Moderator: mgl_300
Би зүгээр л амьдрах гэсийн… юу ч бодолгүй юунаас ч айлгүй. Энэ бүхнийг бичиж байгаадаа уучлалт хүсье. Хэн нэгэн намайг өрөвдөөсэй гэсэндээ бишээ ганцаадахгүй байх гэсэн дээ л бас галзуурчихгүй юмсан гэсэндээ дотор хуралдаад байгаа бүхнээ өчүүхэн ч гэсэн гадагшлуулах гэсийн. Намайг ……. гэдэг. Би 21 настай. Өнөөдөр яг бусад өдрийн адил унтаж чадалгүй эрт сэрчихлээ. Хажуудаа унтах найз охиноо сэрээж, нөгөө өрөөнд байгаа том биетэй залуугийн халуун буусан эсэхийг шалгаж үзлээ. Нүдээ нээн муухан инээмсэглэх энэ харийн залуу… Ингээд л миний амьдрал гэж нэрлэхэд хэцүүхэн өдрүүдийн нэгийг би хүссэн ч хүсээгүй ч угтан авлаа… Энд надаас гадна 2 охин байдаг нэг нь Г-27-той нөгөө Б-25тай. 2 өдрийн өмнө 27-той хүүхэн нь 2 өдрийн захиалганд явсан юм. Усанд орж байхад ирээд нөгөө охиноо яаруулан миний үйлчлүүлэгчийн найз нь найз охинийг чинь харъя гээд байна гэсээр дагуулан явчихлаа. Харуулчихаад цааш нь ажилд нь хүргэж өгөх юм гэнээ…
Усанд орж биеэ тослоод нэг юм хийж идэхээр гал тогооны өрөө рүүгээ орлоо… Массаж хийдэг нэг хятад хүүхэн хаа хамаагүй баахан ногоо хольж хутган шарж байгаа харагдана. Жаахан тахианы мах үхрийн мах будаа гаргаж амьхандаа л монгол будаатай шөл хийж идэх санаатай… Хийж дууслаа харахад ч сайхан монгол хоолтой минь их адилхан болжээ харин амсахад… Гэхдээ яая гэхэв амьдрахын тулд идэхгүй гээд ч яах билээ. Тэгээд л комын ард суулаа. Миний хамгийн түрүүнд ордог сайт gogo.mn, youtube.com, cekc.m, yahoo.com гэсэн дарааллаар орно. Gogo.mn бол яах бэ гэрийн маань хэн нэгнээс мсж ирсэн болвуу хэмээн өдөр бүр шалгадаг. Эндхийн дугаараа мэдэгдүүлэхгүй гэсэндээ нэтээр мсж бичдэг юм…. мсж ирээгүй байна. Энэ нэт их удаан юмаа гэхдээ удаан гээд ч яах билээ хүний нутагт сохор зоос паспорт ч гүй надад унтах өрөө идэх хоол өмсөх хувцас байгаа нь яамай даа.
Би 3-хан сарын өмнө эрх чөлөөт монгол охин байлаа өдөр ч шөнө ч хаашаа ч явсан юунаас ч айхгүй. Харин энд бол өөр өдөр гудамжаар явахдаа цагдаа хэмээн андуурч хамгаалалтын хувцастай хүнээс хүртэл эмээж гэм хийсэн хүн шиг айдас түгшүүртэй алхана шөнө бол ярих ч юм биш. Энэ байдлыг минь мэдсэн юм шиг миний байрлах байрны яг замын урд цагдаагийн том машин хэд хэдэн цагдаа нар өдөр шөнөгүй эргүүл хийнэ. 2 сарын өмнө харийн нутгийн шоронд өнгөрөөсөн 14 хоног миний зүрхний гэрэл гэгээг нэг мөр унраачихсан юм… Тэглээ гээд үхэлтэй нь биш би амьдрах гэж л тэмтчиж явна. Эх нутгаасаа гараад 3 сар болохдоо харийн нутгийн хатуу бүхнийг амсаж үзжээ. Гэлээ гээд би ирсэн зорилгодоо хүрэхийн тулд энэ бүхнийг дахиад хэд ч туулхад бэлэн…
kkkkk ene bas www.cekc.mn deer bsan shdee