Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

За бүгдэд шинэ оны мэнд. Өөрийн болоод эхнэрийнхээ байгаа байдлын талаар бичиж хүмүүс юу хэлэхийг.

 Бид Англид амьдардаг. Би энд мастерт сурангаа цагийн ажил хийж амьдралаа залгуулна. Өөрөө түрүүлж ирээд, эхнэр хүүхдээ жил хагасын дараа татлаа. За миний гол асуудал гэвэл би аливааг түс тас хэлчихдэг, худалч, хуурмаг, залхуу, заваан, арчаагүй, санаачлагагүй, ах захаа хүндлэхгүй, ёс заншлаа мэдэхгүй байдалд ясны дургүй.

Манай эхнэрт энэ бүхэн бараг бүгд байнаа. Анх зөндөө л ажигласан, сайн таньж чадаагүй юм шиг байна. Мань хашир ч сайн нуусан биз, үнэндээ бол олон жил гадуур уулзаж, гэр орноор нь орж гарахгүй явсаар гэнэт гэрлэхээр шийдсэн нь алдаа болсон юм шиг. Залуустаа, охидууддаа захихад гэрлэхээсээ өмнө гэр орноор нь орж гэр бүлийн гишүүдийнх нь үг, хэл яриа, гэр орны байдал, хүнд хандах хандлага зэрэг наад захын зүйл дээр нь дүгнэлт хийж байх хэрэгтэй шүү.

Эхнэр маань дэндүү заваан. Энэ занг нь Англид ирсэнээс нь хойш мэддэг боллоо. Гэр орон яаг гахайн хороо шиг. Эрх биш өдөрт хэдэн аяга угааж, өрөөнд нүдэнд харагдах том хог байвал тэрнийг шүүрдэнэ. Тэгээд би сардаа 1-2 удаа бүх зүйлээ нэг бүрчлэн, өдөржин угааж цэвэрлэнэ. Тэр үед туслахгүй, туслахуу ч гэхгүй. Угаасан аяга таваг нь хүртэл дутуу цэвэрлэсэн, халтар байх. Охин байнга халтайсан хувцастай, хуруу хумсан завсараа хиртэй явна, загнахаар яадын тэгээд, хүүхэд ийм л байдаг гэх, за бүүр цаашлаад намайг доромжиллоо, дарамталлаа гэнэ.

За дараагийн зүйл нь огтоос санаачлагагүй. Би хичээлдээ явлаа, замаараа хямд дэлгүүрээс хүнсээ аваад ирье юу хэрэгтэй хэлээд өгөөч гээд 3 жил гуйлаа, одоо болтол юу ч хэлэхгүй, охинд ямар хувцас хунар хэрэгтэйг ч хэлж өгөхгүй, өөрөө хөргөгчөө нээж юу хэрэгтэй мэдээд, шүүгээ ухаж охиндоо юу хэрэгтэй хараад дэлгүүр явна. Чи ягаад ингээд байдаг вэ гээд ярилцах гэхээр би хүн гуйх дургүй гэнээ. Сүүлдээ ингэсээр байгаад би яаг ганцаараа амьдардаг, бүх зүйлдээ өөрөө санаа тавьдаг гоонь эр шиг санагдах боллоо. Тэгээд ганцаараа ингээд болоод байгаа юм чинь, бас энэ хүний оролцоо нэгэнт байхгүй учир салдаг ч юм уу гэж бодох юм, энэ талаар та нар юу гэж бодож байна?

Мөн хүн хүндэлнээ нэг байхгүй, хүнтэй мэндлэхгүй, хүнд цай унд хийж өгөхдөө хуруугаа аяган дотор нь хийнэ, аяганы амсар дээр дарчихна, ОО орчоод гараа угаахгүй, чи надаас бузартах гээд байна уу гэх.  Хувцас хунар дээгүүр алхана, дэр, толгойгоо тавьж унтдаг хэсэг дээр гараад суучихна.

Дараагийн санаа зовоогоод байгаа зүйл нь ёс заншилаа мэдэхгүй ээ. Өглөө босож унд бэлтгэж өгнө гэдэг ойлголт байхгүй, за яахав хүүхдэд санаа тавьж байгаа юм гэж бодоод явдаг. Хааяа цай чанасан үедээ цайныхаа дээжийг огтоос өргөхгүй, хэлбэл чи одоо яасан хуучинсаг үзэлтэй юм бэ гэдэг.

Хоол унд одоо болтол хийж сураагүй, хийсэн хоол нь гахай ч голоод идэхээргүй, тэгээд хоол хийж сураагүй юугаа хийж явсан энээ тэрээ гэвэл, дандаа юм болгоныг голоод гээд аймаар аймаар архираад эхэлнэ дээ, жирийн үедээ ч айхтар хашгичиж ярьна, хүн амьтанаас санаа зовмоор. Аяар яриач гэхээр бас яасан ядаргаа вэ гээд эхэлнэ дээ..

Энэ хүн надтай гэрлэхээсээ өмнө төрүүлсэн дагавар хүүхэдтэй, тэрнийг нь хүртэл за урьд өмнөх асуудал надад ямар хамаа байх вэ гэж бодоод, итгэж найдаад гэрлэсэн. Гэтэл хүний хайр даахгүй юм. Би анхны хүүхдээ гаргах гэж гаргасан, чиний хүүхдийг хүсэж гаргаагүй, наад муухай царайгаа аваад хажуунаас зайл гэх боллоо. Надад хань болгох гэж биш, ашиг хонжоо харж гэрлэсэн санагдах юм. Дагавар хүүхдээ аавтай болгох гэж гэрлэсэн ч гэх шиг. Гэрлэхээс өмнө миний хүүд битгий санаа зовоо, манай ээж аав өсгөөд өгчихнө гэсэн. Тэгэх юм байх гэж бодож байтал, Монголд очоод хүүгээсээ холдож чадахгүй шүү гэх юм. Тэгж хэлэхийн оронд надтай шууд ярилцахгүй, далдуур санаагаа ингэж тулгаад байна.

Шүд өвдсөн, ломбо нь унасан гэж хэлнэ. Би тэндээс нь аан шүдний эмнэлэгт очно гэж байгаа хэрэг, бас эмчилгээний зардал өг гэсэн үг гэж ухаж ойлгох ёстой. Учир нь энэ хүн, хүн гуйх дургүй. Одоо бид бараг үг солихгүй дээ. Надаас хааяа мөнгө нэхсэн, ар гэрт нь тусалсангүй гэж хэлдэг нэг эхнэр, харамчаараа дуудуулсан нөхөр 2 байна.

Энэ бүхнийг бичсэн учир нь ер нь ингэхэд миний зөв үү буруу юу, буруу бол юу нь буруу болох талаар та нарийн үгийг сонсмоор санагдаад байна. Ингэхэд ягаад буруутай нь эвлэрэх ёстой гэж бодох үе ч байх юм. Мэдээж хэрүүлгүй байвал хэн хэнд маань амар байлгүй яахав. Миний бодлоор хүний хайрыг татаж байж, хүнээр хайрлуулдаг баймаар.

Бүх хүмүүс ийм асуудалтай байдаг болов уу эсвэл ганцхан би хэт шулуун шударга, цэвэр нямбай, гял цал байх гэж оролдоод байна уу. Эдгээр зүйлийг нь засаж авах гэснийхээ төлөө, болохгүй бүтэхгүйг нь хэлсэнийхээ төлөө би гэдэг хүн хамаг буруутан болж, хэрүүлчээрээ дуудуулаад байх юм. Уул нь эхнэр хүн нөхрөө, охид найз залуугаа эмх цэгцтэй бай, цэвэр бай гэдэгсэн гэтэл бидний хувьд яаг эсрэгээрээ. Надад огтоос буруу байхгүй гэхгүй ээ. Заримдаа бүүр өөрийгөө буруутгаж, хэт цэвэр нямбай, санаачлагатай байх гээд туйлшраад байгаа мэт санагдах боллоо.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4046772/044/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.01.03 23:53:25
*.214.155.247

ҮНЭХЭЭР ИЙМ  ЗАДГАЙ АРЧААГҮЙ БҮСГҮЙ БАЙДАГ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЖ ХЭЛЭХЭД ИХ ХЭЦҮҮ !!!!!!!!!!!!!1

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211375
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365273
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524297
22791 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2011-01-04 454
22790 hi ?h yum aa heleed uguurei [1] hrtaihrtai 2011-01-04 605
22789 ♣♣ТЭЖ0НД ГОО САЙХAНИЙ САЛОН АЖИЛЖ БАЙНA♣♣ sekv_boy 2011-01-04 485
22788 ♣♣ДУУДЛАГААР СОРМУУС СУУЛГАНА,ХУМС ЯНЗАЛНА♣♣ sekv_boy 2011-01-04 2263
22787 yaraltai asuult [2] harnvden 2011-01-03 732
» ГАДААДАД АМЬДАРДАГ БҮСГҮЙ ИЙМ БАЙДАГ ГЭЖ ҮҮ ????????? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-03 786
22785 ahiad 1yum todruulj asuuyaa elgemsvv? [2] Хонгорзул11 2011-01-03 890
22784 tsetserleg asuuya??? [2] joons 2011-01-03 733
22783 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gphone1 2011-01-03 460
22782 안재욱 친구 [7] saruul0211 2011-01-03 1450
22781 Zimniy son Winter dream Alsu file Хацаргоо 2011-01-03 593
22780 hi auction d yaj burtguuleh vee [2] bolor ayga 2011-01-03 628
22779 hi bichsen yumaa yaj .... [2] hiimor 2011-01-03 739
22778 BULCHINGIN SPRALL asuuyaa [1] azaa09 2011-01-03 731
22777 hi medeh hun heleed ogooch... [1] siahan 2011-01-03 814
22776 jiremsnii test [10] tomax 2011-01-03 11926
22775 1 sartai jiremsenii ued ,,,,,,,,,,,,,,,,,,,??????????hariulj tuslaach [6] shinesoel 2011-01-03 2134
22774 ОДОО ЯАХ БЭ ?????????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-03 528
22773 ЭДНИЙ МЭС ЗАСАЛ ХУУРАМЧ ХҮҮХНҮҮДЭЭС Л ИЛҮҮ ЮМ ГЭЭЧ >>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-03 746
22772 waktsim asuuy? [4] mcblog 2011-01-03 614
22771 Hariulj ogooch [3] arbait xaij bna 2011-01-03 569
22770 Хойд Солонгос хүмүүсийн амьдрал goch 2011-01-03 6395
22769 북한 군인들 Хойд Солонгос цэргүүд goch 2011-01-03 2342
22768 asuuya eejuudee [2] mishil 2011-01-03 747
22767 шаржигнуур тасархай харагдаж байна даа. goch 2011-01-03 854
22766 ANSAN KEB bank 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne ! ! ! file money$$$ 2011-01-03 502
22765 bas neg asuult [1] chelsa 2011-01-03 533
22764 asuult [2] chelsa 2011-01-03 674
22763 eejvvdee yaraltai huhnuus....? [2] mcblog 2011-01-03 1008
22762 Гинж бугуйвч хосоороо \даралт хэвийн байлгах http://cosmetic.zolbayar.com/ chevon 2011-01-03 482
22761 POCHEON-II SUNURI-D MONGOL HOOLNII GAZAR ZARNA. DISKO BAR , KARAOKE-TOI TALBAI TOMTOI. Aussie 2011-01-03 483
22760 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төв бүсгүй таны аз жаргалын төлөө sumowoman 2011-01-03 521
22759 bayrlalaa elgemsuu [1] iinaa 2011-01-03 600
22758 ГАДААД НӨХӨРТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙН ХАРЦ ДЭНДҮҮ ГУНИГЛАНГУЙ ........... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-03 985
22757 МИНИЙ МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОГОО >>>>>>>>> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-03 591
22756 OYUTAN EEJ BN UU? [5] 한지원 2011-01-03 833
22755 asuuyaa [3] baayu 2011-01-03 779
22754 hi elgemsuugees asuh yum ba [1] iinaa 2011-01-03 821
22753 byh torliin emnelgiin orchuulga hiine,,mergejliin tybshind olon jil dagnasan hyn,,,mgltaun604 mgltaun604 2011-01-03 533
22752 Hi miatiin utasiig heleed ogooch [2] sky_2 2011-01-03 564
22751 SEOULD HAYMRALTAI SHUDNII EMNELEG anhia 2011-01-03 573
22750 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2011-01-03 482
22749 2 URUU BAIR BAINA poobo 2011-01-02 501
22748 Шээсээр өөрийгөө болон өрөөлийг эмчилнэ [1] Ээж минь 2011-01-02 1408
22747 Emnelegiin ????? [1] mymik 2011-01-02 805
배너신청
자생병원

배너신청