Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сайхан амьдрах үндэс нь ханиа зөв сонгохоос эхэлдэг гэдгийг хүн бүхэн мэддэг ч нэг их анхаараад байдаггүй “хуульд” бидний аз жаргал захирагддаг юм шиг ээ. Сайхан гэр бүл бий болгохын тулд залуус юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ бол хүн бүхэнд ойрхон санагддаг ч анхаарлаа хандуулаад байдаггүй сэдэв. Гэр бүл гэж үүнийг хэлнэ хэмээн тодорхойлоход төвөгтэй. Учир нь нийгмийн хамгийн анхдагч нэгж. Хүний хөгжлийн анхдагч орчин. Нийгмийн түүхтэй хамт үүссэн үзэгдэл. Нийгэм гэр бүл хоёрыг салгаж ойлгож болдоггүй. Гэр бүлтэй болсон бол та өөрийгөө маш чухал мэргэжил эзэмшиж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Хосуудын хоорондын итгэлцэл, бие биедээ хандах хандлагаас гэр бүлийн аз жаргал хамаарна гэж хэлэх гээд байна уу?
-Гэр бүлийн гишүүд хоорондын цөм нь эхнэр, нөхрийн харилцаа юм. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ ойлгодог, халамжилдаг, хайрладаг, итгэдэг байх нь хосуудын итгэлцлээс шалтгаалдаг. Энэ бол сайхан гэр бүл үүсдэг хууль. Хамт амьдарсан л бол хэн хэнийгээ өмчлөх гаж ойлголт үүсдэг. Хэн хэнийгээ ойлгодоггүй, итгэдэггүй харилцаанаас л үл ойлголцол, үл дотносол, үл итгэлцэл бий болж байдаг. Энэ нь явсаар нийгэмд гэр бүлийн ялзралыг бий болгож байгаа нь ажиглагдаж байна. Тийм болохоор гэр бүл рүү чинь довтолж байгаа нийгмийн довтолгооноос өөрийн гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ, яаж гэр бүлийнхээ дархлааг бүрдүүлэх вэ гэдэг нь эхнэр нөхрийн итгэлцэл, ур ухаанаас л шалтгаална.

-Гэр бүлийн дархлааг яаж тогтоох вэ?
-Гэр бүлийн амьдралын мөчлөг гэдэг бол хосууд өрх гэрээ босгосон үеэс эхлээд өтөлж нас барах хүртэлх туулж өнгөрүүлсэн цаг хугацаа юм. Тийм болохоор хосууд амьдралынхаа үндэс суурь голомтоо асааж байгаа нандин мөчөөс эхэлж эрүүл, бат бөхөөр тавих хэрэгтэй. Амьдралынхаа суурийг л зөв тавьж чадвал байшин өрдөг шиг амархнаар өөрийн хүссэн сайхан гэр бүлийг босгож чадна. Амьдралын туршид нэг зүг рүү харахын тулд эхнэр, нөхөр хоёр зүрх сэтгэлээрээ нэгдэх хэрэгтэй

-Залуус гэрлэлтийн үнэ цэнийг сайн мэддэггүйгээс үүдэн сөрөг хандлагууд бий болоод байх шиг санагддаг. Гэр бүл зохиож байгаа залууст юу гэж зөвлөх вэ?
-Гэр бүлийн суурь боловсролыг олж авч байж гэрлэх нь өөрийгөө болон удам угсаагаа аварч байгаа чухал алхам юм. Залуус хань нөхрөө хэрхэн хайрлах, алдаа дутагдлыг нь яаж уучлах ёстой юм гэдгийг гэрлэлтийн хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Ер нь хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр газар өсч торнисон, эсрэг хүйсийн хүмүүс хамтдаа нэг гэрт амьдрахад заавал бэрхшээлтэй тулгардаг. Өнөөгийн манай залуусын алдаа нь өмнөө тулгарч байгаа асуудлыг “зайлшгүй зүйл юм” гэж ойлгодоггүй, хүлээж авч чаддаггүй. Би таарч тохирохгүй хүн сонгочихсон юм байна, энэ хүн намайг ерөөсөө ойлгохгүй юм, эсвэл ах дүү нар биднийг хүлээн зөвшөөрөхгүй байна, тийм болохоор салах нь хамгийн зөв арга гэсэн дүгнэлтэд хүрдэг. Зайлшгүй байх ёстой асуудлыг хүндээр тусгаад, багахан зүйлийг том асуудал болгочихдог.

-Гэрлэлтэд өөрийгөө хэрхэн бэлдэх хэрэгтэй юм бол?
-Эхнээсээ  л  энэ асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй. Би гэр бүлтэй болоход бэлэн үү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Өнөөгийн залуус гэр бүл болоход бэлэн эсэх, яаж бэлдэх эсэхээ ч мэддэггүй. Насанд хүрсэн л бол жам ёсоор гэрлэх ёстой гэсэн байдлаар хандаж байгаа нь алдаанд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэстэй гэр бүлээ зохио гэж би хэлэх гээд байна.

Эхлээд өөрийнхөө ямар зан ааштайг тодорхойл. Надтай ямар төрлийн ааш авиртай хүн зохицох юм, би ямар удам угсаатай хүнтэй гэрлэх вэ гэдгээ өөртөө үнэн сэтгэлээсээ хариулж чаддаг байх хэрэгтэй. Эртний монголчууд үр хүүхдээ гэр бүл болгож амьдралыг нь зохиохдоо төрсөн жил, од гариг болон мах бодийн зохицол зэргийг нарийн тооцдог байж. Энэ бол эрүүл, саруул үр хүүхэдтэй болох үндэс. Мөн удмынхаа цэвэр ариун байдлыг анхаарч байсан жишээ. Хоёр хүүхдийнхээ хамтын амьдралыг бат бөх байлгах ухаан байж. Насны хязгаарыг нь хүртэл тогтоогоод өгчихсөн байсан шүү дээ.

-Гэтэл өнөөдөр энэ уламжлал улам л бүдгэрээд байна уу даа. Зуучлалаар болон телевизийн чатаар танилцаад л хамт амьдрах тухай яриад эхэлж байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Үнэхээр ханиа ээж ааваараа шинжүүлдэг уламжлал алдагдсан. Амьдрал зохиох хүнээ өөрийн дураар сонгож байна. Хэн нэгэнтэй амархан дотносдог болсон байна. Өвөг дээдэс, эцэг эх нь үгээ хэлж, захиасаа захиж, ерөөлөө хэлдэг монгол уламжлал алдагдаж байгаа нь харамсалтай. Манай гэр бүлийн 30 орчим хувь нь нийлмэл амьдралтай байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл залуу гэр бүлүүд аав ээжтэйгээ хамт амьдардаг. Өрх өсгөж, сум сонгож нэр төртэйгөөр хуримлаагүй гэсэн үг. Ёс төртэй бэр буулгуулж дэг журамтайгаар хадмынхаа босгыг алхдаг тэр уламжлал байхгүй болчихжээ.

Энэ нь эргээд нөгөө гэр бүлийн үнэ цэнэ алдагдах, хадамдаа үнэлэгдэх үнэлэмж буурах шалтгаан болдог. Монголчууд гэр бүлийн тайван, тогтвортой байдлыг улс үндэстний аюулгүй байдалтай холбож үздэг байсан. Охид ёсгүй өсвөл айл гэрийг үймүүлдэг. Хөвгүүд ёсгүй өсвөл улс гэрийг үймүүлдэг гэж хэлэлцэж ирсэн. Тиймээс гэр бүлийн асуудал нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын үүд хаалгыг тогшиж байдгийг анхаарах хэрэгтэй болсон байна.

-1990-ээд оноос хойш гэр бүл салалт ихэссэн дүн байдаг. Энэ нь магадгүй нийгмийн хөдөлгөөнтэй холбоотой байх?
-Үүний цаана ямар олон хүний зүрх сэтгэл шархалж, хэчнээн олон хүүхэд өнчирч хоцорч байгааг тоолох аргагүй. Залуу бүсгүйчүүд харийн хүнтэй гэрлээд гадагш яваад байх юм уу, бүүвэйн дуу аялах бүсгүй хүн биеэ үнэлээд яваад байх ёстой юу. Айл гэрийн түшиг, тулгуур болж, өсөж хүмүүжих ёстой хөвгүүд гудамжинд гуйлга гуйгаад, нийгэмд төлөвшөөгүй муу муухай ажил хийгээд байх ёстой юм уу. Энэ бол цаанаа нийгмийн хөгжил, оюун санаанд саад болж байгаа үзэгдэл

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4071879/341/trackback

plus6650

2011.01.11 14:39:46
*.227.83.40

deerh zviliiig bichij hvnd 1 zviliiig bodogduuulah ni zovch mongol ylsiiin maaani niiigem amidrahad hetsvvvv bolson onooo tsagt hvniiii yhamsarl vvniiig medne  tiiim ychiraaaas elgemsvvv ta dyraaraa hvn hvniii amidraliiig medehgvi baij shvvvmjlel bicheeed bailgvi 1 iiimerhvvv zvil haya huuulaaad bicheed baival zvgeerl yum

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
23016 ilsanii 보건소 haana bdag we [1] 사랑 2011-01-10 775
23015 oims buunduj baina [1] saatan 2011-01-10 1050
23014 700 munguur buunduj baina saatan 2011-01-10 731
23013 ehneriin urhi [2] saruul0211 2011-01-10 1951
23012 hunsam [1] saruul0211 2011-01-10 1063
23011 Asuuya bvsgvichvvdee [1] 157359 2011-01-10 1175
» <<<<<<<<<<<<<ЭНЭ ҮНЭН ҮҮ >>>>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-10 1189
23009 hariulj ugch tus bolooch [3] getlegch 2011-01-10 1180
23008 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [2] kwon 2011-01-10 991
23007 ohid bysgyichyyd medehed ilyydehgyi,,zovlogoonyyd,,orj yzeerei,, mgltaun604 2011-01-10 1135
23006 ejuudees asuue helj ogch usalaach [3] saraa_1990 2011-01-10 1148
23005 6хүний суудалтай, хагас ачааны Istana-гаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2011-01-10 590
23004 asuuy eejuudee busguichee [1] t_ttt 2011-01-10 987
23003 taunii tend bdag emlegruu yaj ochihiig heleed ogooch yaraltai garts enter ged.. [3] siahan 2011-01-09 1046
23002 medeh hun bna uu? helj ogooch [3] ◈SaGGaJi◈ 2011-01-09 1230
23001 dahaid asuuy yaj ochih be hariin hun unegui shahuu ged bsan mon bizdee siahan 2011-01-09 884
23000 byh torliin emnelgiin orchuulga hiine,,mergejliin tybshind olon jil dagnasan hyn,,,mgltaun604 mgltaun604 2011-01-09 771
22999 mash hyamd buunduj baina saatan 2011-01-09 892
22998 hi yraltai tundemunii oi r.... [1] siahan 2011-01-09 1278
22997 МИНИЙ МОНГОЛ ХҮН СОЛОНГОСТ ЯМАР АЗТАИ...........ТУСЛАХСАН. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-09 1144
22996 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА cool man 2011-01-09 535
22995 bambai bulchirhaig yu gedeg [2] hongoroooo 2011-01-09 902
22994 2011 онд эрүүл мэнд, ажил үйлс , хайр дурлал, гэр бүл Ээж минь 2011-01-09 1450
22993 eejuudee egch naraa orchuulaad uguuch [10] tuulain bujin 2011-01-09 1290
22992 Найман настай охиныг хүчирхийлсэн С.Золжаргал хэн бэ? [12] Ээж минь 2011-01-09 1811
22991 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС ХИЙНЭ jagaa74 2011-01-09 737
22990 AVGAI HUUHEDEE HARAAR ORUULMAAR BN TUSLAAS [1] jagaa74 2011-01-09 789
22989 asuuh yum bna [1] bolorgoo 2011-01-09 899
22988 asuuya [1] dulgn 2011-01-09 887
22987 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-09 598
22986 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-01-09 758
22985 starking mongol ohin bichleg [7] Usachyan 2011-01-09 5497
22984 nyara huuhdiin der asuuya [2] mongolo 2011-01-09 2035
22983 huuhdiin or avna. 010-2411-4025 amoremia 2011-01-09 1120
22982 HURUNGIIN BATALGAA GARGANA sormuusmaa 2011-01-09 656
22981 хэлээд өгөөч, бүсгүйчүүдээ? [4] ~Haliunaa~ 2011-01-09 1161
22980 herbalife iin buteegdehuun hyamdraltai hudaldaalj baina herb 2011-01-09 731
22979 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
22978 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-01-09 643
22977 hi eejuudee [2] kooko 2011-01-08 1189
22976 jiremsen hun [3] beznes 2011-01-08 1508
22975 asuuh zuil bn [1] mgl 247 2011-01-08 987
22974 ШИНЭ ЖИЛИЙН** SUPER SALE ** ,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**орчуулга үнэгүй 010-7566-7074 zax-zeel 2011-01-08 584
22973 700 munguur buunduj baina [1] saatan 2011-01-08 1123
22972 starking mongol ohin [1] Usachyan 2011-01-08 1974
배너신청
자생병원

배너신청