Moderator: mgl_300
САЙН САНААТ ТА БҮХНИЙГ
МАНАЙ ГЭР БҮЛД ТУСЛАХЫГ ХҮСЬЕ
Чимэддорж овогтой Ганбат 33 настай, ам бүл 4 эхнэр хүү охиныхоо хамт амьдардаг 2001 онд ШУТИС-ын ХМТСургуулийг Радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. 2001 оноос ИНЕГ-ын Нислэгийн мэдээлэл хангалтын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан.
2005 оноос архаг бөөрний дутагдалд орж улмаар 2006 оны 10 сард яаралтай бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай гэж эмч нарын дүгнэлт гарсанаар өөрийн ах дүү хамаатан садангаасаа донор болох хүн хайж өөрийн ээж Д.Оюунаас баруун бөөрийг авч шилжүүлэн суулгуулсан.
Гэвч 2007 оны 9 сараас эхлэн суулгасан бөөрний үйл ажиллагаа алдагдаж өөрийн оронд болон БНХАУ-д 3 удаа явж эмчилгээ хийлгэн жилдээ 1-ээс 2 удаа хүнд хөнгөн хагалгаанд орж байсан боловч үр дүн гарахгүй байсаар 2009 оны 4 сард бүр мөсөн ажиллахаа болсноор бөөрний архаг ховхролт оноштойгоор дахин бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болсон.
Аав Чимэддорж нь өөрийн хүүдээ бөөрөө өгөх хүсэлтээ байсан ч цусны бүлэг өөр шалтгаанаар болохгүй гэсэн боловч Солонгос улсын Анам эмнэлэгийн Kwan Tae Park эмчээр эмчлүүлэн 2010 оны 5 сард дахин аавынхаа бөөрийг шилжүүлэн суулгуулсан. Одоо суулгасан бөөрнийхөө насжилтийг уртасгахын тулд ахин нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байна.
Энэ бүх хугацаанд эмчилгээний зардал 120 гаруй сая төгрөг зарцуулан өөрийн бүх хөрөнгө байр, машинаа зарж мөн аавынхаа байрыг банкны барьцаанд тавин эмчлүүлсэн. Одоо хийлгэх нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгаанд 40 гаран сая вонн шаардлагатай байгаа тул сайн санаат хүмүүс та бүхэн миний энэ аргагүй байдлийг ойлгон манай гэр бүлийг элэг бүтэн сайн сайхан амьдрахад минь туслан халуун сэтгэлийн гараа сунгаж миний эмчилгээний зардалд хандив өгч туслана уу.
Холбогдох утас: 01086888262, 01086807276, 01086858238
Дансны дугаар: 57691014039007 Хана банк
ХҮНДЭТГЭСЭН Ч.ГАНБАТЫН ГЭР БҮЛ
ХУДЛАА ЮМ ХУУЛЖ ТАВИАД Л ӨӨРӨӨ ЧИ ХЭДИЙГ ХАНДИВЛАСАН БОЛДОО? ӨРӨВДЛИЙН ЭМЭЭ