Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би монголдоо хайртай

Уншсан 813 vote 0 2011.01.18 21:23:31

Монгол шиг уйлж, монгол шиг дуулж, монгол шиг мөлхөж, монгол шиг босож, монгол шиг минь сүсэглэн итгэж, монгол шиг минь залбиран мөргөж, зоригоороо зүтгэж, зоргоороо чангардаг , өгөөд байхаар эд хомс ч гэлээ өр нимгэн сэтгэлээрээ дэндүү баян ард түмнийг лавтай би олж харсангүй.

Хүний нутагт хөл тависан цагаас эхлэн нийтдээ 21 жил нисээд өнгөрсөн байх юм. Цаг хугацаа харваад одох амархан гэдэг үүнийг л хэлэх биз. Амь зуухын эрхэнд чадахаас чадал хүрэхгүй ч хийж болох бүх л ажлийг хийж бүтээсээр их ч зүйлд гаршиж, их ч зүйл сонсож, суралцаж авлаа энэ хугацаанд. Энд би өөрийнхөө тухай биш, өрөөл бусад маань яажшуухан амьдарч явааг хараад бодож явдаг зүйлээ бичиж толилуулъя гэж бодлоо. Хүн хэнийгээ сонгож хэнтэй амьдрах нь тэр хүний эрх ч гэлээ харийн хүнтэй гэр бүл болоод явж байгаа хүмүүсийг хараад жаргалдаа умбаж яваа хүн байна гэж хэлэхээр нэг ч хүнийг олж хараагүй гэдгээ дуулгая. Тиймээ, сайхан хангалуун амьдарч яваа хүн ч байна, тааруухан амжиргаатай бас нэг байна, таарч тохирохгүй салсан нь ч бас байна. Тэдгээрийн ярьж байгаа, хийж байгаа бүгдийг анзаараад байхад нэг л аз жаргал дундуур байгаа нь нүдэнд нь илт харагдана гээч. Нэг л юм дутуу, нэг л юманд сэтгэл нь дүүрэн биш байх юм. Тэр нь юу вэ? гэхээр тэд өөрийгөө монгол хүн гэдгээ мартаж  хэзээ ч чадахгүйд л байгаа нь надад мэдрэгдээд байдаг. Монгол цус, монгол сэтгэл гэж хаана ч байхгүй сайхан зүйл тэднээс үргэлж дүүжлээстэй байдаг болохоор ардаа үлдээсэн аав, ээж, ахан дүүс, магадгүй үр хүүхэдээ сангалзан энэ сонгосон амьдралын замдаа сэтгэл дундуур гунигтай явдаг ч байж магадгүй. Тэглээ гээд энэ замаасаа зугтах биш дээ, насны эцэс хүртлээ гутарч, гуниглаж, санаа зовж, үгүйлэн харамссаар дуусах амьдралыг өөрсдөө сонгосон болохоор. Хүний нутагт тэднийг тайтгаруулж байдаг зүйл бол монгол хүн, монгол мэдээ, монгол зочин, магадгүй хажуудаа татаж ирсэн хамаатан садангийнх нь нэг нь болой. Хань болсон хүн нь баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бэлэг сэлт өгөхөд:

Oh, darling thanks, what a nice surprise.   эсвэл Danke, meine liebe      ч гэх боловч энэ нь зөвхөн түрхэн зуурын баяр, баясгалан бөгөөд ’’ бэлэг өгч сураагүй  ’’ монгол эрийн сэтгэл зүрхтэй зүйрлүүлвэл үнэхээр өчүүхэн юм л даа. Тиймээ тэгэж сураагүй ч гэлээ монгол эрчүүд шиг ханийнхаа төлөө үхэж чаддаг, уйлж чаддаг, хардаж, харамлаж чаддаг сайхан зантайд чинь би баярлаж байнаа, та нартаа. Саяхан нэг монгол бүсгүй гэрийн ажилчин авна гэсэн зарын дагуу айлд очлоо л доо. Уг айлын эзэгтэй нь тал цус харваад босож чадахгүй болсон учраас түүнд хоол ундыг нь дөхүүлж, гэр орны цэвэрлэгээний ажил хийх ёстой юм байна л даа. Цалин, мөнгөө тохироод ажилаа эхэлсэн анхны орой нь уг айлын эзэн :

Авгай маань зөвшөөрч байгаа, чи миний өрөөнд надтай цуг унтах уу ? гэж асуусан байна. Инээдтэй гэхээргүй ийм гутмаар юм ярьдаг нь ганц энэ биш нийт европын хүмүүжил, сэтгэхүй шүү дээ, итгээрэй надад. Манай монгол бүсгүйн үнэхээр зэвүүн нь хүрсэн бөгөөд тэр оройдоо ажлаасаа татгалзаж гарсан байна. Айлд ажилладаг гэх охид бүсгүйчүүдийг эзэмдэх гэсэн оролдлого мэр сэр сонсогдож л байдаг. Яахав дээ, хүчингийн хэрэг хийвэл хүнд гэмт хэрэгтэнд тооцогддог болохоор арай ч тэгэж зүрхэлдэггүй юм шиг байгаа юм. Тогтвортой ажил, толгой хоргодох хауснаас дээш сэтгэж чадахгүй европчуудыг бидний амьдралд оруулаад орхичихвол ихэнх нь амиа хорлоод дуусна гэдэгтээ санал нийлээрэй. Тэд ийм зовлонг туулж гарчих тэнхээгүй сул  нервтэй бодгалиуд. Байхгүй жаргал, бэлэн биш тансаг амьдрал мөрөөдөж ирсэн ихэнх нь дунд боловсролтонгууд байгааг дурдахад илүүдэхгүй бизээ.

’’ Хоккейчид ’’ гэж дуудагдах болсон охид бүсгүйчүүд ихэнхдээ айл айлаар тархан дор бүртээ ноогдсон ажлаа хийж, авсан цалин хөлсөө ар гэрлүүгээ чулуудаж, бас бус юм хураасаар, байр савтай болоод буцах болсон нэгнийг хараад баярлахгүй байхын аргагүй. Ямар насаараа хийх ажил бишдээ гээд зориглон зүтгээд хүслээ биелүүлээд, зорилгодоо хүрэхээр тэмцэж яваа тэдэндээ сэтгэлийн дэм өгч явах нь бусдаас өгөх том бэлэг биздээ хэмээн бодно. Хүний баас долоох шахсан дорд ажлыг эрхэлж яваагийн гол буруутан нь төр засаг, түүнийг нь бүрдүүлэгч эрхэм гишүүд гэдгийг толгойтой хүн бүр мэдэж байгаа. Өдий олон жил өнгөрөөд байхад улс орныхоо хөгжлийн замд хөндөлсөж зогссон та бүхний нүглийг ард түмэн хэлэлцэх өдөр ирнээ.

 Ясны хорт хавдар тусаад монголд эмчлүүлэх найдваргүй болоод энд ирсэн нэгэн гэр бүлийн хос манай хотод амьдардаг юм. Анх 3 жилийн өмнө аврал эрж энд ирээд өдөр алгасахгүйгээр эхнэрээ эргэж тойрсоор өдий зэрэгтэй болгоод авсан, жижигхэн биетэй том ахын монгол сэтгэлийг бишрэхгүй байхын аргагүй. Тэр эгч 6 сарын туршид эмнэлгийн орон дээр байсан. Дараа нь эмнэлгээс гараад ; ‘’Энэ европчууд чинь ямар сонин хүмүүс вэ ? нэгийгээ өвчтэй байхад нэг удаа ирж цэцэг өгөөд л алга болчих юм. Зарим нь бүүр ирэх ч үгүй юм. Энэ 6 сарын хугацаанд хичнээн олон хүн миний хэвтэж байсан тасгаар эмчлүүлж гарав даа. `` хэмээн шогширч байлаа. Миний хувьд үүнийг сайн мэддэг бөгөөд, угаасаа хар нялхаас нь хөхнөөс гаргаж, тусдаа өрөөнд унтуулж сургаад ирчихсэн заншилтай улсууд насанд хүрээд ирэхээрээ үнэхээр зөвхөн өөрийгөө бодож амьдардаг, хүйтэн хөндий, сэтгэхүйтэй нийгэм юм. Тэр ахын ханьдаа гаргасан сэтгэлийг ямар ч европ хүнээс шахаад ч гарахгүй гэдгийг баталъя. Ийм л сайхан, ийм л бахархмаар ард түмний нэг нь болж төрсөн хувь заяандаа баярлаж явнаа би. Эцэст нь хэлэхэд энэ сайхан зан заншил, сэтгэл зүрхний баялаг өвөө бүү гээгээрэй монголчууд минь гэж хэлмээр байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4102442/1f4/trackback

Kitty♥

2011.01.18 23:05:04
*.233.99.220

Gadaad (yalanguya hujaa, solongos) nuhurtei Mongol huuhnuuded unshuulbal taarah niitlel bna!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
23376 asuuy??????????? [1] 한지원 2011-01-19 904
23375 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-01-19 682
23374 Yaraltai helj ogch tys boloo ch [2] busgyu 2011-01-19 900
23373 zuwulguu uguuch [4] garigaa05 2011-01-19 985
23372 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 zax-zeel 2011-01-19 556
23371 mgl taun 604toot..yschin,,goo saihan,,010-9821-3721 mgltaun604 2011-01-19 607
23370 Дэгү Их Сургууль DAEGUIHSURGUULI 2011-01-19 597
23369 egch naraa xeleed ogooch [1] uka888 2011-01-19 839
23368 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-01-18 687
23367 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-01-18 477
23366 urchlee arilgadag taria asuuyaa tjak 2011-01-18 763
23365 뽀뽀_2011t [2] Хонгорзул 2011-01-18 955
23364 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BAINA vazilnik 2011-01-18 668
23363 DUSAL HIIJ BNA vazilnik 2011-01-18 636
23362 asuuh yum bnaa [2] tjak 2011-01-18 1062
» Би монголдоо хайртай [1] coex 2011-01-18 813
23360 ANSAN daxi KHAN BANK mungun shiljuuleg file money$$$ 2011-01-18 722
23359 em arbait hiine nice shu 2011-01-18 520
23358 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gcall1 2011-01-18 512
23357 ORCHUULJ OGOOCH [4] solongo23 2011-01-18 1078
23356 СОЛОНГОСЫН МЕТРОНД СУУХДАА БҮСГҮЙЧҮҮД АНХААР !!!!!!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-18 1059
23355 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД МЭС ЗАСАЛ СО АГАШИГААС ХАМААГҮЙ ИЛҮҮ БАЙНА !! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-18 1041
23354 ЭНЭ ХҮНИЙГ ТАНИДАГ МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ >>>>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-18 1041
23353 jiremsen [3] bolorgoo 2011-01-18 987
23352 ASUUH YMBNA [6] solongo23 2011-01-18 1119
23351 eejvvdees asyyh ni [2] hvch 2011-01-18 929
23350 청주 hotiin eejuudtei tanilzya [1] MR ESUDER 2011-01-18 942
23349 hi tuslaach [2] boljmorxon 2011-01-18 974
23348 herbalifein buteegdehuun hyamdraltai hudaldaalj baina herb 2011-01-18 627
23347 asuuy [1] LLC 2011-01-18 1165
23346 mongolruu hvvhed avch yavna power 21 2011-01-18 773
23345 Asuuh ym bna aa [3] einj 2011-01-18 1350
23344 СОЛОНГОСТ ГАДАД ИРГЭД НУЛИМС МЭЛМЭРҮҮЛЖ ИНГЭЖ Л АМЬДАРЧ.... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-18 913
23343 СОЛОНГОСЫН ТВ-ЭЭР МОНГОЛЧУУД ИНГЭЖ>>>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-18 833
23342 hi5 ㅁ녀ㅕㅇ밋먀ㅑ 2011-01-18 789
23341 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [2] MR ESUDER 2011-01-18 1175
23340 podbolk mash hyamd buunduj baina saatan 2011-01-18 679
23339 ger bvl ajil haij bna [1] az1984 2011-01-18 666
23338 ,,СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД....010-7566-7074 SUPER SALE** 2011-01-18 634
23337 BAYARLALAA EHCHUUDEE ezengui aral 2011-01-18 711
23336 2009 хамгийн HOT үс засалтууд: Урт, долгионтой үс mgl taun 604toot..yschin.goo saihan mgltaun604 2011-01-18 654
23335 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай 7 england 2011-01-18 732
23334 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2011-01-18 625
23333 mgl taun604toot,,yschin goosaihan,manikur,shivees,gereenii bichig sungana,, mgltaun604 2011-01-17 789
23332 Asuuya [2] lastochka 2011-01-17 937
배너신청
자생병원

배너신청