Moderator: mgl_300

Өвөл зунгүй угаасан хувцсаа гэртээ тохож хатаадаг хүмүүст дуулгах нэгэн муу мэдээ байна! Угаасан хувцсыг гэр дотор хатаах нь хүний эрүүл мэндэд хортой.
Өнөөгийн нөхцөлд бүх хүмүүс хувцсаа угаахдаа угаалгын нунтаг хэрэглэдэг болсон. Тэгвэл та гэртээ угаасан хувцсаа хатаадаг бол доорх мэдээг заавал уншаарай.
“Хүн болгоны хэрэглэж заншаад байгаа орчин үеийн угаалгын нунтаг нь олон төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд устай урвалд орж бидний хиртсэн хувцсыг цэвэрлэдэг. Хэдийгээр хувцас сүүлийн үе шатандаа сайтар цэвэр усаар зайлагддаг ч гэлээ тодорхой хэмжээний нунтаг хувцсанд шингэж үлддэг. Хувцас хатах явцад устай хамт ууршиж тухайн орчныхоо агаарт тархан химийн хордуулалтыг явуулдаг гэсэн үг. Ийм учраас та угаасан хувцсаа аль болох гадаа агаарт хатаах нь хамгийн зөв арга юм.
Өнөөгийн бидний хотын амьдралд, энэ их утаан дунд хувцсаа гадаа хатаана гэдэг угаасан хувцсаа буцаагаад хиртүүлж байгаатай ижил болжээ. Тэгвэл хувцас хатаасан өрөөгөө маш сайн агааржуулж, аль болох энэ өрөөнд өндөр настан, бага насны хүүхдийг байлгахгүй байх хэрэгтэй.”
Хими цэвэрлэгээнээс болгоомжил!
Харшил ихтэй хүмүүс угаалгын нунтагны оронд саван хэрэглэж болно. Тэгвэл хувцсаа хими цэвэрлэгээнд өгч заншсан хүмүүст сануулахад: “Хими цэвэлгээний явцад хувцасны хирийг гаргадаг тусгай химийн бодис ашигладаг. Энэ бодисны уураар амьсгалах нь хүний элэг, төв мэдрэлийн системд хор нөлөө учруулдаг аюултай. Иймээс та хими цэвэрлэгээнээс авчирсан хувцсаа маш сайн агааржуулж, дараа нь хэрэглэх нь зүйтэй