Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүүхдийн зурхай

Уншсан 1318 vote 0 2011.01.26 11:57:14

Хонь
Хонины ордны хүүхдүүд халамж анхаарал их шаарддаг онцлогтой. Энэ ордны хүүхдүүд хөдөлгөөнтэй сэргэлэн хэдий ч хэрэг төвөгт орчих гээд байдаг. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тэсвэр тэвчээр тааруухан хүүхдүүд. Сэтгэхүйн хөгжил сайн. Бие даах чадвар сайтай. Хурдан хөдөлгөөнтэй тул спортоор хичээллэвэл амжилт олох магадлалтай. Тэд бусдыгаа удирдах дуртай. Аливаа зүйлд сонирхол нь амархан буурдаг. Чадахгүй зүйлээ дорхноо сольж өөр зүйлд анхаардаг. Юуны түрүүнд тэдэнд тэсвэр тэвчээр суулгах нь зүйтэй. Тэдний авъяасыг нээн илрүүлж хөгжүүлбэл амжилтанд хүрнэ. Итгэл найдвар хүлээх чадварт сургах хэрэгтэй. Магтаалд дуртай тул түүнийг нь ашиглаж хөгжүүлбэл зохино.

Үхэр
Үхрийн ордны хүүхдүүд зөөлөн ааш авиртай байдаг. Тэд эелдэг харьцаатай. Баяр баясгаланд дуртай. Онцлог нь их удаан хөдөлгөөнтэй. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг. Сонирхсон зүйлээ заавал өөрөө шийддэг. Ажилсаг, хөдөлмөрч. Бас авъяастай. Аливаа зүйлийг өөрөө л хийх гэж зүтгэдэг. Сонголт сайтай. Зорьсондоо хүрэх гэж эрмэлздэг. Хүсэл эрмэлзлийг нь зөв залвал сайн хүн болон хүмүүжнэ. Шудрага зантай. Аливааг учирлан хэлж ойлгуулбал зохино. Тэд шахалт шаардлагыг хүлээн авах дургүй. Тэд сурлага сайтай. Гэрсэг, ээж аав, ах дүүсдээ илүүтэй дотно ханддаг.

Ихэр
Ихрийн ордныхон авъяаслаг хүүхдүүд байдаг. Гэм нь жаахан зориг зүрх муутай, аймхай талдаа байх нь элбэг. Тэдэнд үргэлж найрсаг дотно хандах хэрэгтэй. Уур уцаартай хандлагыг хүлээн авах дургүй. Хүмүүжлийн гол зорилгоо зоригтой, шийдмэг болгоход чиглүүлбэл нэн сайн. Тэд илэн далангүй зан харьцаатай. Хууран мэхлэх зэрэгт дургүйцлээ илэрхийлдэг. Амархан цочимтгой. Бага зэрэг хөөрүү зантай. Өөрт таалагдаагүй зүйлийг хэзээ ч хийдэггүй. Эхэлсэн зүйлээ дуусгах тэвчээргүй. Гадаад хэлэнд авъяастай. Аливаа шахалт шаардлагыг хүлээн авах дургүй.

Мэлхий
Мэлхийн ордны хүүхдүүд оюун ухаан сайтай байдаг. Дэг журмыг илүүтэй эрхэмлэдэг. Аливаад мэдрэмж сайтай. Таалагдаагүй зүйлээ эмзэг хүлээн авдаг. Тиймээс тэдэнд аливааг тулган шаардах байдал бүү гаргаарай. Шилжилтийн насанд нь анхаарах хэрэгтэй. Тэд өөрт нь зүй бус шаардлага юм уу, шахалт дарамтыг эсэргүүцдэг. Тэдний санаа бодлыг ямагт хүндэтгэх хэрэгтэй. Өөрийг нь хайрлаж энхрийлдэг хүнд сайнаар ханддаг. Дотно хүндээ дуулгавартай байж, найрсаг байдлаар харьцдаг. Тэднийг хайрлан энхрийлж, зөвхөн сайн талуудыг нь олж дэмжиж чадвал сайн хүн болон хүмүүжнэ. Энэ ордны хүүхдүүд хамгийн хайртай дотно хүнээ маш их хүндэлдэг.

Арслан
Арслангийн ордны хүүхдүүд маш царайлаг байдаг. Тэд хүнтэй харьцахдаа захиран тушаах дуртай. Бас өөрсдийг нь магтахад дуртай байдаг. Хүссэн болгоныг нь биелүүлээд байвал дураараа авирлагч болно гэж мэд. Тэднийг хүмүүжүүлэхдээ ямар нэг зорилго тавих хэрэгтэй. Тэд олуулаа байх дуртай. Хэрэв үеийн хүүхдүүдтэйгээ таарч тохирохгүй байвал сэтгэлээр амархан унадаг. Сурлага сайтай. Хэрэв залхуу байдлаас нь гаргахгүй бол юу ч сурахгүй байж мэднэ. Загнаж зандрахыг огтхон ч хүлээж авахгүй. Үүнийхээ оронд магтах нь илүү үр дүнтэй. Тэд бусдаас дутуу байхыг хүсдэггүй тул тэр талыг дэмжиж хөгжүүлбэл зохино. Эмзэг мэдрэмтгий арьстай.

Охин
Охины ордны хүүхдүүд жаахан бүрэг ноомой талдаа байдаг. Гэхдээ сурч боловсрох дуртай, хичээл номондоо шамдангуй, сурлагадаа сайн. Тэд амгалан тайван учраас ямарваа нэгэн хэрэг зөрчил гаргадаггүй. Тийм ч нээлттэй бус. Бодож санаж яваа зүйлээ ойр дотныхондоо ч ярьдаггүй. Иймд тэдний итгэлийг нь хүлээх хэрэгтэй. Бас илэн далангүй болгох хэрэгтэй. Өөрт нь итгэл үнэмшил бий болгох нь чухал. Сэтгэх чадвар сайтай. Уншиж, бичих чадвар нь эрт илэрдэг. Анагаах ухааныг түлхүү сонирхдог. Спортоор хичээллэвэл зохино.

Жинлүүр
Жинлүүрийн ордны хүүхдүүд гоо сайхны мэдрэмж сайтай байдаг. Тэд ганцаардалд дургүй хирнээ намуун тогтуун, тохь тухтай орчинд илүү дуртай. Эцэг эхийн хоорондох маргаан зөрчлийг хүндээр тусган авч дотроо сэм сэмхэн шаналдаг. Огцом ааш зантай. Ааш авир нь түргэн хувирч өөрчлөгддөг. Хэрэв баяр хөөртэй байвал тайван амгалан байдаг. Тэд аливаа зүйлийг хүлээж авахдаа сайн ч амархан мохож шантардаг. Эхэлсэн зүйлээ гүйцээж эцсийг нь үзэлгүй орхих гээд байдаг. Биеийн тамираар төдийлөн амжилт олохгүй. Угаасаа ч бие бялдрын хувьд спортлог биш. Харин урлаг, уран сайханд илүүтэй дуртай. Үүнд гоо сайхны мэдрэмж нь маш ихээр нөлөөлдөг.

Хилэнц
Хилэнцийн ордны хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга нь их өвөрмөц байх шаардлагатай. Загнаж зандрах маягаар тэднийг хүмүүжүүлнэ гэж бодож байгаа бол том алдаа болно. Хөгжилтэй байх дуртай. Бүгдийг ялан дийлж байж л санаа нь амардаг. Тэд тэмцэлдэх чадварын хувьд бусад ордны хүүхдүүдээс илүү. Харин өөрийгөө хянах чадвар муутай. Хүүхэдтэй үерхэхдээ нарийн сонголт хийж өндөр шаардлага тавьдаг. Тэдэнд дутагдлыг нь учирлан хэлж ойлгуулбал илүү тусгаж авдаг. Учир нь тэд дутагдлаа хэлүүлэх дургүй. Илэн далангүй сайнаар хандвал хайр хүндэтгэлийг даах чадвартай.

Нум
Нумын ордны хүүхдүүд их нийтэч зан төлөвтэй. Нийгмийн идэвх сайтай. Маш хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд байдаг. Наp, ус, агаар салхинд байнга байлгавал эрүүл чийрэг өсөх магадлал улам нэмэгдэнэ. Ойр дотныхондоо үнэнч. Дутагдалтай тал нь их яриа байж магадгүй. Алиа хошин зантай. Хоосон мөрөөдөлд автдаггүй. Хичээл сурлагандаа сайн. Зүтгэл дутагддаг тал бий. Бусадтай нөхөрсөг, алдаагаа хүлээж авдаг. Сайн чанар нь шударга бус явдлыг үл тэвчдэг. Дэг журамтай, цэвэр цэмцгэр байхад сургах шаардлагатай. Тэсвэр тэвчээртэй болгоход анхаарал тавих нь чухал.

Матар
Матрын ордны хүүхдүүд бие даах чадвар сайтай байдаг. Бусдаар зааж зааварлуулах тун дургүй. Гэхдээ түүнийгээ ил гаргадаггүй бөгөөд зөвхөн дотуураа шаналж, далд аргаар эсэргүүцдэг. Бусдаас эмээж сүрдэх хандлага буй тул гадны хүний дэргэд бүрэг ноомой харагддаг. Харин ойр дотныхондоо бол зааж зааварлах дуртай. Тэд аливаад эмх цэгцтэй, юмыг дэс дараалалтай авч үздэг зантай. Алиа хошин зангүй. Чин сэтгэлээсээ инээж баясгах нь төдий л бага. Иймд инээд баяр хөөр өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгуул. Сурлагадаа сайн. Ажилсаг, дэг журамтай. Өөрсөдтэй нь том хүн шиг харьцвал хүлээж авдаг. Тэд яаруу, давчуу, тулгасан шаардлаганд дургүй.

Хумх
Хумхийн ордны хүүхдүүд эрч хүчтэй, ухаантай. Зааж сургасан зүйлийг хүлээн авах чадвар бусад ордны хүүхдүүдээс илүү. Тогтворгүй зан ааштай. Магтаж сайшаахад дуртай. Шийтгэл хүлээх дургүй. Аливаа дарамт шахалтаас болж сэтгэлээр унахдаа хурдан байдаг. Тэдэнтэй зөөлөн арга барилаар харьцах нь чухал. Үе тэнгийн хүмүүс шиг харьцвал илүүтэй хүлээн авдаг. Зорьсондоо хүрэх эрмэлзлэл сайтай. Тэсвэр тэвчээр гаргаж чаддаг. Хумхийн ордны хүүхдүүд урлагт авъяастай байдаг. Өөр чиглэлийг сонговол эрдэмтэн, эсвэл сэтгүүлч болох чадвар бий. Багадаа аймтгай байдаг ч том болоод нийтэч, бусдыгаа манлайлагч болон хүмүүждэг.

Загас
Загасны ордны хүүхдүүд сэтгэн бодох чадвар сайтайгаас гадна ой тогтоолтоор бусад ордны хүүхдүүдээс илүү. Урлагт авъяастай. Өөрийн гэсэн бодолтой болж төлөвшдөг. Магтаж сайшаавал илүү дуртай. Хөгжилтэй сэргэлэн, мөрөөдөх дуртай. Тэднийг загнаж хүмүүжүүлнэ гэвэл алдаа болно. Тэдний хийж бүтээснийг үнэлж магтвал үгэнд оромтгой байдаг. Сэтгэлээр унамтгай. Мөнгө төгрөгөнд үрлэгэн талдаа. Сурлага сайн. Өөртөө итгэх итгэлээр дутмаг. Буруу хүмүүжилтэй хүүхдүүдэд уруу татагдвал цаашид түүнийг хүмүүжүүлэхэд хэцүү байх болно.

/Хань/

 

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4129440/99c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
23736 HELJ OGOOCH~ [4] ICHIMHII 2011-01-26 1160
23735 heleed uguuch [3] UUKANAA 2011-01-26 1043
23734 Mandarinaar bareni xiij ideerei [3] blgmjl 2011-01-26 1107
23733 Усан үзэм жингээ хаяхад тусалдаг Ээж минь 2011-01-26 2452
23732 П.Эрдэнэзаан төрөхийн цонх хагалсан нь [1] Ээж минь 2011-01-26 1043
23731 Ногооны ороомог [3] Ээж минь 2011-01-26 1170
23730 elgemsvvv manin [1] plus6650 2011-01-26 920
23729 emegtei??// suwonii oir [5] eejohin 2011-01-26 1182
23728 ???? [1] mgl 247 2011-01-26 901
23727 sain u muu yu [1] Tiim VV 2011-01-26 1343
23726 endees sain duraar garsan toxioldold [1] shineleg buxen 2011-01-26 1170
23725 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gphone1 2011-01-26 575
23724 СОЛОНГОСТ БҮСГҮЙЧҮҮД ОРОЙН ЦАГААР БОЛГООМЖИЛ ЦААНА ЧИНЬ ИЙМ !!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-26 1052
23723 ХИЙСВЭРЭЭР ТӨРЖ БОЛОХГҮЙ ИЙМ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ !!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-26 2076
23722 1 hurtelh nasnii huuhdiin temeenii nooson mak file otuya 2011-01-26 1189
23721 shudend aprat zuuh gedgiig yu gedeg ve eejuudee [4] gilalzuur 2011-01-26 951
23720 hi eejuudee huuhdin nuuren deerh???? [2] rainismmm 2011-01-26 1401
23719 эмэгтэй цамц зарж байна. маш аятайхан цамц шүү хө. inter_shop 2011-01-26 3403
23718 SAMSUNG ZIPEL SAR SHINIIN HYAMDRAL TA YARAGTUN MONGOLD TAARDAG LCD LED TV UILDVERIIN UNE HYAMDRAL SAMSUNG NOTEBOOK 2011-01-26 622
23717 asuuya busguichuudee [1] alsaan 2011-01-26 1018
23716 mungu dans-r avch mgl-ruu shiljuuldeg cargo bnu? [3] huuuue 2011-01-26 1069
23715 ????????? [2] 한지원 2011-01-26 999
23714 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 HI***KOREA 2011-01-26 674
23713 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС** 010-7218-7238 file hollys 2011-01-26 586
23712 ** ЦАГААН САР 30% SALE ** СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2011-01-26 822
23711 Elgemsvvgees asuuya [2] hii mori 2011-01-26 915
23710 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2011-01-26 701
23709 asuuy [1] baayu 2011-01-26 960
23708 hi eejvvdee hariylt ogooch [2] aaa_003 2011-01-26 1061
23707 mongol ruu butsah bilet awya [1] LLC 2011-01-26 808
23706 АРЬСНЫ ТЄРЛVVД-АРЧИЛГАА tuslana 2011-01-26 1105
23705 Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал tuslana 2011-01-26 1120
23704 kargo [1] anygirl 2011-01-26 857
23703 СОЛОНГОС НӨХӨРТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙ ИЙМ ГУНИГТАЙ АМЬДАРЧ БАЙНА ЯАНА ДАА !!!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-26 1330
23702 ЭЛГЭМСҮҮГ МЭДДЭГ ХҮМҮҮСЭЭС АСУУМААР БАЙНА !!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-26 1188
23701 Хуурамч дүр төрхтэй эрчүүд [2] Ээж минь 2011-01-26 1453
23700 emneleg asuuya [2] hii mori 2011-01-26 976
23699 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-01-26 666
23698 hi. busguichuudee... orchuulj uguuch... [2] montaem 2011-01-26 1102
23697 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС 010-7218-7238 file hollys 2011-01-26 811
» Хүүхдийн зурхай Ээж минь 2011-01-26 1318
23695 UHRIIN HAVIRGANII TSUL MAH ZARNA UTAS 010 2647 6234 netfood 2011-01-26 669
23694 zagas [2] angir-uurag 2011-01-26 1559
23693 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj bn herb 2011-01-26 706
23692 Asuult bainaa [2] 157359 2011-01-26 1080
배너신청
자생병원

배너신청