Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Залуу гэр бүл салахад хамгийн нэн түрүүнд өнөөх ааштайгаараа дуудагддаг хадам ээж гол үүрэг гүйцэтгэдэг гэж ихэнх гэр бүлүүд санаа нэгддэг. Ялангуяа айлд бэр болон очиж байгаа бүсгүйчүүдэд энэ ойлголт яс маханд нь шингэсэн байдаг. Тиймээс ч эмэгтэйчүүд найз залуутайгаа гэрлэж, амьдралаа холбох болсон үеэс л эх нь ямар хүн байгаа бол гэж толгойгоо гашилтал гэнэт бодож эхэлдэг байна. Сэтгэл байхад бүх юм аяндаа бүтнэ гэсэн тэдний сайхан бодол гэнэт нэг өдөр хадам эхийн ааш аягаас болж хөндийрч эхэлнэ. Салалтад үнэхээр хадам эхийн ааш авир нөлөөлдөг үү гэсэн асуултад эрчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Тэгвэл хадам эх болон бэрүүдэд энэ байдлаас гарах сэтгэл зүйн хамгийн энгийн аргууд байдаг. Хадам бэр хоёр өстөн болж хувирахыг тэд өөрсдөө л бий болгод байна. Өөрт нь хайр халамж тавьж мөнгө өгдөг ганц халамжлагч хайртай хүү нь нэг л өдөр гэртээ хөөрхөн охин дагуулж орж ирэхэд нь “ миний хүү ингээд намайг тоохоо больж эхлэх байх даа. Энэ охин тэгээд хүүд минь хань болж чадах уу” гэсэн бодол эхийн толгойд өөрийн эрхгүй эргэлдэнэ. Бэр болж хаалгыг нь татсан бүсгүй ч мөн адил “ хадам эх минь ямархуу ааштай хүн бол? Эхэндээ ингэж сүүд болдог л юм гэсэн. Хүү нь миний талд байгаа цагт” гэж хүүгээр нь барьцаа хийж суудаг.

Зарим эхчүүдийн санаанд бэр нь тэр болгон нийцээд байдаггүй болохоор өөрийн мэдэлгүй ааштай дарангуйлагч хадам эх болон хувирдаг байна. Ийм нөхцөл байдалд орсон бэр хадам болон нөхөртөө яаж ч аашлаад нэмэргүй. Учир нь ийм ээжтэй хүү өөрийн гэсэн санаа бодолгүй, бүх асуудлыг түүний өмнөөс шийдэж өгдөг болсон тул ээж нь түүнд хамгийн эрхэм зүйл болсон байдаг бөгөөд түүнгүйгээр хүү нь яаж ч чадахгүй гэдгийг ч тэрээр сайн мэддэг. Энэ үл ойлголцол даамжирч эцэстээ хүү нь салахад тулсан үед хадам эх ухаарч алдаагаа засахыг оролддог ч ихэнх тохиолдолд “өнгөрсөн борооны дараа цув нөмрөв” гэгч болдог. Иймд хадам ээж хүүгийнхээ гэр бүлийг аврахын тулд доорх зөвөлгөөг дагаад үзээрэй.

1. Хүү чинь эхнэрээ хайрлах тусам та хоёрын харьцаа хавьгүй сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүү чинь эхнэртэйгээ сайхан харьцаж байвал танд ч мөн адил халамж дүүрэн тавина гэдгийг санаарай.
2. Хүүгээ эхнэртэйгээ ярилцаж аливаа шийдвэр гаргаж бай гэдгээ ойлгуул. Тэднийг ярих боломж олго. Гэр бүлийн амьдрал, харьцаагаа юу ч нуулгүй ярь гэж бүү шаард. Мөн хүүдээ эхнэрийг нь муулж, шүүмжлэхгүй байхыг хичээгээрэй.
3. Өөрөө залуудаа айлд бэр болж орж байсан үеэ эргэн нэг санагалзан бэрийнхээ байр сууринд өөрийгөө тавьж үзэн, гэрийн ажилд муу гэж өөнтөглөж, бэрдээ бүү уурлаарай. Та түүнийг өрсөлдөгч бус харин охиноо гэж бодож сураарай.
4. Бэрийнхээ алдааг өөрт нь хэзээ ч бүү хэл. Харин зааж, сургахыг чухалчлаарай.

Харин дарангуйлагч хадам эхтэй бэрд хандаж өгүүлэхэд хадам чинь та хоёрын сайхан харьцааг хөндийрүүлж, та хоёрын амьдрал салалтын эрмэг дээр ирэхэд ойрхон болсон бол нөхрөө алдахгүй, өөрөө ч зовохгүйн тулд үүнийг үзээд алдаарай. Үүнд:

1. Нөхрөө аль болох өөртэйгээ яриулж, эсвэл өөрийг нь бие даалгаж шийдвэр гаргуулж сурга. Гэр бүлийн маргаанд нөхрөө оролцуулахыг хичээ. Түүний өөрийн гэсэн шийдвэрийг хөхүүлэн дэмжиж өөртөө итгэхэд нь түүнд туслаарай.
2. Хадам эх чинь өөрөө хүүгээ халамжлах гэвэл бүү уралд, энэ эрхийг түүнд өгчих.
3. Нөхрийнхөө дэргэд хадмаа бүү муул, их тэвчээртэй байж, хадмынхаа тэвчишгүй ааш авирыг нь сайн бодож зөвхөн өөрт нь ухаалгаар илэрхийлж сураарай.хамгийн гол нь уурлаж, үглэлгүй нөхөртөө ээжийнх нь занг зөвөөр тайлбарлаарай.

Үүнээс гадна зарим гэр бүлд дээрх байдал эсрэгээр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл харгис дарангуйлагч, ааштай хадам биш бэр болж хувирч, хөөрхий өрөвдөлтэй хадам ээж байдаг. Иймэрхүү гэр бүл хамгийн түгээмэл байдаг байна. Эхнэр нөхөр хоёр эвтэй сайхан амьдардаг бол хадам эх хүүдээ гомдон, өөрийг нь хэн ч тоохгүй өрөвдөлтэй , азгүй хүн гэж бодон, хүүдээ гоморхохдоо гэнэт худлаа өвдөж хэвтдэг. Эх нь нэг ёсондоо өвчнөөр айлган сүрдүүж буй нь энэ. Түүний энэ ааш аяг нь хамгийн хортой үр дагавар авчирдаг. Хадмынхаа энэ өчүүхэн аргыг нь ажиглаж мэдэрсэн бэр зэвүүцэн, сүүлдээ энэ арганд нь хууртахаа больж, нөхөртөө үглэж эхлэх бөгөөд аажимдаа хэрүүл болж, “ нэг бол би эсвэл эх чинь” гэж нөхөртөө тулган шаардаж аажимдаа салахад ч нөлөөлдөг байна. Иймд хайр халамж нэхэж байгаа аргаа буруу илэрхийлсэний улмаас хүүгийнхээ амьдралыг бусниулахыг хүсэхгүй харин аз жаргалтай болгохын тулд хадам ээж болсон хүнд зөвлөхөд

1. Бэр чинь танай хүүг хайрлаж үүнд нь ч хүү чинь сэтгэл хангалуун өөрөө ч хайрлаж чадаж байгаа бол та бүү санаа зовоож, гутар. Учир нь та хүүгээ маш сайн хүмүүжүүлжээ. Иймд түүний хайр халамж танд ч хангалттай хүрнэ гэдгийг санаарай.
2. Та худлаа өвдөж хүүгээ айлгаж байгаагаа сайн арга гэж бодож байгаа бол энэ чинь томоохон эндүүрэл. Үүгээрээ та бэр болон хүүгийнхээ ч дургүйцэл, уцаарыг хүргэнэ. Нэг л өдөр таны энэ болчимгүй арга баригдахад та өөрийгөө болон хүүгээ бэрийнхээ өмнө ямар байдалд орох вэ гэдгийг сайн бод.
3. Хүүгээсээ та анхаарал халамж шаардахын оронд гэр бүлд нь тусалж, анхаарал тавин, ачыгаа өсгөж, сайн хүн болоход нь анхаарлаа хандуулаарай. Үүний хариуд та бүү юм нэхэж, асуудал үүсгээрэй. Хүү бэр хоёр чинь аяндаа танд баярласанаа илэрхийлэх болно. Тэдний аз жаргалд үнэн сэтгэлээсээ баярлаж, дэмжиж өгөөрэй.

Харин хадмынхаа өрөвдөлтэй энэ аргыг мэдэрсэн бэр улам дургүйлхэн, нөхөртөө хий дэмий аашилж, улмаар ааштай хэрүүлч бэр болон хувирч нэр хүнд чинь буурах тул энэ байдалд хүрэхгүйг хичээн хадам ээжийгээ ойлгон, тэвчиж, асуудлаас хамтдаа гарахын тулд

1. Хадам ээжийнхээ гаргаж буй ааш авирыг тоохгүй дүр үзүүлэн, хааяа үеийг нь олон хошин маягаар хандаж, найз нөхөд шиг харьцаж, түүнтэй харьцах нь зөвхөн нөхрийнх гэж бүү бод. Түүнийг сонсож ойлгохыг хичээж, найзтайгаа уулзаж байгаа юм шиг ярилц. Энэ үед худлаа өвдөж хэвтдэг ч уян сэтгэлтэй хадмын чинь дотор нь онгойн, гомдол нь тайлагдан баярын инээмсэглэл тодрох нь мэдээж.
2. Эхнэр хүн зөвхөн нөхөртөө хайртай байна гэсэн хууль байдаггүй тул та хадмыгаа өөрийнхөө ээжтэйгээ адилтган бодож хайрлаарай.
3. Хадмынхаа эерэг талуудыг олж хар. Түүнийг үзэн ядах бус харин хүүхдийг чинь сайн харж өсгөж байгаад баярлаж, үүнийгээ илэрхийл. Хамгийн гол нь нөхөр та хоёрын дотно сайхан харилцааг өөрчлөх хүч түүнд үгүй тул бухимдаж түүнд аашлах хэрэггүй. Хамгийн сайхан нь нөхөр чинь чиний төлөө л төрсөн ховор хүн гэдгийг санаж, элдэв зүйлд санаа зовох хэрэггүйг санаарай.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4124836/6af/trackback

plus6650

2011.01.25 16:34:34
*.227.83.40

zailaaa tanai eeej chin chamaig avgaitai chin hardddag yumuuuu kkkkkkkkkkkakakakaka

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
23691 HUUHDIIN NER [2] NEW elle 2011-01-26 4435
23690 Хулмас арилгадаг хоёр арга бий Ээж минь 2011-01-26 17568
23689 Бодисын солилцоог сайжруулах нь Ээж минь 2011-01-26 957
23688 Тааруухан хооллолт нялхсын тархинд сөрөг нөлөөтэй file Ээж минь 2011-01-26 800
23687 Зөөлрүүлсэн ус ба сайхан арьс Ээж минь 2011-01-26 2325
23686 incheond bair haij bn,tuslaach bvsgvichvvdeee..... [3] amiinaa_m 2011-01-26 993
23685 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2011-01-26 1117
23684 <<<<<<<<ДЭНДҮҮ 20- НАСААР ЗӨРҮҮТЭЙ СОЛОНГОСТОЙ ГЭРЛЭЭД >>>>>>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-26 769
23683 СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ЗАРИМ НЭГЭН БОЛГООМЖТОЙ БАЙХГҮЙ БОЛ ....!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-26 876
23682 asuuya [1] Uugiishde 2011-01-25 946
23681 hvvhenvvdees asuue [6] saraa_1990 2011-01-25 1066
23680 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД **010-7566-7074 THANKS** 2011-01-25 656
23679 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-25 550
23678 BUSGUICHUUDEE NADAD ZUVLUUCH [7] shinesoel 2011-01-25 1319
23677 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gnew1 2011-01-25 566
23676 sony ericsson xperia1 zarna yaraltai bi bol sexy 2011-01-25 641
23675 Asuuya ...Tsagaan saraar [3] hee 2011-01-25 1079
23674 sain turaah em zarna sard 8-15kg turna88605688 [1] eliii 2011-01-25 1034
23673 eyben hiih arga hurd123 2011-01-25 1417
23672 style saitai em 2 shirheg gutal hymd zarlaa zurag oruulsan file zuud2011 2011-01-25 4491
23671 jiremsen 22doloo honogtoi mandirin idej bolohuu? [3] 사랑 2011-01-25 1593
23670 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-01-25 579
23669 vaktsin asuuya [6] duck duck 2011-01-25 2531
23668 eejuudees asuult bna [4] urangoo53 2011-01-25 1498
23667 asuult bna eejuudee [6] Tsetseguyanga 2011-01-25 1298
23666 ИЙМ ЮМ БОЛЖЭЭ..................ТОЛГОЙ РУУ СҮХЭЭР ЦОХИЧИХОВ УУ? [5] bolor2 2011-01-25 1246
23665 UHRIIN MAH ZARNA 1KG 7500 UTAS 01026476234 [1] gurjav09 2011-01-25 918
23664 МИНИЙ ЦҮНХ ИХ ҮНЭТЭЙ >>>>>>> [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-25 1545
23663 Танд таван минут байна уу? Ээж минь 2011-01-25 844
23662 Hi Asuuh zuil bna [4] tument 2011-01-25 1107
23661 Израйльд "Бvдvvн мисс"-ийн тэмцээн болж єнгєрчээ Ээж минь 2011-01-25 1063
23660 hi eejuudee zuvluuchee [7] amin uree 2011-01-25 1352
23659 orchuulaad ogooch [1] duck duck 2011-01-25 843
23658 tsusan daxi saxar uzdeg testiig yu gedeg ve [1] duck duck 2011-01-25 596
23657 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-25 834
23656 turshlagtai eejuudee??????? [4] 한지원 2011-01-25 1009
23655 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 THANKS** 2011-01-25 629
23654 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2011-01-25 568
23653 eej min id-tai bvsgvigees asuult bnaa [2] 2011... 2011-01-25 1418
23652 <<<<<<<<<<<<МИНИЙ ОХИНД ТУСЛААЧ >>>>>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-24 848
» СОЛОНГОСТ ----НЭГЭН БҮСГҮЙ ХАДАМДАА ............. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-24 1075
23650 СОЛОНГОСТ ГЭРТЭЭ ГАНЦААРАА АМЬДАРДАГ БҮСГҮЙЧҮҮД АНХААР ..ЦААНА ЧИНЬ!!!!!!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-24 1005
23649 Өөрөө өөртөө массаж хийж сурцгаая file Ээж минь 2011-01-24 968
23648 huuhnuudee tuslaach ee sariin yum duusaad yg hed dehi honog deer jiremsleh bolomjtoi be bi taaruulj chadahgui bna uu er boldoggui ee [2] ibcom 2011-01-24 960
23647 Хvvхдийн хамрыг цэвэрлэх file [1] Ээж минь 2011-01-24 905
배너신청
자생병원

배너신청