<script type="text/javascript" src="http://s7.addthis.com/js/250/addthis_widget.js#username=xa-4cd3a5b36755ab28"></script>
Зөгийн бал сайн л гэдэг. Гэтэл яг яаж хэрэглэвэл үр дүнтэйг тэр бүр мэдэхгүй. Ханиад хүрсэн үед зөгийн балаар эмчлэх энгийн жорыг танилцуулъя. Нэг ширхэг нимбэгийг шахан шүүсийг нь гарган аяга халуун усанд хийж, дээрээс нь 100 г зөгийн бал нэмэн сайтар хутгаад унтахынхаа өмнө уугаарай.
Бас архаг бронхиттой хүмүүс нэг аяга луувангийн шүүсэн дээр 5-7 халбага зөгийн бал хийж хутгаад цайны халбагаар өдөрт 4-5 удаа уухыг зөвлөж байна. Харин зөгийн бал хэрэглэж байгаа тохиолдолд шүдээ маш сайн угаах шаардлагатай гэдгийг анхаараарай. Зөгийн балан дахь чихэр шүд өвтгөх гээд байдаг гэмтэй.