Moderator: mgl_300
Охид,
Эмэгтэй хүний цээж, хөх ямар хэлбэртэй байх нь маш чухал учраас бүр бага залуугаас өөрөөр хэлбэл 14 наснаас эхлэн хөхөндөө санаа тавих хэрэгтэй. Хэдийгээр зарим хүмүүс хэт эрт байна гэх боловч чухам энэ наснаас охид хөхний даруулга зүүж эхэлсэн байх нь зүйтэй. Үүнээс гадна охидыг шүршүүрт буюу усанд орсныхоо дараа цээжээ хүйтэн усаар булхдаг болгож заншуулах хэрэгтэй. Ядаж л цээжин биеэ өдөр бүр угаах хэрэгтэй юм. Арьсыг уян зөөлөн хэвээр байлгах хамгийн сайн хэрэгсэл бол хүйтэн ус. Булчин, цээжний дасгалаас өгүүлье.
Мөрөөр тойрог дүрслэх
Завилж суугаад, гарыг мөрөндөө авч, тохой биедээ наан, далаа хооронд нь нийлүүлнэ. Мөрөө эхлээд дээш өргөж дараа нь хойш, доош, урагш, дээш хөдөлгөөн тойрог дүрсэл. Үүнийг дөрвөн удаа хийсний дараа мөн дөрвөн удаа доош, арагш, дээш, урагш чиглэлээр хийнэ. Дасгалыг 3-5 удаа давтаарай.
Алгаа хавсран шахах
Номхон зогсож, гараа алгаар нь хавсран, хурууг дээш харуулж, тохойгоо цээжний орчим авна. Нэг хоёр гэхэд алганы доод хэсгийг хүчтэй дарж "гурав" гэхэд гараа эргүүлэн, хуруугаа өөр руугаа харуулна. Дасгалыг 5-6 удаа давтана.
Гараа аль болох урагш савах
Номхон зогсож гараа алгаар нь доош харуулан, тохойгоор нугалж цээжиндээ авах ба хуруунууд эгэмний орчимд бие биедээ хүрч байна. Тохойгоо арагш хүчтэй савах боловч мөрөө доош болгож болохгүй. "Нэг, хоёр" гэхэд мөн арагш савж "гурав" гэхэд гараа алдлан арагш савна. (Мөрөө буулгаж болохгүй) дасгалыг 6 удаа давтах ба хурдан идэвхтэй хийх хэрэгтэй. Жигд амьсгалахаа мартуузай.