Moderator: mgl_300
ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ ТА ВИЗ ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ВЭ Виз гэдэг нь тухайн улсын хилээрнэвтрэн орох, гарахыг тодорхой хугацаанд зөвшөөрч, таны паспортон дээрх дардсыг хэлнэ. Таны виз хүчинтэй бол тухайн улсад шууд нэвтрэх боломжтой. Харин мэдүүлсэн бичиг баримт тань өөрчлөгдсөн, буруу худал мэдүүлэг өгсөн, виз мэдүүлж байхдаа чухал шаардлагатай мэдээллийг өгөөгүй зэрэг зөрчил гаргасан бол тухайн улсад нэвтрэхийг татгалздаг. Танаас цагаачлалын ажилтан асуулт асууж болох тул шаардлагатай бичиг ба - римтуудаа гар цүнхэндээ авч яваарай.
Та визийг олон замаар мэдүүлэх боломжтой. Тухайлбал, шуудан, онлайн, хүнээр дамжуулан мэдээлж болно. Визний мэдүүлгийн төвийн ажилтнууд танд виз хэрхэн мэдүүлэхийг хэлж өгнө. Визний зарим хэсгийг зөвхөн онлайнаар хүлээн авдаг. Тухайлбал, нэгдсэн вант улсад зургаа болон түүнээс дээш хугацаатайгаар байх виз мэдүүлж байгаа бол яах вэ? Таны мэдүүлгийг хүлээж авахаас өмнө та Do I need a visa? (Би виз авах хэрэгтэй юу?) гэсэн тестээр шалгуулсан байх ёстой. Визтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг тухайн орны ЭСЯ болон цахим хуудаснаас авах боломжтой
ene hezeenees iim huuli garsan yu be hu solongos ulsad bizgvi boloogvi bizdee