Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Дорнын зурхай : » таны ажил vйлс, хувийн амьдрал ямар байх бол?


tuulai6.jpg Хvн болгоны жилийн зурлага єєр байдаг. Олон орны аман зохиолд туулайг гэрлэлт, хайр дурлалын бэлгэдэл хэмээн vздэг. Иймээс айлчилж байгаа туулай жилд хvн бvрийн зvрх сэтгэл хайр дурлалаар илvvтэй бялхах нь. 


Гэхдээ туулай бас зvрх муутай, аймхай гэдгийг санах хэрэгтэй. Тvvний энэ чанар зарим хvнд нєлєєлж шийдвэр гаргахад хvндрэл учирч болзошгvй. Хэрвээ та хонь, морь /ялангуяа гал морь/ нохой, vхэр, луу жилд тєрсєн бол ирэх онд амжилт дvvрэн байх нь.

ХУЛГАНА ЖИЛ
Хулгана жилд тєрсєн хvмvvсийг ирэх онд олон шинэ зvйл хvлээж байна. 2011 онд та єрсєлдєгчдєєсєє олон зvйл сурах болно. Хулгана жилтнvvд энэ онд найз нєхдийн хvрээнээс хальж, шинэ харилцаа холбоо тогтоосноор нууцлагдмал боломжуудыг нээнэ.
Ирэх жил та амьдралыг vзэх vзлээ бага зэрэг єєрчлєх хэрэгтэй болно. Ингэснээр та нийгэмд тэргvvлэх байр суурь эзлэн, амжилт олох ба бvхий л эхэлсэн ажилдаа дэмжлэг олно. Ирэх жил бvхнийг хаяж, тайван амармаар санагдсан ч гэсэн урагшаагаа зvтгэснээр материаллаг амжилтанд хvрэх болно. 2011 онд аль болох сайн vйл ихийг хий. Дэлхий бєєрєнхий тул хийсэн vйлдлийн vр шим эргээд хэд дахин vржиж танд ирнэ гэдэгт итгээрэй. Энэ жил та гуниглаж уйлмаар санагдсан ч vргэлж инээмсэглэн, баяр хєєртэй бай.

2011 онд хувийн амьдралд онцгой баяр хєєр тохиолдоод байхгvй. Энэ нь та хоолойгоор татсан их ажилтай, юун хайр дурлал гэж бодсонтой холбоотой. Хань ижилдээ хамтдаа байж амрах нь хамгийн чухал зvйл болоод байна гэдгийг ойлгуулахыг хичээ. Дахин сануулахад сайн vйл хийснээр танд баялаг ирнэ гэсэн дvрмийг байнга хэрэгжvvлэх хэрэгтэй.

YХЭР ЖИЛ
Vхэр жилд тєрсєн хvмvvс бvр багаасаа эхлэн єєрийн vзэл бодол нь тєлєвшсєн байр сууриндаа бат зогсдог, зорилго тэмvvлэлтэй єєртєє итгэлтэй хvмvvс байдаг. Гэхдээ 2011 он таны хувьд єєрєєр эргэж магадгvй. Vйл явдал таны тєсєєлж байснаас єєрєєр болзошгvй байна. Хэрвээ та байр сууриндаа бат бэх итгэл тєгс зогсож буйгаа дахин мэдрэхийг хvсвэл уйгагvй ажиллах хэрэгтэй. Vхэр жилтнvvд тавьсан зорилгодоо хvрэхийн тулд маш их ажиллах хэрэгтэй болно. Ийнхvv мятрашгvй ажилласны эцэст vхрvvдийг шагнал урамшуулал хvлээх болно.

Хувь тавилан єєрєєр эргэвэл найз нєхдєєсєє тусламж ав. Та тэдэнд сэтгэлээ нээвэл илvv найрсаг, энгийн харилцаа vvснэ. Аливаа зvйлийг хийхдээ хvч хэрэглэх, их зан болон бардам зан гаргах хэрэггvй. Эдгээр зан чанар танд ашигтай зvйл огт авчрахгvй. Туулай жил vхрvvдийг илvv зєєлєн сайхан сэтгэлтэй болгоно. Та бvхэн энэ жил нєхєрлєлийн болон санхvvгийн асуудлууд дээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно.

Гэр бvл, хувийн амьдралын тухайд vхэр жилтнvvд манлайлагч хэвээр байна. Vхэр єєрийнхєє болон гэр бvлийн гишvvдийн тєлєє хариуцлага хvлээхэд бэлэн байдаг нь бvх хvнд таалагддаг. Ийм учраас ирэх онд та бvхний хайр хvндлэлийг хvлээхийн зэрэгцээ томоохон хариуцлага vvрэх болно.

БАР ЖИЛ
Та олны анхаарлын тєвд байж, хvн бvр таныг хvрээлээсэй гэж хvсдэг vv? Хэрвээ тийм бол 2011 онд таны хvсэл жинхэнэ утгаараа биелнэ. Туулай жилд та урд жилийнхээ хєдєлмєрийн vр шимийг хvртэнэ. Ийм учраас та эргэн тойрныхоо хvрээлэл дунд гол дvрийн хvн болохдоо эртнээс дасах хэрэгтэй. Бар жилтнvvд амьтныхаа шинж чанарыг хадгалсан хvчтэй, зоригтой хvн тул єєрєєсєє сул дорой хvмvvсийг хамгаалах болно. 2011 онд бар жилтнvvдийн хувьд буяны vйлс хамгийн эхний ээлжинд явна. 2011 онд бар жилтнvvд цаашдын амьдралаа тєлєвлєж эхэлнэ.

Та дандаа сэтгэл хєдлєлдєє хєтлєгдєн амьдарч ирсэн. Гэхдээ одоо илvv тєлєвлєгєєтэй, зорилго чиглэлтэй хєдлєх хэрэгтэй. Маргаан зєрєлдєєнєєс зайлсхийх хэрэггvй, нєхцєл байдлыг эцэст нь хvртэл шийдвэрлэхийг хичээ. Хувийн амьдрал дээр ч мєн адил дипломат ёс ноёрхох болно. 2011 онд харилцаа таны гол зэвсэг болох болно. Таны итгэдэг болон таныг vнэлдэг хvмvvс тантай хамт байснаар ажилд тань амжилт аяндаа урсан ирэх болно. Єєдрєг vзэл, бvх зvйлийг зєв хийдэг, єєртєє итгэлтэй байдал тань олон хvнийг араасаа дагуулах болно. Гэхдээ стратеги, тєлєвлєгєєний талаар мартаж болохгvй.

ТУУЛАЙ ЖИЛ
Таны жил орж байна. Єнгєрсєн жилийн хєдєлмєрийн vр шимийг дvгнэх цаг болсон. Та амьдралын тєвд байх ба таны эргэн тойронд амжилт, аз тойрох болно. 2011 онд таныг таагvй явдлууд тойрч гарна. Гагцхvv єєрт таалагдсан зvйлээ хий, хvсэхгvй байгаа ажлаа хийх гэж єєрийгєє албадахын хэрэггvй. Туулай жилтнvvд 2011 онд мєнгийг тун амархан олох болно. Мєнгєний урсгал аяндаа хєврєн орж ирнэ. Энэ жил та шинэ vйл хэрэг эхэлж, бизнес нээвэл амжилт авчирах юм байна. Таны зан чанар тэр дундаа бодлогтой алхам сайн зєв совин тань таныг баян болоход тусална. Туулай жилтнvvдэд зєвлєхєд хэрэгтэй гэж бодож байгаа зvйлээ хий. Ингэснээр амжилт таныг дагалдах болно. Эрvvл мэндийн хувьд сєрєг єєрчлєлтvvд гарахгvй. Од эрхсийн нєлєєгєєр таныг амгалан тайван байдал, баялаг хvрээлэх бєгєєд стресс, мэдрэлийн ядаргаа зэрэг таагvй илрэлvvд тэр бvр гараад байхгvй нь.

Ер нь ирэх жил таны хувьд тун таатай жил болох болно. Харин 2011 онд хувийн амьдралын тухайд зєрчилдєєнтэй, хэцvv нєхцєл байдал vvсч болзошгvй. Vvнийг шийдвэрлэхийн тулд алхам бvрээ сайтар тунгааж, vйлдлээ тєлєвлєж, нєхцєл байдал хэрхэн єндєрлєж болох тухай сайтар бод. Эрсдэл хийх хэрэггvй. Эцэст нь хэлэхэд нууцаа дотроо хадгалж сур. Чалчаа яриа ямар ч сайн зvйлд хvргэхгvй. Vvнээс бусдаар таныг сvvлийн хэдэн жилд тохиогоогvй гайхалтай жил хvлээж байна гэдэгт итгээрэй.

ЛУУ ЖИЛ
2011 онд таны тухай ярьж, хvмvvс єєрийг тань анзаарч, хvч хєдєлмєрийг vнэлээсэй гэж хvсч байгаа бол хариуцлагаас бэргэх хэрэггvй. Ирэх жил та юу ч хийгээгvй, ердєє ямар нэгэн vйлдэл хийхийг тушаасан байлаа ч гэсэн таныг амжилт хvлээх болно. Энэ жил луу жилтнvvд бvхий л шинэлэг зvйлд єгєємєр нээлттэй сэтгэлээ гаргах болно.

Гэхдээ ирэх онд єр зээлтэй холбогдох хэрэггvй гэж од эрхэс зєвлєж байна. Таныг Фортуна гариг ивээж мєнгєнд хvрэх дєт замыг зааж єгєх болно. Олон санаат оргож буцдаггvй гэсэн vгийг санаж томоохон хэрэг дээр анхаарлаа тєвлєрvvлвэл хvссэн vр дvндээ хvрэх болно. Амлалт єгєхдєє болгоомжтой ханд. Хэн нэгэнд ам гарсан бол зайлшгvй биелvvлэхээс аргагvй болно. 2011 онд гэр бvлийн амьдралд хvссэн бvхэндээ хvрэхийн тулд хvч чадал гаргах хэрэгтэй.

Та энхрийлэл, хайр, ойлголцол, дулаан уур амьсгалыг хvсэх ба vvнийг олж авахын тулд хайртай хvнээ єєрєє маш сайн халамжлах хэрэгтэй. Хэн нэгнийг хvмvvжvvлэх гэсний хэрэггvй. Та єєрєє ч тєгс хvн биш гэдгээ санаарай. Ирэх жил ерєнхийдєє тєвєгтэй байх хэдий ч сонирхолтой байх болно. Та хялбар аргаар биш ч гэлээ шинэ оргилд хvрч чадна. Ертєнцийг байгаа чигээр нь хvлээн авбал амжилт таны талд байх болно.

МОГОЙ ЖИЛ
Могой бол цэцэн ухааны билэг тэмдэг. Энэ жилд тєрсєн хvмvvс ирж буй vеийг єєртєє ашигтайгаар эргvvлэхэд хангалттай ухаантай. 2011 он урьд ємнє баигаагvй гайхалтай жил болох болно. Та ямар ч зорилго ємнєє тавьсан байлаа ч хялбархан шийдэж чадна.

Ирэх жил та бусдын саналыг хvндэтгэж, хvмvvст итгэж, тэднийг vнэлэх зан чанарт суралцах шаардлагатай болно. Мэдээж зарим хvмvvс тань шиг ажил гvйцэтгэж чадахгvй л дээ. Гэхдээ vvнээс нь болж тэднийг хvндэтгэхгvй байж болно гэж vv? Хvн бvрт єєрийн сайн тал байдаг, тvvний зэрэгцээ та тєгс хvн биш гэдгээ санаарай..

Ирэх онд та єєртєє атаа хорсол хуримтлуулахгvй байх нь гол зорилго тань. Таны сэтгэл хєдлєл мєн л ийм хариултыг авах тул сайхан сэтгэлээр хандаж сур. Таныг хэт ихээр доромжилж байгаа юм шиг сэтгэгдэл тєрсєн ч гэлээ нєхцєл байдлыг хvндрvvлэхгvйн тулд уучилж сур. Таныг гомдоосон хvн єєрєє ухамсарлаж, єршєєл гуйх цаг ирнэ. Ер нь ирэх жил єнгєрсєн жил шиг vйлдэл хийж болохгvй. 2011 онд олон єєрчлєлт гарах тул ертєнц болон хvрээлэн буй зvйлсэд хандах хандлагаа бага зэрэг єєрчлєх хэрэгтэй.

МОРЬ ЖИЛ
Маш хурдан сэтгэж, голоо олсон шийдвэр гаргаж чаддаг таны авъяас 2011 онд амжилтанд хvрэхэд туслах болно. Гэхдээ гайхалтай чадваруудаа яаруу зангаар орлуулж болохгvй. Хэрвээ та хэт яарсан шийдвэр гаргавал тєлєвлєгєє нуран унах болно. Тушаалд захирагдаж, дvрэм мєрдєхєд бэлэн бай. Ингэвэл та єєртєє чєлєєт цаг бий болгож єєрт таалагдсан зvйлээ хийх боломжтой болно. Морь жилд тєрсєн хvмvvсийн хувьд 2011 онд олон жилийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Амьдрал чинь аандаа єєрчлєгдєж, тєлєвлєгєє биелж байгаа гэдгийг та нvдээрээ харах болно.

Ерєнхийдєє ирэх жил морь жилтнvvдийн хувьд таатай байх болно. Морь жилтнvvд ирэх онд мєнгєєр эрсдэл гаргахгvй байх хэрэгтэй. Ирэх жил таны хувьд санхvvгийн ажиллагаа бvтэлгvйтлээр дуусч магадгvй тул морь жилтнvvд мєнгєний асуудлыг шийдвэрлэхэд таагvй жил байх болно.

Харин хайр дурлалын хувьд та амжилттай гялалзах болно. Таны дур булаам байдлын ємнє олон хvний тэвчээр алдагдаж, шvтэн бишрэгчид ч олшрох нь. Мэдээж хvмvvст таалагдахын тулд нийтийн vзэл бодолтой зєрчилдєх шийдвэр гаргаж болохгvй. Хэрвээ од эрхсийн энэ зєвлєгєєг даган мєрдвєл таныг хvндлэл, хайр дурлал, нєхєрлєл хvрээлнэ.

ХОНЬ ЖИЛ
Хонь жилд тєрсєн хvмvvсийг 2011 онд таатай боломжууд хvлээж байна. Анхааралтай байж, боломжуудаа алдахгvй байхыг хичээ. Ирэх жил та єєрийн хvчиндээ илvvтэйгээр итгэж, амжилт таны талд байх болно. Гэхдээ бvх зvйлс амар хялбар бvтчихгvй. Амжилтанд хvрэхийн тулд та янз бvрийн саад тотгорыг давах болно. 2011 онд таны амьдрал та заавал ялах ёстой тэмцээнтэй адил байна. Таныг гайхалтай шагнал хvлээж байгаа тул саад тотгороос бvv ай.

Гэхдээ хєндлєнгийн зєрчилдєєн, танд хамаагvй асуудалд хошуу дvрэх хэрэггvй. Хэрвээ та єєрт хамаагvй хэрэгт хутгалдвал хэрvvл маргаан vvсч, бусдын шvvмжлэлийн бай болно. Та тєрєлхийн дипломат хvн, vvнийгээ амьдрал дээр ашигла. Найз нєхєдтэйгээ ойр байж, танилуудынхаа зєвлєгєєг сонс. Мэдээж танд зориг дутна. Тийм учраас та зоримог, шийдвэр гаргах чадвартай найзтай болохыг хичээ. Та хоёр хамтдаа уулыг ч эргvvлж чадна. 2011 онд эрvvл мэнддээ сайтар анхаар. Хvндээр євчлєхгvйн тулд цаг тухайн бvрд нь эмчид хандаж, євчнєє хvндрvvлэхгvй байх хэрэгтэй. Та цэвэр агаарт зугаалж, зєв хооллож, сайн унтаж амрах хэрэгтэй.

Мєн шаардлагагvй зvйлд хvч чармайлт гаргаж биеэ зовоох хэрэггvй. Товчхон хэлэхэд амьдралын эрvvл хэв маягийг бий болго. Та маш сайн зєв совинтой гэдэгтээ итгэ. Ирэх жилд таны зєн совин олон зvйлд тусална.

БИЧ ЖИЛ
2011 онд бvх зvйл дээр ашиг хайх хэрэгтэй. Та єєрт таалагддаг ажилдаа бvх эрч хvчээ чиглvvлэх тул санхvvгийн байдал тогтвортой байна. Єєртєє илvv асуудал vvсгэх хэрэггvй, єєрт байгаа зvйлдээ сэтгэл хангалуун бай. 2011 онд бич жилтнvvд гэнэт уйдаж эхэлж магадгvй. Хvмvvст хэрэгтэй ямар нэгэн vйл ажиллагаа эрхэл, ингэснээр та бусдын хайр хvндэтгэл, талархлыг хvлээнэ. Ирэх жил тєлєвлєсєн бvх зvйлээ хэрэгжvvлэх гэж ханцуй шамлан дайрч болохгvй. Аливаа зvйлд нарийн тогтсон дараалал, сайтар бодож олсон арга хэрэгтэй.

Энэ жилд бич жилтнvvдийн уран бvтээлийн авъяас нээгдэх бололтой. Туулай жил бич жилтнvvдийн хувьд хєрєнгє оруулалт хийхэд таатай байна. Айж болгоомжлохгvйгээр шинэ зvйлд ч хєрєнгє оруулж болно. Таны хєрєнгє оруулалт материаллаг баялаг авчрахын зэрэгцээ сэтгэлийн амар амгаланг ч бий болгоно. Хэрвээ бич жилтнvvд бvх зvйлд анхааралтай, шvvмжлэлтэй хандаж чадвал 2011 он тэдний хувьд бvхэлдээ таатай, амжилттай жил болно.

Хувийн амьдралын тухайд бич жилтнvvд хvмvvсийг соронзон адил татаж, хvмvvс тvvнтэй цаг vргэлж санал нэг байна. Та амьдралаас юу хvсч, тvvндээ хэрхэн хvрэхийг мэддэг. Гэхдээ 2011 онд стрессээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг санаарай.

ТАХИА ЖИЛ
2011 он нєхцєл байдлыг єєрчилснєєс байгаа чигээр нь хvлээн авах нь дээр юм байна гэдгийг хvлээн зєвшєєрнє. Ирэх онд та vр ашигтай амьдрахын тулд тайван амгалан байдлыг эрхэмлэ. Аливаа дvрэм журамд ч гажуудал бий гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хvн болгон алдаа гаргаж болно, бусдыг буруу vйл хийснийх нь тєлєє зэмлэж болохгvй. Хvмvvс юу хийж, яаж амьдрах нь тэдний хэрэг.

Хэрвээ та энэ зєвлєгєєг дагаж чадвал таныг таатай уур амьсгал, нєхєрлєл хvлээх болно. 2011 онд зvvдэндээ онцгой анхааралтай ханд. Зvvд биелдэг гэдэгт та итгэдэг vv? Энэ онд танд ганцхvv зєнч зvvд зvvдлэгдэх болно. Та хvмvvст хэрэгтэй хэрэггvй зєвлєгєє єгч, зааварлах гэвэл хvмvvс танд гомдох болно. Санхvvгийн асуудлын хувьд гагцхvv єєрийнхєє итгэл тєгс байгаа vйл хэрэгт л мєнгє зарцуул. Хувийн амьдрал тань урдын адил тєвєгтэй асуудлаар дvvрэн. Тахианууд хэцуу араншинтай, тэднийг хайрлана гэдэг амаргvй. Хэрвээ та ханиа хайж байгаа бол єєрт чинь огт хэрэггvй бардам зангаа тат. Ингэвэл vр дvнд хvрэх болно. Энэ жил хосоо олох магадлал єндєр байна. Хайрлаж хайрлуулах боломжийг бий болго. Таныг аз жаргал хvлээж байна.

НОХОЙ ЖИЛ
Нохой жилд тєрсєн хvмvvс энэ жил бvх, зvйл нь сайхан байна. Ажил хэрэг анхнаасаа л бvтэмжтэй урагшлах хэдий ч арвин амжилттай байхын тулд хvч чармайлт гаргах хэрэгтэй. Нохой жилтнvvд тооцоотой байж, тєлєвлєгєє гаргаж сурвал санхvvгийн арвин амжилттай байх болно. Тєсвєє гаргаж чадсанаараа єндєр vнэ хаян худалдан авч, урьд нь хvчирч чадахгvй мэт санагддаг байсан зvйлээ ч єєрийн болгож авна.

Хэрвээ зєв тєлєвлєж чадвал vнэтэй зvйлс худалдан авах, аялап зугаалгад ч илvvчлэх мєнгє хангалттай гарна. Амжилт, орлого, аз жаргалаа бусадтай заавал хуваалц. 2011 он таны хувьд хєрєнгє оруулалтын жил гэдгийг санаарай. Та хvмvvст сайн vйл хийвэл тэд ч мєн таныг ядарсан vед хаяхгvй. Нохой жилтнvvд ирэх онд єєртєє бага зэрэг амралт єгч, гэртээ ихэнх цагийг єнгєрєєх нь зvйтэй.

2011 онд эрvvл мэндтэй холбоотой хvндрэлтэй асуудал vvсэхгvй, харин та шинжлэх ухаан, ертєнцийг танин мэдэх vйлд илvvтэй татагдана. Хайр дурлалын харилцаанд єрсєлдєгч гарч ирнэ. Мэдээж таагvй зvйл болох ч гэлээ та єрсєлдєгчдєєсєє огтхон ч айдаггvй хvн шvv дээ.

Таны гол тактик бол асуулт тавьж хариулт аван vнэнийг мэдэх явдал. Таны энэ зан байдал хувийн амьдрал, ажил хэрэг, найз нєхєд, хамт олонтойгоо харилцах харилцаан дээр ч асуудлыг шийдэх тєгс арга байх болно. Хэрвээ танд ямар нэгэн эргэлзээ гарч ирвэл яаруу шийдвэр гаргах хэрэггvй. Шалга, баримт ол. Ирэх жил та бvх зvйлд тооцоотой, няхуур байж чадвал бvх зvйл амжилттай байх болно.

ГАХАЙ ЖИЛ
Гахай жилд тєрсєн хvмvvс амьдралын баяр баясгалантай, єєдрєг vзэлтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Гагцхvv таны энэ зан чанар найз нєхдийн хvрээгээ тэлж, 2011 оныг хєгжилтэй єнгєрєєх боломж олгоно. Гэхдээ хамгийн гол нь хєдєлмєрлєх хэрэгтэй гэдгээ санаж, зугаа цэнгээнд толгойгоо мэдvvлж болохгvй.

2011 онд гахай жилтнvvд амьдралд юу чухал вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Та бvх зvйлийг зєв хийвэл ирэх оны єдєр бvхэн амжилттай ирээдvйд оруулах хувь нэмэр байх болно. Чадлынхаа хэрээр биш чадлаасаа хэтэрсэн зvйл хийж чаддаг тань толгой эргэм амжилт дагуулах болно. Гэхдээ єєрийн эрхэлж буй ажилдаа илvv анхаарал тавих хэрэгтэй. Ингэж чадвал та єдєр шєнєгvй ажиллаж, санхvvгийн болон сэтгэлийн таашаал авах болно.

Таны хулчгар зан ирэх онд жаахан "гай" болж магадгvй. Єєрийнхєє хvчинд итгэвэл амжилт аяндаа хvрч ирнэ. Нээлттэй илэн далангуй байж сур. Тєрєлхийн л нуугдмал зантай гахай жилтнvvд энэ зангаасаа болж алдах нь бий. Єєртєє асуудал vvсгээд хэрэггvй, аливаа асуудлын шийдвэрийг хойш бvv тавь. Энэ зєвлєгєє ажил, хувийн амьдрал, эрvvл мэндэд ч хамаатай. 2011 онд та урьдчилан сэргийлэх нь vр дагаврыг устгахаас хамаагvй дээр гэсэн уриатай байна. Ямар ч зvйл єєрєє хvрээд ирдэггvй гэдгийг сана. Vргэлж зугаа цэнгэл хєєж, амарч аялаад байвал ажил цалгардана гэдгийг санаарай.

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4165739/518/trackback

Ээж минь

2011.02.10 22:07:50
*.199.159.199

<iframe title="YouTube video player" width="480" height="390" src="http://www.youtube.com/embed/8L6mGWCB-LI" frameborder="0" allowfullscreen></iframe>
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366629
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
24096 sar shiniin mend busguichuudeesee asuuyaa [2] enkuush87 2011-02-06 1002
24095 haana baidag be. [1] niba 2011-02-06 778
24094 haana baidag be. [1] niba 2011-02-06 738
24093 Busguichuudeesee asuuh zuil [1] tument 2011-02-06 842
24092 elgemsuu egchee [2] zahirma 2011-02-06 933
24091 ДАХИН БҮҮ АЛДААРАЙ ..САЙХАН ХАНЬТАЙ БОЛООРОЙ !!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-06 1098
24090 ЭНЭ ХЭНСЭН ЮМ БОЛОО ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ???? [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-06 1377
24089 Agaariin achaa asuuyaa busguichuudee [5] einj 2011-02-06 1047
24088 ДОТОР,ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮД ,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮДЭД ОРЧУУЛГА ХИЙНЭ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* SUPER SALE** 2011-02-06 694
24087 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 zax-zeel 2011-02-06 780
24086 hi. so hel asuuya..... [4] montaem 2011-02-06 1022
24085 asuuh yum bn?yaraltai [1] oopook 2011-02-06 635
24084 udurin mendees asyyya// [5] zahirma 2011-02-06 1138
24083 asuuya tumriin beldmel [3] nokiax6 2011-02-06 834
24082 mon namyanju masokd solongos hel zaadag gazar yumuu ... [3] siahan 2011-02-06 828
24081 elgemsuug buruugah hereggui ee [2] kjl 2011-02-06 780
24080 asuuy tuslaach [1] england 2011-02-06 747
24079 post code gel shuudangiin dugaar mon bizdee...meddeg hun bnuu bga hotiinhoo ner post codiig heleed og esuul haanaas harj boloh be [1] siahan 2011-02-06 1309
24078 hi yaraltai mash yaraltai meddeg hotiinhoo post codiig helj ogooch hereg bn pusanch bolno siahan 2011-02-06 575
» ''Илжиг'' хэмээх тємєр туулай жилд file [1] Ээж минь 2011-02-06 1147
24076 urilganii talaar asuuya [1] LOVE24 2011-02-06 937
24075 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-02-06 602
24074 бүсгүйчүүд ээ! oh my god 2011-02-06 757
24073 МИНИЙ МОНГОЛ ХҮН ГАДААДАД БИШРҮҮЛЖ БАЙНА !!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-06 900
24072 Elgemsuugees asuuya 2 sartai bebe [2] otta 2011-02-06 890
24071 asuuya,tsagaan mah [4] nokiax6 2011-02-06 1619
24070 ИЙМ УТГАГҮЙ АМЬДРАЛ ГЭЖ БАЙДАГ ЮМУУ ????? ЮУНЫ ТӨЛӨӨ !!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-06 1324
24069 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫН НЭГЭЭХЭН ХЭСГЭЭС ......!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-06 770
24068 ohiduudaa......... [3] 한지원 2011-02-06 1008
24067 asuuya [5] madahbadrah 2011-02-06 833
24066 СОЛОНГОСТ НЭГЭН ГАДААД БҮСГҮЙ СОЛОНГОС НӨХРӨӨ ИНГЭЖ ........ АЙМААР !!! [9] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-06 1282
24065 nyarain vaktsin asuuy [2] urangoo53 2011-02-06 3308
24064 сэндвич xiij ideerei busguichuudee [2] blgmjl 2011-02-06 917
24063 Margaash Seould Buudliin arbait hiine Em synny 2011-02-06 512
24062 BI ELGEMSUUG XEN GEDGIIG NI MEDNE. [8] blgmjl 2011-02-06 1289
24061 DARKHLAANII SHINE UY EHELLEE! bayanaa99 2011-02-05 1111
24060 mongolruu 1 nastai huuhed yavuulmaar bna yaj yavuulah ve tuslaach ee [2] tsolko 2011-02-05 1045
24059 Suyu Namyanjun bolon SEould buudliin arbait bolon ajil haij bna Em [1] synny 2011-02-05 635
24058 xatsariin ulaan arilagdag tos bdag gesen neriig ni xelj uguuch bas naidvartai arilgax boluu [1] baganaa_ts 2011-02-05 1774
24057 Уншиарай! [2] oh my god 2011-02-05 1330
24056 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gmobilemn 2011-02-05 588
24055 Solongosiin irgentei ger bul bolhod [3] eej mini 2011-02-05 1098
24054 asuuya [1] mjlmjl 2011-02-05 950
24053 yaraltai [1] Cash 2011-02-05 1088
24052 СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙГ ИНГЭЖ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙНА !!!!!!!!!! [9] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-05 1515
배너신청
자생병원

배너신청