Moderator: mgl_300
Тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур шаналгааны үед илрэх зовиур, тааламжгүй мэдрэмжүүд нь биеийн өвчний улмаас үүсдэггүй онцлогтой. Харин энэ нь сэтгэл зүйн хүчин зүйлийн улмаас үүссэн биеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм.
Тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур шаналгаан нь харьцангуй хожуу насанд эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог.
Тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур шаналгаанууд
Тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур шаналгааны үед зонхилон тохиолдох шинж тэмдгүүд:
• Толгой өвдөх
• Цээжээр өвдөх
• Амьсгалахад хүндрэлтэй болох
• Юм залгихад бэрхшээлтэй болох
• Бөөлжих
• Огих
• Хэвлийгээр өвдөх
• Нурууны доод хэсгээр өвдөх
• Арьс загатнах (тууралт гарах)
• Шээс алдах (задгайрах)
• Гүйлгэх
• Арьс болон булчин татваганах
Тайлбарлаж боломгүй биe махбодийн зовиур шаналгааны зонхилон тохиолдох шинж тэмдгүүд:
• Сэтгэл зовинох, сэтгэл түгших, нойр хямрах зэрэг сэтгэл зүйн гаралтай зовиурууд илэрнэ.
• Биеийн өвчин үгүй байхад зовиур нь биеийн өвчний шинжээр илэрнэ.
• Өвчин нь тодорхой бус байрлалтай байна.
• Хэд хэдэн эрхтний өвчтэй болсон мэт санагдаж биеэ чагнан сэтгэл зовиноно. Гэвч бодит үзлэг, шинжилгээнүүдээр батлагдахгүй.
• Эмчид олон дахин үзүүлнэ
Танд хэлэх бидний зөвлөгөө
1. Тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур нь хуурамч баашлал биш, үнэхээр тэр хүнд мэдрэгдэж буй бодитой зовиур, шинж тэмдэг гэдгийг ойр дотны хүмүүс хүлээн зөвшөөрөх.
2. Танд илэрч буй энэ зовиур шаналгаа /гэдэс өвдөх, гүйлгэх, толгой өвдөх г. м./ нь биеийн өвчин биш, харин сэтгэл зүйн гаралтай гэдэгт анхаарлаа хандуулах.
3. Толгой өвдөх, амьсгал давхцах, сэтгэл түгших үед тайвшруулах амьсгалын дасгал хийхэд биеийн булчин суларснаар зарим нэг шинж тэмдэг арилдаг.
4. Биеийн тамир дасгал хөдөлгөөн хийх, аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох хэрэгтэй.
5. Сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлж аль болох стресст орохгүй байхыг хичээгээрэй. Та өрхийн эмчдээ хандаж зөвлөгөө авч болно.
Тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур шаналгааг илрүүлэх асуулга
1. Шалтгаан нь тодорхойгүй боловч бөөлжих, дотор муухайрах, гүйлгэх, толгой өвдөх, цээж өвдөх, амьсгал авахад төвөгтэй болох зэрэг биеийн өвчний зовиур илэрч сэтгэл санаа тавгүй болдог уу?
Хэрэв дээрх шинжүүдээс аль нэгэн шинж тэмдэг байвал цааш нь үргэлжлүүлэн асууна.
2. Дээрх зовиурын улмаас эмчид олон удаа үзүүлж байсан уу?
3. Дээрх зовиурын улмаас ямар нэг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж байсан уу?
4. Дээрх зовиурууд 6 cap буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилж байна уу?
5. Ямар нэгэн өвчтэй боллоо гэж сэтгэл зовниж айдаг уу?
6. Сэтгэл түгшиж, сандардаг уу?
7. Долоо хоногийн хэдэн өдөр согтууруулах ундаа хэрэглэдэг вэ?
Дүгнэлт
1-4 хүртэлх асуултуудаас 1-2 нь тохирч 5,6 нь тохирохгүй байвал тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур шаналгаа гэж үзнэ.
Эмчилгээ
• Стрессийг даван туулах чадвар эзэмшүүлэх
• Архины асуудалтай холбоотой сэтгэл гутрал, сэтгэл түгшилт зэргийг эмчлэх
• Тайвшруулах аргад суралцах
• Сөрөг бодлуудаас нь ангижруулах
• Идэвхтэй хөдөлгөөнийг хийх, аажмаар нэмэгдүүлэх
• Өөрийн дуртай, сэтгэлд тааламжтай зүйлийг хийх
Амьсгалын дасгал нь биеийн шинж тэмдгүүдийг бууруулах ач холбогдолтой
Өөрөөр хэлбэл булчин чангарсан, толгой өвдсөн, цээж бачуурсан үед дараах дасгалыг хийвэл танд тус болно.
• 3 сек-н турш амьсгалаа аваад, 3 сек-н турш амьсгалаа гаргаад, 3 сек-н турш түгшинэ. Дасгалыг давтан хийгээрэй.
• Дасгалыг өглөө оройд 10 минутаас доошгүй хугацаагаар хийнэ. Амьсгалын дасгал хийх нь булчинг суллаж сэтгэл түгшихийг намжаадаг.