Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Монгол бүсгүйг хөдөлмөрийн мөлжлөгт ашиглаж, гар хөлийг нь хуга цохижээ
Бүсгүй зургаан удаа оргосны гуравт нь Эрээн дэх Монголын консулд хандсан ч тусыг олсонгүй.

Монгол Улсын иргэн, нэгэн эмэгтэй Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сайхан сумын нэгэн айлд зарцлагдаж, гар, хөлөө хугалуулж, өрөөсөн бөөрөө авахуулан, нэг нүд нь юм харахгүй болсон тухай мэдээлэл бидэнд олдлоо. Бүсгүйг Х.А гэдэг, 38 настай. Баянгол дүүргийн иргэн. 2008 онд анх Эрээн рүү гарсан, түүнээс хойш сураггүй болсон. Эхний жил ажил хөөцөлдөж байна гэсэн мессежийг ар гэрийнхэндээ явуулж байснаа сураг тасарсан. Дөрвөн хүүхдийн ээж, гэр бүлтэй нэгэн.

Хувийн хэвшилд хүч үзэж, Монголд малын им, тэмдгийн пластик хуванцарын үйлдвэр байгуулахаар зүтгэж явсан. Хөрөнгө оруулалт татахаар гэрээ, хэлцэл өрнүүлж явахдаа визний наймаанд оролцож, бусдад хууртан 20000 ам.долларын өрд унасан. Энэ хэргээр Баянгол дүүргийн шүүхэд байцаагдаж байхдаа үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулах түншүүдтэйгээ уулзахаар өмнөд хөршийг зориод эргэж ирээгүй гэсэн мэдээлэл байна. Сүүлийн үед барьцаанд орсон гэсэн мессежийг ар гэрийнхэндээ явуулснаар гэр бүлийнхэн нь эрж, сурж эхэлжээ. Очоод сураглахад хаяг, байршил нь тодорхой ч бүсгүй бичиг баримтгүй учраас Монгол руу авчирч чаддаггүй. Нөгөө талаар барьцаалсан хүмүүс нь бүсгүйг “Манай эхнэр” хэмээн танилцуулдаг.

Зарцалж байгаа айл нь Шилийн гол аймагтаа удирдах ажил хийдэг, дээгүүр алба хашдаг учраас хууль үйлчилдэггүй дархлагдсан аж. Гэтэл бүсгүй тэр айлд эхнэрийн үүрэг гүйцэтгэх бус 80 гаруй настай хэвтрийн шахам хоёр хөгшнийг таван настай ачийнх нь хамтаар асарч, гал тогоог нь барихын зэрэгцээ мал маллан үнээ саах зэргээр хөдөлмөр эрхэлдэг. Гэрийн эзэд мал муу харлаа, хөгшдийн өтгөн шингэнийг асгалгүй удсан гэх зэргээр зодож, гар хөлийг нь хуга цохих энүүхэнд. Иймэрхүү байдлаар өмнөд хөршид гурван жилийг үдсэн. Барьцаалсан эзэд бичиг баримтыг нь шатаачихсан учраас наашаа ирж чаддаггүй аж.

Өөр нэг эх сурвалжаас “Бүсгүйг барьцаалсан этгээдийг Б гэдэг, 30 гаруй настай. Монгол охидыг урагш нь гаргаж худалддаг нэгэн. Эрээн-Улаанбаатарын хооронд чөлөөтэй зорчдог. Харин саяхан энэ бизнес нь илчлэгдэн Эрээн дэх Монголын консулын газраас хар тамга даруулсан. Өөр хүний бичиг, баримтыг ашиглах гэж байгаад баригдаж байсан. Хар тамга даруулчихаад консулын байрнаас гарахдаа Хятад улс мандтугай гэж хашхирч байсан” гэсэн мэдээг бидэнд өгсөн. Бас нэгэн эх сурвалж “Барьцаанд байгаа тэр эмэгтэй Шилийн голд охидыг зардаг этгээдийн гарт очсон хоёр монгол охиныг оргон зугтахад туслаад өөрөө зодуулж хүнд бэртсэн” гэж ярилаа.

Албаны эх сурвалжаас тодруулахад Баянгол дүүргийн шүүхийнхэн Х.А-г байцаагдаж байхдаа оргон зайлсан гэж үздэг аж. Тэгвэл Х.А гэм буруугаа хүлээлгүй оргон зайлсан уу гэдэг асуулт гарч таарна. Бүсгүй өмнөд хөршийг зорихоосоо өмнө 20000 ам.долларын өрийг төлсөн. 6000 ам.долларын үлдэгдэлтэй. Гэхдээ хуванцарын үйлдвэртээ 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж оруулаад ирчихсэн, түүндээ хөрөнгө оруулагч хайж байсан аж. Бүсгүйн гэрийн хаягийг тодруулж, хэд хэдэн удаа очсон ч хүн байсангүй. Хан-Уул дүүрэгт байрладаг үйлдвэрийнх нь гадаа очвол хаалга нь цоожтой удсанаас тоос шороонд дарагдчихсан байна.

Төмөр хаалганы дээд талд таван хошуу малын зурагтай “Малын им, тэмдгийн пластик, хуванцарын үйлдвэр” гэсэн гандмал хаяг харагдана. Цантсан цонхны цаанаас хоёр том машины булан харагдах нь тоног төхөөрөмж бололтой. Ойр орчим нь цасанд дарагдсан бөгөөд цоожлоод удсан бололтой. Эргэн тойронд хүний мөр алга. Хувийн хэвшилд ажил эрхэлж, үйлдвэр байгуулахаар зүтгэж явсан, дөрвөн хүүхдийн эх, айл гэрийн эзэгтэйн талаарх бидэнд олдсон мэдээлэл ийм. Х.А 20000 ам.долларын өрнөөс 14000 ам.долларын өрийг төлчихсөн юм чинь 6000 ам.долларын үлдэгдэл оргон зайлахад хүргэсэн гэхэд итгэмгүй.

Гэхдээ шүүх хугацаа өгч, бизнес эрхлэх боломж олгосон бол гэсэн бодол бүсгүйн талаарх мэдээллийн мөрөөр сурвалжилж явахад төрж байлаа. Иргэн Х.А хоёр охин, хоёр хүүтэй. Хамгийн бага нь долоо, том нь 18 настай. Тэд ээжийгээ эргээд ирнэ гэж хүлээсэн сэтгэлээр голоо зогоож байгаа биз ээ. Өнөөдөр Монгол Улсын иргэн өмнөд хөршид иймэрхүү байдалтай байна. Зургаан удаа оргосон ч гуравт нь замаасаа баригдаж, гуравт нь Эрээн дэх Монголын консулын газарт очсон ч тусламж авч чадсангүй. Сурвалжлагын мөрөөр холбогдох байгууллагууд анхаарч, Монголын төр иргэнээ аварна гэдэгт найдна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4027067/f61/trackback

profile

Хацаргоо

2010.12.28 17:35:15
*.237.115.189

profile

Хацаргоо

2010.12.28 17:39:03
*.237.115.189

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
22611 tundemvn havitsaa gaigui buudal asuuy [1] boloree 2010-12-29 613
22610 Mini notebook zarna sarnai007 2010-12-29 807
22609 2011 ОНЫ ЗУРХАЙН ЗУРЛАГА saca-2010 2010-12-29 1298
22608 asuult? [1] 김유진 2010-12-29 736
22607 ansand tseverhen 1uruu bair bna Hi... 2010-12-29 501
22606 herbalife companyiin buteegdehuuniig haymdraltai hudaldaalj bn korea001 2010-12-29 437
22605 hvvhdiin haniad yaj emchleh be eejvvde [2] lg123 2010-12-29 1860
22604 eejuudee asuuh zuil bna [6] coolgirl 2010-12-29 809
22603 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2010-12-29 449
22602 Монгол үндэстэн та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэе..!http://cosmetic.zolbayar.com [1] chevon 2010-12-29 542
22601 ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР ТВ НЭВТЭРҮҮЛЭГ КККККК [1] [4] ~ELLY~ 2010-12-28 1129
22600 30nd 1em arbait hiinee sogryu 2010-12-28 503
22599 shine jil bilguush_85 2010-12-28 3244
22598 shyydangaar achaa [1] anygirl 2010-12-28 937
22597 GS shop-s yum zahialah??? [1] hos hun hos hun 2010-12-28 1045
22596 herbalife companyiin buteegdehuuniig haymdraltai hudaldaalj bn korea001 2010-12-28 708
22595 HI >>>>>>>>>>>>>>>>>>>>>>>ZGRL [4] saraa_1990 2010-12-28 1286
22594 yaraltai orchuulj uguuch? [1] gartsvnh 2010-12-28 989
22593 nuurnii aris? [4] jeonju-s 2010-12-28 1839
22592 tsagaan batga [3] jeonju-s 2010-12-28 2387
22591 nogoon tsai? [6] [26] jeonju-s 2010-12-28 7228
22590 elgemsvv egch bolon eejvvdee tuslaach [1] angl 2010-12-28 1001
22589 tsagaan sar [3] chansv 2010-12-28 1657
22588 СОЛОНГОСТ ТУСДАА БАЙСНААС Л ИЙМ БОЛЛОО..ЯАХ УУ ????? [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-28 1070
22587 Asuuyaaa [1] mymik 2010-12-28 729
22586 БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯАГААД ИЙМ БАЙДАГ ЮМ БОЛОО >>>>>>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-28 1010
» МОНГОЛ БҮСГҮЙ ГАДААДАД ИНГЭЖ Л АМЬДАРЧ ЯВНА ЯАЛТАЙ БЭ ?? [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-28 1358
22584 hvvhdiin hool iddeg sandal zarna [1] bi bol sexy 2010-12-28 933
22583 elgemsuu 400000r haana sugand hagalgaa hiideg yumbe ..... [2] siahan 2010-12-28 787
22582 no skin svljeenii talaar [1] bi bol sexy 2010-12-28 1043
22581 BUSGUICHUUDEE SANALAA OGOOREI [1] MR ESUDER 2010-12-28 846
22580 Jon and Kate plus 8 (хөөрхөн юмаа) [2] Zulaida. 2010-12-28 939
22579 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2010-12-28 512
22578 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-28 571
22577 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2010-12-28 510
22576 Монгол үндэстэн та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэе..!http://cosmetic.zolbayar.com/ chevon 2010-12-28 560
22575 ansand mash tseberhen sanrugsvd bair bna 1 uruu Hi... 2010-12-28 458
22574 NIKE брэндийн хямдралтай пүүзний захиалга дууссаныг мэдэгдэе. inter_shop 2010-12-28 790
22573 kargo asuuya [5] harnvden 2010-12-27 882
22572 note book abna [1] 한갈 2010-12-27 734
22571 МОНГОЛ ЗАЛУУС МИНЬ НАМАЙГ ТООХГҮЙ ЮМАА ЯАДАГ БИЛЭЭ !!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-27 1437
22570 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2010-12-27 714
22569 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-12-27 444
22568 nuurnii shar us awdag mask... [2] siahan 2010-12-27 1779
22567 elgemsvvgees asuuh ni [2] az1984 2010-12-27 643
배너신청
자생병원

배너신청