
Сvvлийн vед эмэгтэйчvvдийн дунд vрэвсэлт євчин ихэссэн хэмээн эмч нар єгvvлэх болсон. Євчин бvр єєр, єєрийн євєрмєц шинж гэмдгээр илэрдэг ч тэр бvр тоодоггvй. Vvнээс vvдэн архаг хууч євчтэй болоод
зогсохгvй залуу охид, бvсгvйчvvд vрэвслийн улмаас vргvйдэлд хvрдэг аж. Хvvхэд тєрvvлэхийг хvссэн ч жирэмсэн болохгvй яваа эмэгтэй олон. Иймээс бэлгийн ариун цэврийг сахих нь хамгийн чухал хэмээн "Эх тэнгэр" эмнэлгийн эмэгтэйчvvдийн их эмч Н.Уранчимэг зєвлєж байна. Ямар нэгэн vрэвсэлт євчинтэй болбол мэргэжлийн эмчид хандах ёстой. Дур мэдэн єєрийгєє эмчилж, дутуу хаях, олон дахин халдвар авах нь євчнєє анагаах бус харин ч vрэвсэлт євчнийг хvндрvvлдэг аж. Хэрэв vрэвсэлт євчтэй бол эмчийн хяналтад байж, эмчилгээгээ тєгс сайн хийлгэх хэрэгтэй.
Ер нь эмэгтэй хvн жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх vзлэгт орж, шинжилгээ єгєх ёстойг тэрбээр зєвлєсєн. Євчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ єгєхдєє юуг анхаарахыг тодруулахад "Антибиотик, болон лаа хэрэглэсний дараа шинжилгээ єгвєл хариу нь буруу гарна. Тиймээс шинжилгээ єгєхєєс доод тал нь 5-7 хоног vтрээндээ элдэв эм, лаа хийх хэрэггvй" гэв. Тvvнчлэн охид, бvсгvйчvvдийн сэтгэлийг зовоодог мєєгєнцєрийн талаар энэ бол эмийн хордлого, харшлын євчин. Ямар нэгэн vрэвсэлт євчинд орохгvй. Нэгэнт єєрєє vvсчихвэл бэлгийн замаар халдварлаж болно. Гэхдээ хосуудын нэг нь євчтэй байхад нєгєє нь євчингvй байж болдог. Ер нь мєєгєнцєр бэлгийн замын халдварт євчинд тооцогддоггvй.
Биеийн эсэргvvцэл сайтай хvн євчлєхгvй байж болохыг онцолсон юм. Тvvнчлэн бэлгийн хавьталд ороогvй бага насны охид vрэвсэлт євчтэй байх тохиолдол гардаг гэнэ. Энэ нь ахуйн нєхцєлєєс vvдэлтэй аж. Тухайлбал, бохир гараар мєн эцэг эхийн євєрт унтаж бохирдсоноос ч халдварладаг байна. Гэхдээ харьцангуй цєєн то-хиолдолд ийм зvйл ажиглагддаг аж. Иймээс охидуудад багаас нь антибиотик аль болох бага хэрэглvvлж, бэлгийн ариун цэврийг сахиулж сургах хэрэгтэй юм.
Сарын тэмдэг нь євдєж ирэх, энэ нь vрэвсэлт євчинтэй холбоотой эсэхийг лавлахад сарын тэмдэг ирэх vед євддєг удамшлын гарал байдаг. Зарим нь умайн байрлалаас, зарим нь сарын тэмдгийн vед умайн салстад єєрчлєлт гарснаас євдєлт vvсч болно. Vрэвсэлт євчнєєс болж євдєлт єгч болох ч энэ нь маш ховор тохиолдол гэнэ.
Vрэвсэлт євчнєєс vvдлээ гэхэд сарын тэмдгийн vед биш сарын тэмдгийн дараа євдєлт єгдєг. Нєгєєтэйгvvр vр хєндvvлсэн, тєрсний улмаас умайн салст бvрхэвчинд єєрчлєлт орсон vед євдєх шинж тэмдэг vvсч болно. Гэхдээ цєєн тохиолдолд vрэвсэлт євчин байж болохыг дурдсан. Сvvлийн жилvvдэд vрэвсэлт євчин ихсэх болсон. Энэ нь бэлгийн замбараагvй хавьталтай шууд холбоотой. Vvнээс vvдэн бэлгийн замын халдварт євчин ч ихэссэн талаар Н.Уранчимэг эмч сэтгэл зовинон єгvvлсэн.
Антибиотикийн зохисгvй хэрэглээ, vр хєндєлт ч vvнд хамааралтай. Уг нь vр хєндєлт хийлгэсний дараа шавхрага дуустал бэлгийн харилцаанд орох, даарч хєрєх, хvнд юм єргєх, биеийн хvчний ажлыг хориглож гам барих хэрэгтэй. Эмэгтэйчvvд vтрээнд хэрэглэдэг лааг ихээр хэрэглэдэг. Байнгын хэрэглээ болгохоос илvvтэй лааныхаа vйлчлэл, найрлагаас хамаарч мєн урьдчилсан сэргийлэх журмаар хоёр сард нэг удаа долоо хоногийн хугацаатай хэрэглэж болно.
Ер нь эмэгтэй хvний шээсний эрхтэн, шулуун гэдэс, бэлэг эрхтэн нь зэргэлдээ байрлалтай. Иймээс халдвар авах эрсдэл єндєр тул урьчилан сэргийлэх журмаар л хэрэглэж болох гэнэ. Антибиотик дур мэдэн хэрэглэснээс гарах муу vр дагавар ч багагvй. Жишээлбэл, сепсис буюу цусан халдвар, менингит гэх мэт хvнд євчин тусахад нэгэнт хэрэглээд заншчихсан эмнvvд нь дийлэхгvй болдог
| |
|
|
|
|
|
|
|

|
|
|
|
|
|
|
|
|
|
ЭМЧ НАР 6- САР ДОТОР ЭРҮҮЛ БАЙСАН Ч ЗААВАЛ ҮЗҮҮЛ ГЭЖ ЗӨВЛӨДӨГ УЧИР НЬ ҮҮНД Л ОРШДОГ