Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
|
|||
![]() | |||
Умайн базлалтын тухай ерөнхий ойлголт Жирэмсний хугацаанд хоёр төрлийн базлалт ажиглагддаг. Нэг нь бракстон хиксийн базлалт буюу манайхны ярьдагаар дуншилт нөгөөх нь жинхэнэ төрөлтийн базлалт юм. Эдгээр нь хоорондоо хүчдэл, үргэлжлэх хугацаа, биеийн байрлал өөрчлөгдөхөд намдах зэрэг шинж тэмдэгүүдээрээ ялгаатай байдаг. Хэрэв та жинхэнэ төрөлтийн базлалт байна гэж мэдвэл даруй эмчдээ хандах шаардлагатай. Бракстон хиксийн базлалт буюу дуншилт гэж юу вэ? Бракстон хиксийн базлалт буюу дуншилт нь жирэмсний сүүлийн саруудад ажиглагдаж эхлэдэг. Дуншилт нь жинхэнэ төрөлтийн базлалтаас умайн хүзүүний богиносолт, нээгдэлт үүсгэдэггүйгээрээ ялгаатай байдаг. Бракстон хиксийн базлалт буюу дуншилт нь хуурамч төрлөгийн шинж тэмдэгт хамаарагддаг бөгөөд бие махбодийг жинхэнэ төрлөгт бэлтгэх дасгал сургуулилт болж өгдөг. Дуншилт нь жигд бус давтамжтай, өвдөлт багатай, урьдчилсан шинж тэмдэггүй гэнэт эхлэдэг бөгөөд хүчдэл багатай байдаг. Жирэмсний сүүлийн саруудад бракстон хиксийн базлалт нь зарим үед 10аас 20 минутын давтамжтай хүчдэл нь түрүүчийнхээсээ илүү болж өөрчлөгддөг байна. Жинхэнэ төрөлтийн базлалтын хэрхэн таних вэ? Жинхэнэ базлалтыг шууд таних нь хялбар биш Зарим эмэгтэйчүүдэд төрөлт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс дуншилт хэлбэрээр эхлэх ба аажимдаа хүчдэл нь нэмэгдэж хоорондын зай нь ойртсоор төрөлтийн базлалтанд шилждэг. Зарим эмэгтэйчүүдэд базлалт нь гэнэт хүчтэй, жигд давтамжтай эхлэж болдог бөгөөд энэ нь эмэгтэй бүрд мөн жирэмслэлт болгонд харилцан адилгүй байдаг. Төрөлтийн базлалтын дараах шинж тэмдэгүүд илэрвэл та эмчид яаралтай хандах шаардлагатай. Үүнд: • Базлалтын хүчдэл нь түрүүчийн базлалтсаа илүү хүчтэй болох бөгөөд биеийн байрлал өөрчлөгдөхөд намдахгүй • Өвдөлт нь ууц нуруугаар өвдөж эхлэн хэвлийн доод хэсэг рүү тархана.зарим тохиолдолд эсрэгээрээ байж болно. • Цуслаг ялгадас буюу умайн хүзүүнээс цусны хольцтой салиархаг ялгадас гарна. Төрөлтийн базлалт ба дуншилтыг хооронд нь харьцуулж үзвэл Бракстон хиксийн базлалт буюу дуншилт нь дараах шинжүүдтэй: • Хүчдэл нь түрүүчийнхээсээ нэмэгддэггүй • Ихэвчлэн хэвлийн өмнөд хэсгээр мэдрэгддэг • Биеийн байрлал өөрчлөгдөхөд намдаж арилдаг • Умайн хүзүүнд өөрчлөлт өгдөггүй. Төрөлтийн базлалт дараах шинж тэмдэгүүдийн агуулсан байдаг. Үүнд: • Өвдөлт нь улам бүр нэмэгддэг • Улам хүчтэй болдог • Базлалт нь ууц нуруунаас эхлэж хэвлийн доод хэсэг рүү тархдаг • Базлалтын хүчдэл нь биеийн байрлал өөрчлөгдөхөд намддаггүй • Умайн хүзүүг богиносгож нээж өгдөг. |
|||