Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Аугаа философич Пифагор єєрийнхєє оюутнуудыг 40 хоног єлсєхийг шаарддаг байсан ба энэ нь эрдэм мэдлэг эзэмших чадвар, ой тогтоомжийг сайжруулдаг гэж vздэг байжээ. Библийн сургаалчид, лам нар их єлсдєг байсан. Миосей, Давид хоёр 40 хоног єлсєж байсан байна. Бурхан Будда ч бодь модны дор хамаг амьтны тусын тулд зон олны зовлонгийн эсрэг “єлсгєлєн зарлаж” байсан гэдэг. Єєрсдєє єлсєж vзээгvй зарим хvмvvс єлсєх нь шинжлэх ухааны vндэслэлгvй зvйл гэж vздэг. Хvн хvчтэй байхын тулд их идэх хэрэгтэй, тэгэхгvй бол євчилнє гэж боддог. Энэ нь буруу юм. Учир нь хvн єлсєхдєє 3 хоног тэсвэл цаашдаа vvндээ зохицож дасдаг бєгєєд vvнээс хойш таны аппеттит /хоолны дуршил/ буурч, дур сонирхолгvй болдог аж. Ихэнх хvмvvс єєрсдєє хоолны боол болж, их идсэнээс маш их євчилж євддєг байна. Нэгэн сурган хvмvvжvvлэгч “Их идсэний гай амьдралын уй гашуу юм” гэж хэлсэн байдаг. Мєн “хvн авсны нvхээ хоолны халбага, хутга, шvдээрээ ухдаг” гэсэн мэргэн vг ч байдаг. Ихэнхн хvмvvс ходоодоо амраахыг хvсдэггvй, бас мэддэггvй гэнэ. Єнєєдрєєс эхлээд гэр бvлээрээ єлсєхийг тєлєвлє. Єлсєх тухайгаа хvнд хэлэх хэрэггvй. Єлсєх нь хувийн асуудал бєгєєд бусад хvмvvст хамаагvй юм. Єлсєхдєє єєрийгєє сатааруулахын тулд ном унших, бясалгал хийх гэх мэтээр анхаарлаа єєр зvйлд хандуулж болно. Yvнд итгэж байвал байгалийн гvн ухаанд итгэж байна гэсэн vг. Єлсгєлєнг 24 цаг, 3 хоног, 7 хоног, 10 хоног гэх мэтээр явуулж болно. 24 цагийн єлсгєлєн Бvрэн єлсгєлєнгийн vед нэрмэл усанд 1/3 цайны халбага цэвэрлээгvй зєгийн бал ба нэг цайны халбага нимбэгний шvvс нэмж болно. Энэ нь усыг амттай болгож, салст хорыг уусгадаг. Єлсгєлєнг зогсоосны дараа хамгийн эхэнд шинэ ногооны салат болох vрсэн лууван, байцааны салатаар хооллоно. Нимбэг болон апельсиныг атлагч болгон хэрэглэж болно. Ийм хоол нь гэдсэнд “вєсєн шvvр” шиг л цэвэрлэх vйлчилгээ vзvvлдэг. Yvний дараа чанасан ногоо, битvv болгосон улаан лооль идэж болно. Ингээд та элсэн чихэр, цагаан талх нэмж идэхгvй л бол хvчил vvсгэдэггvй. Мєн янз бvрийн ногоо, манжин, навчит байцаа, бууцай, бэлдсэн цоохор майлз, шош идэж болно. Єлсгєлєнгийн дэглэмтэй байх vедээ хэзээ ч амьтны гаралтай бvтээгдэхvvн, мєн бяслаг, загас, самар, наранцэцэгийн vр идэж болохгvй. Єєрєєр хэлбэл єлсгєлєнг зогсоосноос хойш 2 хоногийн турш хvчиллэг хоол идэхийг хориглоно. 3, 7, 10 єдрийн єлсгєлєнг хэрхэн явуулах вэ? 3 хоног єлсєх vедээ та бие махбодоос хор гадагшилж байх vед амрах боломжтой байх ёстой. Энэ vеэр таны бие таагvй байж болох ба хор биеэс бvрэн гадагшлах хvртэл тайван хэвтэж биеэ суллах хэрэгтэй. Хор бєєрєєр дамжин биеэс гадагшилж дуусахад энэ “зовлон” арилна. Таныг гэртээ байх хэрэггvй гэж зєвлєхгvй, гэхдээ хэрэв ганцаар байх боломжтой газар эрvvл агаарт ганцаараа єлсгєлєнгийн дэглэм баривал хамгийн сайн vр дvнд хvрнэ. 3-10 хоногийн єлсгєлєнгийн vед гэдэс ажиллагаагvй байна гэж олон хvн санаа зовдог. Yvнд санаа зовох хэрэггvй бєгєєд єлсгєлєн дуусах vед бvх юм эргэж хэвийн байдалд ордог. Миний хувьд єлсгєлєн vед сулруулах бургуй хэрэглэхийг хэрэгсдэггvй. Учир нь гэдэс єєрийн цэвэршvvлэх, vжлийн эсрэг механизмтай. Єлсгєлєнгийн эхний vед гэдсэн дэх хоолны vлдэгдэл саармагждаг. Єлсгєлєн дуусч тодорхой хэмжээний хоол унд, єєх тос идэж эхлэх vед таны гэдэс ємнєхєєсєє хэвийн тогтмол ажиллаж эхэлнэ. Учир нь хоол хvнсний 50 хувь нь ногоо жимснээс тогтдогт оршино. Та мах, загасыг хоногт 3-аас илvvгvй удаа хэрэглэх ёстой. Уургийн хэрэгцээг самар, наранцэцэгийн vр, ногоогоор нєхнє. Мєн соёолсон улаан буудай идэж болно. Энэ нь илvv ашигтай хоол юм. 7 хоногийн єлсгєлєнг хэрхэн зогсоох вэ? Та 7 хоног єлсєх vед таны ходоод гэдэс хvчтэй агшдаг. Долоо дахь єдрийн 5 цагийн vед дунд зэргийн хэмжээний 4-5 улаан лооль цэвэрлэн хэрчиж буцалгана. Хєрєхєєр нь идэх хvслээрээ идэж болно. Найм дахь єдрийн єглєє vрсэн лууван, байцаагаар салат хийж апельсинаар амтална. Энэ салатны дараа аяга битvv болгосон ногоо, цэвэрлэсэн улаан лооль идэж болно. Ногоог буцалмагц гал дээрээс авна. Хоёр зvсэм талх хатааж бэлтгэж идэж болох юм. Эдгээрийг єглєє идэх ба єдєр нэрмэл ус ууна. Yдийн хоолонд vрсэн лууван, апельсинаар амталсан хэрчсэн цоохор айлз, байцаа иднэ. Хоёр тєрлийн бэлдсэн ногоо нэмж болох ба бууцай, гич, лууван, байцаа, чанасан цоохор майлз, манжин, 2 зvсэм талхтай эдгээрийг тосгvйгээр хэрэглэнэ. Ес дэх єдєр буюу єлсгєлєнг зогсоосны хоёр дахь хоногт vрсэн лууван, байцааны салат, чанасан ногоотой майлз, хатаасан талх иднэ. Мєн vдийн хоолонд салат, лопух /даливс/, петрушки /яншуй/, улаан лоолийн салат, хоёр тєрлийн чанасан ногоо иднэ. 10 єдрийн єлсгєлєнг зогсоох Долоо ба 10 єдрийн єлсгєлєнгийн дэглэм бага зэргийн л ялгаатай. 10 дахь єдєр 5 цагаас эхлэн битvv болгосон улаан лооль идэж, дараа нь 7 єдрийн єлсгєлєн байх дэглэмээр хооллоно. Хvссэн хэмжээнээсээ илvv ихийг идэж болохгvй. Та хоолгvй байсан, хоол идэх дур хvсэл арилсан ба биемахбод “хоргvй” нэг программаас “ханах” нєгєє программд шилжтэл хугацаа шаардлагатайг санах хэрэгтэй. |