Moderator: mgl_300
Целлюлит. Энэ бол дэлхийн сая сая бүсгүйчүүдийн хувьд “аймшиг”, сэтгэлийн дарамт болсон зүйл билээ. Энэ бол зүгээр нэг арьсан дор хуримтлагдсан өөхний давхарга биш, харин бие организмд ноцтой хохирол дагуулдаг өвчлөл юм.
Энэ өвчнөөр гурван эмэгтэй хүн тутмын нэг нь өвчилдөг бөгөөд биеийн галбир бага зэрэг өөрчлөгдөхөөс эхлээд цаг хугацаа өнгөрөх тусам архагшиж, хурц хэлбэртээ шилждэг байна. Өөрөөр хэлбэл энэ нь биеийн бодисын солилцоо алдагдсаны илэрхийлэл болдог.
Целлюлит гэж юу вэ?
Товчхондоо бол бие организмд молекулын буруу гинжин цуваа үүсч, энэ нь өөртөө хорт бодисуудыг шингээн хуримтлуулснаас үүддэг өвчлөл. Целлюлит нь зөвхөн ахимаг насныханд тохиолддог бус, залуу бүсгүйчүүдэд ч илэрдэг. Тиймээс анхаарахгүй байж огт болохгүй буюу эрчимтэй, тэвчээртэй тэмцэх шаардлагатай байдаг. Ямартай ч танд урьдчилан сануулахад энэ эмчилгээнд нэлээд урт хугацаа шаардагдана. Харин нэгэнт даваад гарсан хойно чийрэг, сайхан арьснаас гадна эрүүл саруул биеийг танд өгөх юм.
Яагаад заавал хүүхнүүд гэж?
Энэ нь эмэгтэй хүний бие организмын холбогч эд эсийн бүтэцтэй шууд холбоотой. Эмэгтэй хүний эд эс нь эрэгтэй хүнийхээс хөвсгөр, зөөлөн, сийрэг байдаг учир зай завсарууд нь чөлөөтэй, сунахад бэлэн байдаг. Хэвийн үед шүдэнзний толгойн чинээ байсан завсрууд нь целлюлит туссан үед вандуйн үрэл шиг томордог. Үүний уршгаар биеийн тунгалаг эдүүд хөдөлгөөнгүй болж, бодисын солилцоо удааширна.
Улмаар бие организм дахь илүүдэл зүйл гадагшлах нь удаашран, холбогч эд эсүүд нь тэлж эхэлнэ. Ингээд л та бидний мэдэх апельсины хальс шиг бэржгэр, зузаан арьс бий болдог. Целлюлит бий болоход хүргэдэг хүчин зүйлүүдийн дунд жирэмснээс хамгаалах эм, бэлдмэлүүдийн нөлөө байхаас гадна жирэмсний үе, цэвэршилтийн үе зэрэг эмэгтэй гормонд өөрчлөлт орох үед үүсэх нь түгээмэл.
Энэ аюултай хэрхэн тэмцэх вэ?
Целлюлитийг эмчлэхэд олон талт иж бүрэн эмчилгээ шаардагдана. Үүнд массаж байнга хийх, гимнастикаар хичээллэх, тусгай зориулалтын тос хэрэглэх зэрэг багтах ба эдгээр нь харилцан үйлчлэлцэж, эд эс холбогчид нөлөөлж, аажмаар удаан хугацаанд эмчлэгддэг байна. Иймд тэвчээр шаардлагатай. Эмчилгээний өмнө гоо сайхны эмнэлгээр өвчний үе шатыг тогтоолгох хэрэгтэй. Целлюлит нь таазан хэсгээс эхлэн тархаж, бүсэлхий, гэдэс, цээж, өгзөг зэргийг илүүтэй хамардаг. Энэ өвчинд нөлөөлдөг гол хүчин зүйлсэд мөн илүүдэл жин, буруу хооллолт, буруу суулт, удаан хугацаагаар суудаг ажил, хөдөлгөөний дутагдал, хэтэрхий бариу хувцас байнга өмсөх, сэтгэл саанааны хямрал зэрэг нөлөөлдөг байна.
Хэрхэн эмчлэх вэ?
Эрчимтэй массаж хийснээр арьсны цусны эргэлт идэвхжиж, эд эсийн тунгалаг хөдөлгөөнд ордог аж. Арьсны эд эсүүд нь цусаар хангагдаж чадаагүй тохиолдолд бага хүчилтөрөгч агуулж, түүний уршгаар гадагшлах ёстой илүүдэл зүйлс нь биед хуримтлагдан үлддэг. Харин эд эсийн тунгалаг нь байнгын хөдөлгөөнд байсны дүнд целлюлит эмчлэгддэг байна. Иймд усан гимнастик, усанд сэлэлтийг сонгох нь илүү үр дүн өгдөг. Мөн халуун, хүйтэн усан шүршүүрээр цохиулсны дүнд цусны эргэлт сайжрах бөгөөд тусгай зориулалтын тос нь үүнийг дэмжиж өгдөг. Сүүлийн үед бага хүчдэлийн тогоор цохигч аппарат, биеийн гүнд дулаан өгөгч аппарат зэрэг шинэ технологиуд нэвтэрч байгаа аж.
Массажерууд
Массажны бээлий, зориулалтын сойз зэрэг нь энгийн мөртлөө сайн туслагч юм. Эдгээрийг чанартай материалаар хийх бөгөөд зөвхөн биеээ нойтон байхад хэрэглэх шаардлагатай. Үүний зэрэгцээ олон товгор цэгүүдтэй, шариктай, уян гэх мэт төрөл бүрийн массажерууд байдаг. Ямар ч массажер ашиглаж буй үед өдөрт хоёр удаа, доод тал нь 10 минутаар иллэг хийвэл үр дүн гардаг.
Сайтар массаж хийх буюу үрснээр өөхөн эд эс эвдэрдэг буюу бидний нэрлэж заншсанаар бяцардаг. Харин эд эсийг бяцалснаар целлюлитийг эмчилдэг гэж ойлгож болохгүй. Арьсаа эргүүлээд хэвийн бүтцэд оруулахын тулд зайлшгүй зориулалтын тос, гель түрхэж, спортоор хичээллэх хэрэгтэй байдаг.
Тос ба гель
Целлюлитийн эсрэг орчин үеийн бүтээгдэхүүнүүд нь хүчтэй үйлчилгээтэй, байгалийн гаралтай байх болсон нь магтууштай. Үүнд ороонго өвс, далайн ургамалууд, нарсан шилмүүс зэрэг багтаж байна. Эдгээр нь хүний биеээс хортой болон илүүдэл бодисыг гадагшлуулж, бие махбодийг чангаруулдаг үйлчилгээтэй. Чулуу, шаварны хольцтой гель (скраб) нь арьсийг чангаруулж, арьс махны завсрын өөхийг хайлуулах үйлчилгээтэй байдаг.
Хөдөлгөөн
Бид тав тухтай орчинд дурлах тусам целлюлиттэй нөхөрлөж байна гэсэн үг юм. Тиймээс зөөлөн буйдан дээр сууж тухлаад байвал целлюлитээс салахгүй нь мэдээж. Аль болох хөдөлгөөнтэй байж, бүх төрлийн спортоор хичээллэх хэрэгтэй. Ялангуяа усанд сэлэлт нь булчин шөрмөсийг чангаруулж, биед хэрэгцээгүй бодисыг дор бүр нь гадагшлуулж, тунгалаг эдийг байнгын хөдөлгөөнд байлгадаг. Мөн дугуйгаар аялах, цанаар гулгах, саадтай гүйлтээр хичээллэх, харайх нь бусад спортоос илүүтэй нөлөөлдөг.
Ухаалаг, эрүүл хооллолт
Нэгэнт целлюлитийн эсрэг тэмцэж эхэлсэн бол та хүнсэндээ хатуу хяналт тавих хэрэгтэй болно. Хүнсэндээ гурилан идэх юм, мах, шарсан хуурсан зүйл зэргийг маш бага байлгаж, харин хүнсний ногоо, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, өвс ургамал, жимс зэргийг ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Мөн хэт идэх нь целлюлит үүсгэдэг гэдгийг анхаараарай. Ямартай ч та доорх хүнснсээс татгалзах хэрэгтэй:
- Төрөл бүрийн хүнсний будагч бодисууд
- Сахар орлуулагч зүйлс
- Давс, чихэр, өөх тос
- Кофе, архины төрлийн зүйлс зэрэг болно.
Эдгээрийн оронд аль болох их хэмжээний ус хэрэглэж байвал сайн.
Целлюлитийг эмчлэх 7 хоногийн программ
- Өглөө бүр халуун, хүйтэн ус сэлгэсэн, хүчтэй даралттай шүршүүрт орох
- Биеийн гадаад зориулалтын тос, гель хэрэглэх. Үүний дараа заавал 10-аас доошгүй минутын хугацаанд гимнастик хийх хэрэгтэйг анхаарна уу.
- Шүршүүрт орохын өмнө биеээ чийглэж байгаад хуурай щеткоор иллэг хийж, үрэх. Үүний дараа биеээ архиар арчаад 10 минут байж шингээсний дараа шүршүүрт ороорой. Өдөр бүр гимнастик хийхээ мартуузай.
- Долоо хоногт гурван удаа, 30 минутаас 2 цаг хүртэл хугацаанд спортоор хичээллэх
- Хоолны дэглэм сахиж, эрүүл, зөв хооллох. Архи, тамхинаас татгалзах. Витамин хэрэглэх.
- Энгийн өөх тос биш. Үүнийг дасгал хийгээд, эсвэл хоолны дэглэм бариад арилгаж болдог. Харин целлюлитийг болдоггүй.
- Шингэний зогсолт биш. Энэ бол зөвхөн нэгээхэн хэсэг нь бөгөөд өөх тос хуримтлагдсанаас үүдэж бий болдог.
- Гоо сайхны проблем биш. Целлюлит бол гоо сайхны гэхээсээ илүү эрүүл мэндийн проблем, өвчин юм.
Халуун онгоцонд орох
Та гимнастик хийхгүйн тулд (цаг зав ч байхгүй, сонирхол ч алга бол), хоолны дэг сахихгүй (эрүүл мэндэд хортой), массаж хийлгэхгүй (цаг ч байхгүй, хэт үнэтэй) гэх мэт түмэн шалтаг олж болно. Харин усанд бол яах аргагүй ордог шүү дээ. Бүр тогтмол. Тиймээс үүнийгээ ашиглаж, ургамал, давс зэрэг байгалийн бүтээгдэхүүнийг ваннтай усандаа холиод доод тал нь 20 минут сууж, ингэхдээ целлюлит үүссэн хэсгүүдээ сайтар үрэх хэрэгтэй. Ингэхдээ гарт угладаг бие угаах зориулалтын даавуун бээлий, шетка, резинэн бие угаагч зэргийг хэрэглэнэ. Гуяны хэсгийг дээрээс нь доош, гэдэсний хэсгийг хүйсний нүхээ тойруулан нар зөв эргэх маягаар халуу оргитол үрээрэй. Таван минут орчим амраад целлюлит үүссэн бусад хэсгүүдийг гараараа 10 минут орчим базаж, чимхэж зулгаана. Энэ нь өөх, тос бяцрахад нөлөөлөх юм. Ингээд үүний дараа шүршүүрт орж, зориулалтын тосоо түрхэхээ мартуузай.
Целлюлит гэж юу биш вэ