэд дүү вэ? Та өөрөө харддаг уу?
-Надаас 16 дүү. Гэхдээ залуу сайхан гээд би тэр хүнийг харддаггүй.
-Нөхөргүй залуу сайхан охидод алдчих вий гэж айдаггүй гэж үү?
-Айдаггүй. Энэ хүний залуу насыг хав дараад хаалгаа түгжээд байх хэрэггүй байхгүй юу. Би мянга хардаад загнаад ямар ч үр дүн байхгүй. Зүгээр энэ хүн өөрийнхөө сэтгэлээр “Би энэ эмэгтэйтэй сайхан байна” гэж бодоод миний дэргэд байвал болоо. Үгүй дээ, уйдлаа гээд явбал бас түүний эрх. Мэдээж нэг сайхан нартай өдөр энэ хүн явна. Би тэрнийг бүр сайн мэдэж байна. Манай хүүхнүүдийн бас нэг алдаа байдаг. Энэ надад хайртай гэсэн хэзээ ч салахгүй гэсэн. Би хүүхдийг нь гаргаад өгвөл хэзээ ч явахгүй гэж өөрийгөө хуурдаг. Энэ бол ёстой худлаа. Үүнд битгий итгэ гэж хэлмээр байна. Ийм тооцоо хийж болохгүй. Манай хүн өөрийнхөө найзууд, үеийн хүүхнүүдтэйгээ нийлээд, наргиж цэнгээд суух үе бий.
-Та албан ёсоор гэрлэсэн үү?
-Үгүй бид зүгээр л хамт амьдардаг.
-Таны найз бүсгүйчүүдийн хүрээнд залуу хархүүтэй бэлтэй эмэгтэйчүүд хамтран амьдардаг, барууны маягийн ийм гэр бүл олон бий юу?
-Бий шүү. Хэн хэнийхээ хэрэгцээг хангаад, бие биенээ дэмжээд амьдардаг.
-Таны хувьд найз залуугаа яг юугаар тогтоодог гэж бодогддог вэ? Мөнгө, эсвэл хайр сэтгэл, секс гэх мэт...?
-Аль аль нь л байх. Би бол их баян хүн биш. Надад тэр хүнд учиргүй илүүчлээд байх их мөнгө байхгүй. Учиргүй их баян тансаг амьдрахсан гэдэг бол миний туйлын зорилго биш. Гэр бүлийн амьдралд секс бас их чухал шүү. Үүнийг би одоо л ухаарч байна. Сексийн хувьд бүр “А” ч байхгүй байж дээ гэж анхны нөхөртөө бүр уур хүрч байгаа юм чинь.
-Та анхныхаа нөхрөөс яагаад салчихсан юм бэ?
-Ер нь эр хүнийг эхлээд ээж нь эвдээд дараа нь эхнэр нь эвддэг юм. Эрчүүдийн олиггүй явах нь эм хүнээс болдог гэж би боддог. Ердөө л ээжийн эрх танхил хүү “Мамикин сыночик” гэдэг шүү дээ. Тийм болохоор л салсан юм.
-Та хоёр хэр удаан амьдарсан бэ?
-Арав гаруй жил. Гэхдээ тэр чинь бас дунд нь янз бүрийн хүүхнүүдтэй орооцолдоод л, наян юм болсон доо. Надаас салаад өөр хүүхэнтэй суугаад, дараа нь буцаад бид хоёр нийлсэн. Тэгэхэд салсан авгай нөхөр хоёр эргээд суух хэрэггүй юм байна гэдгийг би ойлгосон. Одоо хоёр хүүхэд маань том болсон л доо.
-Хүүхдүүд чинь таны залуутай бараг үе тэнгийн байх. Тэдний хооронд үл ойлголцох байдал, зөрчил тэмцэл гардаг уу?
- Томоос нь 3 ах л даа. Бид хамт амьдардаг. Тэдний хооронд ямар ч маргаан гардаггүй, харин ч дотно нөхөд гэж хэлж болно. Манай хүн бол илүү дутуу зангүй, жирийн сайхан эр хүн. Надад өөрөө бол “Чиний нас хамаа байхгүй ээ, хэн хэндээ хайртай байвал боллоо” гэж ярьдаг юм.
-Найз залуу тань хүүхэдтэй болох тухай ярьдаг уу?
-Намайг хүүхэд гаргаад өгвөл би чамаас хэзээ ч салахгүй л гэдэг. Эр хүнийг хүүхдээр тогтооно гэдэгтэй хэзээ ч санал нийлэхгүй. Хоёрдугаарт гэвэл би одоо хүүхэд гаргаж байх зав ч алга, бие ч алга. Би энэ хүнд хүүхэд гаргаж өгч сайн болох гэж байгаад үхчихвэл яах юм бэ? Тийм учраас би амь насаа бодож байна. Чадъя гээд зүтгэвэл чадна л даа. Хэрэв хүүхэд гаргаж өгсөнгүй гээд өөр хүүхэн рүү явбал явна л биз. Тэр хүн үр үндсээ үлдээх эрхтэй.
-Уучлаарай. Та ямар нэг байдлаар найз залуугаа араар нь тавьсан тохиолдол бий юу?
-Ээ бурхан минь, би ёстой хогийн зантай нь юу гэхээр, би нэг хүнтэй байгаа тохиолдолд өөр хүнтэй байж чаддаггүй юм. Ээж ааваас заяасан юмуу, эсвэл цусанд нь байдаг юмуу мэдэхгүй. Уг нь бол чадъя гэж их үзсэн, даанч чадахгүй юм байна лээ. Харин салсны дараа бол өөр хэрэг.
-Найз залууг тань хүүхнүүд сонирхдог уу?
-Ер нь их аятайхан ханддаг юм билээ. Энд тэнд явж байхад нь их л найр тавьдаг. Би үүнд нэг их эмзэглэдэггүй.
-Таны найз залуугийн эцэг эх хоёр яаж ханддаг вэ?
-Хөдөө байдаг л даа. Хааяа утсаар ярьдаг юм. Би харин тэднээс жаахан эмээдэг шүү.
-Баян бизнесмэнүүдтэй явалддаг хүүхнүүд бүр тэр хүмүүсээ дотор нь ангилчихсан ч байх шиг. Тэр бол хаялгатай хүн, энэ нь нарийн гэх мэт. Танд энэ нь ажиллагддаг уу?
-Мэдээж хэрэг. Жишээ нь тэр бол гадаадаас сайхан сайхан юмнууд авчираад шидчих хүн. Тэр ч дээ, түүнээс нэг машиныг нь л хэрэглэх юм даа гэх мэт. Хамгийн боломжийн хаялагатай бизнесмэнүүд байр, машин өгчихдөг гэж байгаа юм. Ийм зүйл амьдрал дээр байгааг би мэднэ.
-Нэртэй тийм бизнесмэн тэр манекенд 3000 долларын үнэтэй цаг авч өгсөн. 5000 долларын үнэтэй шуба авч бэлэглэсэн гэх мэт зүйл яригддаг?
-Би мэдэхийг хүсэхгүй юмаа мэдэх гэж огт оролддоггүй. Тэр манекен миний хийсэн хувцасыг маань олны өмнө 5-10 секунд өмсөөд, үзүүлж чадаж байвал боллоо. Тэндээсээ гараад ямар машинд сууж, ямар бизнесмэнтэй явах нь над огт хамаагүй зүйл. Тэр бүсгүйчүүд ч гэсэн нэгэнт олны өмнө танил болчихсон бол ганган дэгжин, үе тэнгийнхнээсээ илүү хувцаслах амьдарлын шаардлага гарч ирдэг. Тэгээд л хоорондоо тохиролцоод явдаг байх. Тэгэхдээ аймар ухаантай буурьтай охид байдаг шүү. Аль болох сургууль соёлд сурч боловсрол эзэмшээд авъя, насаараа ингэж хүний далбаан дор явж болохгүй гэдгийг ойлгочихсон байдаг.
-Анхдагч лидер гэгддэг Одгэрэл, Болормаа нарын хувийн амьдрал бас л бүтэл муутай, нөхрөөсөө салж нийлсэн байх шиг. Энэ юунаас болдог гэж та боддог вэ?
-Хэтэрхий эрт нөхөрт гарсан байхгүй юу. Одгэрэлийг арван хэдтэй байхдаа нөхрөө дагуулаад ирэхэд нь би шууд хориглосон. Миний дүү ийм сайхан мэргэжилтэй, сайхан охин байж эрт нөхөрт гарч болохгүй ээ, битгий яаран хүүхэд гарга гэж хэлсэн. Гэтэл нөгөө хайртай дуртай гээд байсан хар юм нь эрвээхэй, мэрвээхэй гээд л сонин дээр эхнэрээ муулсан байхчивлээ. Би Одгэрэлээс бүр амыг нь асуусан.
-Ер нь манекенууд огт гэрлэхгүй, эсвэл гэрлээд хурдан салчихдаг. Энэ тэдний мэргэжлээс болдог юм уу, эсвэл манай залуучуудтай холбоотой юу?
-Хардалт. Манай монголчууд хайртай бол хардалгүй яахав гэдэг. Энэ бол дэмий үг гэж би боддог. Эрэгтэй эмэгтэй аль нэг хүн хажуудахаа хардаад байна гэдэг нь дарамтанд оруулж гарын аясаар, нүдний харцаар байлгах гэсэн атгаг санаа юм. Маргааш нь зодолдоно. Нөгөөдөр нь алалцана. Уг нь бол нэг удаа амьдарсных нэг өдрийг ч гэсэн жаргалтай, хоёр биедээ жаргал өгч явах ёстой байхгүй юу.
-Та саяхан хувцас загварын хувийн салон нээлээ. Үйлчлүүлэгч хэр их байна вэ?
-Би урьд нь арав гаруй жил байр түрээслээд л ажиллаж байсан. Дөчин мянгатын 10-р байрны I давхрын гурван өрөөг худалдаж аваад засвар хийгээд худалдааны хэдэн тасаг нээгээд ажиллаж байгаа. Оёдлын жижигхэн тасагтай. Ирсэн хүн дуртай материалаа аваадп хүсвэл хувцасаа захиалаад хийлгэчих боломжтой. Би өөрөө эндээ конторлоод сууж байна.
-Танаар үйлчлүүлдэг нэр төртэй томчууд олон бий. Одоо мэдээж үйлчлүүлэгчид бүр их шавж байгаа биз дээ?
-Миний байнгын хэдэн үйлчлүүлэгчид урлагийнхан байдаг. Би өөрөө өвөрмөц чамин хувцас хийх дуртай. Бас тийм хувцас өмсөх хүсэлтэй хүмүүс над руу ирвэл болно. Сая дуучин Ариунаа, “Номин талст” хамтлагийнхан тоглолтынхоо хувцасыг хийлгэсэн. “Чингис хаан” хамтлагийн шинэ тоглолтын хувцасыг хийх гэж байгаа. “Хар сарнай” хамтлагийнхан бас ноднин жил хувцасаа хийлгэсэн юм байна.
-Дэлхийн том агентлагууд сайхан хүүхнүүдээ том албан тушаалтан руу явуулах ч юмуу тагнуулын ажилтан, улс төр лүү оруулах явдал байдаг. Нөгөө талаар том бизнесмэнүүдийг нээнтэглэхдээ сайхан хүүхнүүдийг ашигладаг гэсэн. Монголчуудын хувьд иймэрхүү зүйл үүссэн болов уу?
-Яг энэ тухай бол би мэдэхгүй. Яагаад гэвэл монголд загварын том агентлаг гэж байхгүй. Ирээдүйд бол тийм агентлагтай болно оо. Одоо би Орос элчингийн хажуу талын 50-р байрны I давхрын өрөөг суллаад сургалт явуулах гэж байна. 10-14 насны охид, хөвгүүдийг авах юм. Энэ үе бол шилжилтийн нас бөгөөд бие бялдар нь хөгжиж бүрэлдэх үе учир их анхаарал тавьж зөв хөгжүүлэх, ирээдүйд дэлхийн топ модель болгох зорилготой.
-Таны байгуулах загварын том агентлаг яг тэр барууны барилаар явах уу?
-Тэгнэ. Яг л тэдний зарчмаар, тэр хэмжээнд нь бий болгохыг зорино. Хэрэв Монгол улсад хэрэгтэй гэж үзвэл тэр тагнуул магнуулын газрынхан нь ажиллаж болно шүү дээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4430046/0c8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239272
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366620
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
» БҮСГҮЙЧҮҮДЭЭ МАНАЙ НӨХӨР НАДААС16- ДҮҮ ЯАХ БЭ ! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-13 1057
26705 ГАДААДАД ------ БИД ИНГЭЖ Л АМЬДАРЧ БАЙНА Ш ДЭЭ ..ОРООД ХАР!!!!!! [12] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-13 934
26704 *БАРИА ЗАСАЛ , ГОО САЙХАН* b_shuuderhen 2011-04-13 453
26703 em yak short hymd zarna 귀염토끼 2011-04-13 510
26702 BE VEG GO GREEN!!!! [2] vege 2011-04-13 691
26701 medex xun bna uu [2] sots 2011-04-13 618
26700 Bvsgvichvvdee asuuya [1] 몬골_한국 2011-04-12 729
26699 lgms-ee mash ih bayarlalaa. file 157359 2011-04-12 447
26698 hi jiremsnii test [4] Anarhan 2011-04-12 1483
26697 medeh hun baina uu [1] cophaco 2011-04-12 577
26696 eejvvdee hvvhedde bieni tos yu herglej bna???? [4] 귀염토끼 2011-04-12 1121
26695 hi asyyh yum bnaa [1] dahya 2011-04-12 492
26694 lirikosiin nuurnii induu hudaldaj avna [2] zoloqq 2011-04-12 936
26693 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-12 671
26692 hi urchlees asuuy...yahuu [3] siahan 2011-04-12 1006
26691 Uijeongbu_Sarnai Salond _GOO saihan ajillaj baina green rose 2011-04-12 578
26690 hi bvsguichvvdee nuhur bid 2 haraar amidardag ym aa jiremsen bolood 3 sar bolj bna aa [1] nogrushka 2011-04-12 714
26689 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [3] MR ESUDER 2011-04-12 882
26688 oedlin mashinig yu gdg ve [4] bolorka 2011-04-12 810
26687 hiiswereer torson hvn [3] bolorgoo 2011-04-12 1007
26686 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* 2011-04-12 519
26685 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-04-12 456
26684 55% SALE **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** SUPER SALE** 2011-04-12 511
26683 БҮХ МОНГОЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД*** 010-7566-7074***БАНКНЫ БАТАЛГАА ГАРГАНА SUPER SALE** 2011-04-12 599
26682 ene sariin 15nd mgl yvah emegtei hun huuhed avch yvna 01049930713 princess*** 2011-04-12 1096
26681 turaah em bnu? [3] *jargalmaa* 2011-04-12 999
26680 d vitamintai kaltsi zaraad hvn-d olz_omog 2011-04-12 823
26679 asuuh zuil bna [2] tsaasan_shuwuu 2011-04-12 828
26678 ГАДААД НӨХӨРТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙН ХҮҮХДИЙГ ...АНХААР !!!!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-12 1288
26677 Хүүхдийнхээ хэрэглэж байсан зүйлүүдийг зарж байна. oh my god 2011-04-12 709
26676 mgl-s so-ruu huuuue 2011-04-12 503
26675 ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2011-04-12 615
26674 huuhnuudee, eejuudee zuvluguu aviya [5] Usachyan 2011-04-12 985
26673 Бүсгүйчүүд та бүхэндээ зориулж бараа болгон бэлэгтэй chevon 2011-04-12 599
26672 Итали улсад үйлдвэрлэгдсэн электрөн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна shinesoel 2011-04-12 448
26671 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-12 497
26670 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-12 439
26669 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны барааг та үйлдвэрийн үнээр авах боломж танд байна shinesoel 2011-04-12 485
26668 몽골로 간 한국 자동차... ..dendvv yumaaa [1] zax-zeel 2011-04-12 890
26667 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-04-12 484
26666 hi bvsguichvvdee nuhur bid 2 haraar amidardag ym aa jiremsen bolood 3 sar bolj bna aa [2] nogrushka 2011-04-12 727
26665 asuuya bolorka 2011-04-12 504
26664 MGLSKY.COM ORIGINAL PUUZNII SITE!!!!!! **MGL гишүүн* 2011-04-12 454
26663 하기스-매직팬티(BONUS+12),GOLD,크린베베일자형기저귀 БАЙНГА ХҮРГЭЛТ 무료 zarlal1 2011-04-12 495
26662 Bvsgvichvvdee daraah zviliig orchuulj ogch tus bolooch. Bayarlalaa [5] 157359 2011-04-12 1402
배너신청
자생병원

배너신청