Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
БНСУ - д 2009 оны арванхоёрдугаар сарын 31 - ний байдлаар 30, 674 монгол улсын иргэн оршин сууж байгаагаас 18, 404 иргэн хуулийн дагуу, 12, 270 иргэн хууль бусаар оршин сууж байсан бол, 2010 оны ёсдүгээр сарын 30 - ны байдлаар нийт 29, 916 монгол улсын иргэн оршин сууж байгаагаас 18, 835 иргэн хуулийн дагуу харин 11, 081 иргэн хууль бусаар оршин сууж байгаа ажээ.
Мөн 2009 оны арванхоёрдугаар сарын 31 - ний байдлаар солонгос улсад нийт 2, 241 монгол оюутан магистрант буюу D2 визээр оршин сууж байгаагаас хуулийн дагуу 2,078 оюутан, хууль бусаар 163 оюутан оршин сууж байсан бол, 2010 оны ёсдүгээр сарын 30 - ны байдлаар нийт 2, 763 оюутан магистрант буюу D2 визээр оршин сууж байгаагаас 2, 592 оюутан хуулийн дагуу 171 оюутан хууль бусаар оршин сууж байна.
2009 оны оны арванхоёрдугаар сарын 31 - ний байдлаар нийт 1,659 оюутан хэлний бэлтгэл болон D - 4 - 4 визээр оршин сууж байгаагаас 1,382 оюутан хуулийн дагуу, 277 оюутан хууль бусаар оршин сууж байсан бол, 2010 оны ёсдүгээр сарын 30 - ны байдлаар нийт 1,621 оюутан оршин сууж байгаагаас 1,293 оюутан хуулийн дагуу 328 оюутан хууль бусаар оршин сууж байгаа аж.
Мөн 2009 оны арванхоёрдугаар сарын 31 - ний байдлаар нийт 2,292 монгол улсын иргэн гэрлэлтийн буюу F-2-1 ба F-5-2 визээр солонгос улсад оршин сууж байгаагаас 2, 249 эмэгтэй, 43 эрэгтэй хүн байсан бол 2010 оны ёсдүгээр сарын 30 - ны байдлаар нийт 2402 монгол улсын иргэн иргэн гэрлэлтийн буюу F-2-1 ба F-5-2 визээр оршин сууж байгаагаас 2, 349 эмэгтэй, 53 эрэгтэй хүн оршин сууж байна.