Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Уруул хагарахад юу дээр вэ? 2011 оны анхны бичлэгээ хийлээ ккк
Уншсан 746 vote 0 2011.01.01 12:01:31
Хэрвээ уруул хагарсан бол хоол идсэнийхээ дараа зөгийн балыг гахайн дотор өөхтэй 2:1-ийн харьцаатай хольж түрх. Луувангийн шүүсийг аарцтай хольж үе үе уруулдаа түрхэн уруул хатахаас сэргийлж болно.
Шинэхэн аарц цайны нэг халбагыг авч, цайны нэг халбага луувангийн шүүстэй холино. Энэ маскаа уруулдаа 10 минут хэртэй байлгаад буцалсан усанд норгосон хөвөнгөөр арчиж авна.
Хэт их хагарсан уруулд улаан буудайн хивэгний уусмалд норгосон амны цаас тавьдаг. Уусмалыг хийхдээ нэг аяга усанд цайны нэг халбага хивэг хийж буцалгана. Таван минут тутамд амны цаасаа солих хэрэгтэй. Ийм маягаар эмчилгээг 30 минут үргэлжлүүлнэ. Yүний дараа уруулдаа зөөлрүүлэх тусгай тос түрхээрэй.
Бүсгүйчүүддээ шинэ оны мэнд шүү ^^