АНУ-д хийсэн нэлээд олон судалгааны дүнд цагаан будаанд агуулагддаг олон төрлийн аминдэмүүд нь жирэмсний үед эх болон ургийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй болох нь тогтоогджээ.
Жирэмсний үед кальци, төмөр болон бусад аминдэмийн хэрэгцээ нэмэгддэг учраас тариа будааны төрлийн хоол хүнсийг ихээр хэрэглэх шаардлага гардаг. Цагаан будаа бол энэ үед хэрэгцээтэй бүх аминдэмийг хамгийн ихээр агуулдаг хоол хүнс юм.
Байгалийн гаралтай аминдэм, эрдэс бодисыг агуулсан цагаан будааны бүтцэнд: уураг, карбонгидрат, хүхэр, кальци, натри, кали, магнезим, цайр, A, B1, B2 аминдэмүүд, төмөр агуулагддаг. Жирэмсний үед төмрийн хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг. Жирэмсний сүүлийн саруудад хүүхэд төрсний дараа үедээ хэрэглэх төмрөө биедээ нөөцөлдөг. Иймээс жирэмсний сүүлийн саруудад хэрэглэсэн цагаан будаа нь эхийн болон хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.
Цагаан будаа нь цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг
Цагаан будаа нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, хоол шингээлтийг сайжруулан, өөрт агуулдаг олон төрлийн аминдэмээрээ жирэмсэн эхчүүдэд жирэмсний туршид хүндрэл учруулахгүй, хөнгөн чанарын сайхан хоол болно. Мөн түүнчлэн цусны даралтыг тэнцвэржүүлдэгээрээ жирэмсний болон төрөхийн өмнөх үед чухал нөлөөтэй.
Цагаан будаанд агуулагддаг
А аминдэм нь: арьс, үс, буйлны эрүүл мэндэд сайн нөлөөтэй
B1 аминдэм нь: ургийн хөгжилд эсийн бүтэц, цусны эргэлтийн систем, мэдрэлийн системд чухал нөлөөтэй аминдэм юм.
B2 аминдэм нь: жирэмсний үед шаардлагатай эрч хүчийг өгч, хоол хүнсээр дамжиж буй тэжээлийг эрч хүч болгон хувиргана.
Цагаан будаанд агуулагддаг эрдэс бодисоос кальци нь: ургийн бие, ясны бүтцэд, мөн эхийн шүдний эрүүл мэнд, хөл, гарын хумсны хатуулагт эерэг нөлөөтэй. Үүнээс гадна цагаан будаа жирэмсэн эхчүүдэд хамгийн ихээр шаардагддаг фолийн хүчлээр баялаг хүнс мөн.