Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

За нэг ийм юм уншлаа, гоё бичсэн байна.
Багадаа тоглож өссөн найз маань хүнтэй гэрлэсэн сураг жилийн өмнө сонссон юм. Хэд хоногийн өмнө бяцхан хүү тэвэрчихсэн, нүүрэндээ мишээл нуусан, түүнтэй гудамжинд таарлаа. Дунд ангиас хойш түүнтэй огт уулзаагүй санагдана. Тэр үеэс хойш хичнээн удсан ч, багийн төрх нь хувирсангүй. Харин чихмэл тоглоомтойгоо ярьж инээдэг байсан тэр инээмсэглэл нь хэзээ ч байгаагүй мэт алга болчихсон харагдсан. Сургуульд байхаас эхлээд л түүнд олон жаал хайрын захиа илгээсэн. Хожим, миний уулзаагүй тэр олон жилүүдэд хэдэн залуу түүнд сэтгэлээ өгсөнг мэдэхгүй юм. Ямартай ч, захиа илгээсэн олон жаалын анхны хайр, сэтгэлээ нээсэн тэдгээр залуусын зүрхийг шархлуулж одсон бүсгүйн хань гадаад эр болжээ. Шовх хамартай, банкинд ажилдаг үсэрхэг эр ялалт байгуулж. Магадгүй одоо хүртэл, тэр бүсгүйг бодон гуниж байгаа Монгол залуус ялагджээ.

Ёс жудагтай, Монголын нэрт түүхч аавынхаа ухааныг өвлөсөн, залуудаа үзэсгэлэнгээ бишрүүлж явсан Монгол бүсгүйн гоо төрхийг шингээсэн тэр найз минь тэс өөр хүн болсон нь анзаарагдсан. Харь эр Монголд ирэх дургүй учираас 2-3 жилдээ нэг нөхрийнхөө амралтаар эх орондоо зочилох болсон гэнэ. Шар үстэй, европ төрхтэй бяцхан хүүдээ харь нэр өгсөн байсан. Эгчтэйгээ түргэн хэллэг хэлж уралддаг байсан охин, эх хэлээрээ аялгатай ярих нь ажиглагдсан. Энэ бүхний зэрэгцээ хээнцэр хувцас, хар шил нь багийн найзыг минь харийн Монгол болгож өөрчилжээ.

Олон жил уулзаагүй болохоор түүнд ярих зүйл минь хэдэн өдөр үргэлжлэхээр урт байсан. Одоо түүнд ярьсан ч, андын дурсамж биш нутгийн сонин болж үлдэх байсан биз дээ. Дэндүү харамсалтай. Монгол ухаан гоо нэгэн бүсгүйгээ харьд алдаж, насан нөгчих хүртлээ түүх, төр хоёроо дээдэлсэн эцгийн Монгол удам тасарч, зээгээ өсгөх хувьгүй ээж нь насны сүүлээ асрагчийн гарт үдэх болжээ.

Харь нутаг чамин гоё. Хот нь хоггүй цэвэр. Хүмүүс нь магнай тэнэгэр. Өндөр цамхаг, өргөн замтай. Өгөр байшин, өнчин хэдэн улиастай, өвгөн хотоос минь өнгө илүү, тэр үнэн. Харь нутаг үзэсгэлэнтэй. Зүлэг нь зүүдэлгүй наамал шиг. Цэцэг нь солонгийн өнгөтэй. Уулс нь өндөр сүрлэг. Тачир зүлэг, таван салаа, тахир муруй толгодоос минь өнгө илүү, тэр үнэн. Гэхдээ… Чамин хотын цэвэрхэн гудмаар өндөр өсгийт өмсөн алхах үесд, бойтогны чинь мөр үлдсэн төрөлх хот чинь л чамайг санана… Магнай тэнэгэр харь хүмүүс дунд мишээл цэлгэр байх мөчид, харуулдсан өдрийнхөө тоогоор үрчлээ нэмэх ижий аав чинь чамайг үгүйлнэ. Өвдвөл асрах ижий чинь, алдвал зэмлэх аав чинь, бүдэрвэл түших анд чинь гээд үнэтэй бүхэн чинь энд л үлдэх болохоор… Монгол… Энэ нэрийг битгий мартаарай. Чиний эх орны нэр юм шүү. Нутгийн чинь ус шиг чамайг бүүвэйлэх гол горхи, нугийн чинь зүлэг шиг чамайг өлгийдөх газар шороо тэнд байхгүй. Харь нутагт, салхи нь зэврүүн байх вий. Өвгөдийн сүнс шингэсэн нутгийн чинь салхи чамайг дулаацуулахгүй. Харь нутагт, зам нь уруу байх вий. Эцгийн сургааль, эхийн халамж аль аль дэргэд чинь байхгүй. Харь нутагт чи даарах вий!

Ижий аавдаа эрхэлж өссөн эх орны чинь соёлоос эр нөхөр болох харь залуугийн ертөнц тэс ондоо. Есөн үе дамжиж ирсэн Монгол цус, эцгийн удмын нэг салаа мөчир нь чи гэдгийг бүү мартаарай. Удам нь тасрахаас үхэхийг илүүд үздэг Монгол эр болохоор эцэг чинь харь овог зүүх чамд хэлэхгүй ч зүрхэндээ гомдож байгаа. Түүдэг гал тойроод андуудтайгаа суухад чинь түрлэг болгож нутгийн дуу аялаж нөхөр чинь чадахгүй, харьд хатуу ханддаг Монголчууд учир эр нөхрөөс чинь хажиглавал найзууддаа битгий гомдоорой.

Харь эрийн гэргий болох Монгол охид олон болжээ. Монгол залуус гологдсон байх… Болзоонд урихдаа цэцэг барьж очоогүй ядуу монгол залуугийн зүрхийг нэвтэлж нэг хараарай, магад чамд зориулж тарьсан мянган сарнай тэнд ургасан байгаа. Бороонд нороход чинь хүрмээ тайлж нөмрүүлэхээ мартсан бүдүүлэг монгол залуугийн бодлыг нэг уншаарай, дотороо чамайг дааруулахгүй гээд чанга тэвэрч байж мэднэ. Харь эрээс дундуур хайрлаж, дутуу хүндэлсэн өөдгүй монгол залуугийн сэтгэлрүү өнгийж нэг үзээрэй, бурханаа залдаггүй магнай өндөрт будаггүй үзэсгэлэн Монгол бүсгүй чамайг л залсан байгаа. Харь хүн Монгол залуугаас илүү байж болох ч, Монгол эр нөхрөөс хэзээ ч илүү байж чадахгүй гэдгийг битгий мартаарай…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4223935/077/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366659
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
24681 asuuya [4] ev 2011-02-20 1079
24680 taalagdah albagui d [6] madahbadrah 2011-02-20 1170
24679 ДОТОР,ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮД ,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮДЭД ОРЧУУЛГА ХИЙНЭ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* SUPER SALE** 2011-02-20 734
24678 asuuya [7] chejv 2011-02-20 1334
24677 nadad tuslaach [3] itgeech 2011-02-20 982
24676 asuuy [2] nimbeg 2011-02-20 899
24675 Yum asuuya [3] lastochka 2011-02-20 813
24674 eeejvvdees asuuh gn ymaa helj ogch tuslaach [4] tuslay 2011-02-20 1337
24673 jiremsen yumaa zuvluuch [3] erdene az jargal 2011-02-20 1033
24672 TURUL BVRIIN UTSAA SONIRHOOD AVAARAI HYMDARUULANA SHVV mobile.com 2011-02-20 643
24671 БҮГДЭД МАШ ХЭРЭГТЭЙ ...МАЯГЛАЛГҮЙ ҮҮНИЙГ БАЙНГА ХИЙ !!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-20 1264
24670 eej min bolon busguichuudee yaraltai harulj tuslaach [3] have a nice day 2011-02-20 1065
24669 asuuy. [3] 0033 2011-02-20 879
24668 egch naraas asuuya [2] nogoonbvs 2011-02-20 892
24667 neg oroo bair bna МонголТв 2011-02-20 634
24666 xariulaad bgaarai eejvvdee [1] LOVE24 2011-02-20 849
24665 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-02-20 557
24664 manai viz hir hurdan gardag ve [3] hirs 2011-02-20 789
24663 busguichuude tsusnii bulgiin talaar asuuya [7] mongolo 2011-02-20 1382
24662 СОЛОНГОС ЯВСАН ХҮМҮҮС ИНГЭЖ ИЙМ БОЛЖ БАЙНА АНХААР !!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-20 1205
24661 jiremsen 4 sartai [5] 1113 2011-02-20 1026
24660 ЭЛГЭМСҮҮГИЙН ОРЧУУЛСНЫГ ХАРДАА КККК ИЙМ Л ХҮН ШҮҮ ДЭЭ [9] haliungo 2011-02-20 1356
24659 pampers?? [3] ringoo 2011-02-20 990
24658 asuuy? [2] Хонгорзул11 2011-02-20 882
24657 Хоолой эрвэгнэж загатнаад хий ханиалгаад... зөвлөгөө өгч туслана уу [3] jiji 2011-02-20 3463
24656 egch nara nada yu gdgig n xelj uguch tuslaach....... [4] tuslach 2011-02-20 1449
24655 60% hubiin hyamdraltai shildeg tergyyleh goo saihand zuuchilna,,010-9821-3721 mgltaun604 2011-02-20 741
24654 busguichuudedee !!!!!!!!!!!!!!!! herahera 2011-02-20 614
24653 hariulj ugnu uu [1] 사랑. 2011-02-19 886
24652 eejvvde yaaraltai xariulj uguuch [2] mcblog 2011-02-19 830
» ЗАРИМ НЭГЭН БҮСГҮЙЧҮҮД УХААРААСАЙ ... ИХ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЖ................... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-19 1021
24650 yaahuuu help... [7] milkinmilk 2011-02-19 1274
24649 zowlooroi [3] Хонгорзул11 2011-02-19 1107
24648 Элэгний шинжилгээ үнэгүй авдаг ЭМНЭЛЭГ байна уу ? [1] By_Core 2011-02-19 2049
24647 orchuulj uguuch [6] e.huu 2011-02-19 1203
24646 costko [5] enkh___1021 2011-02-19 1290
24645 heleed uguuch [1] hongoroooo 2011-02-19 752
24644 sum ashigtai yu? [3] enkh___1021 2011-02-19 951
24643 nuur dendlee busguichuudee [7] zul_976 2011-02-19 1223
24642 mongol ruu tekbe [9] tiffani 2011-02-19 1024
24641 hariulj tuslaach eejvvdee [7] 귀염토끼 2011-02-19 1043
24640 kanadad amidardag mongolchuud.... [3] aqua99 2011-02-19 1249
24639 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gmobilemn 2011-02-19 466
24638 СОЛОНГОСЫН СҮМИЙНХЭН МИНИЙ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ БҮГД АНХААР !!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-19 856
24637 ПЭНДИЙГЭЭД БОЛОХОО БАЙЛАА ТАМИНЭЭ >>>>>>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-19 1150
배너신청
자생병원

배너신청