миний гунигаа нимгэлэх ээлж ирдэг юм байж, хэдхэн цагийн өмнө би жаргалтай сүйт бүсгүй байлаа,хайртай түүнийгээ хүлээгээд хамтдаа сайхан амьдрана гэсэн бодолдоо жаргалтай болдог, удахгүй зүн ирнэ гэж бодохоор юу юугүй ирэх гэж байгаа юм шиг баярладаг,, харин одоо шарандаа уйлмаар байсан ч уйлахгүй гэж бодоод л сууж байна. Миний амьдрал гэж ийм л юм байлгүй. Хорвоогийн муу муухайн нэг тод жишээ, 19тэй байхад гэрлүүгээ харих замд минь хэсэг залуус дээрэмдэж, зодож, хүчиндчихээд намайг үхсэн гээд жалганд хаяж байсан. Тэр үед найз нөхдийнхөө ачаар ганцаардаж, сэтгэлээр унаад байлгүй бүхнийг ардаа үлдээгээд өнгөрсөн. Гаднаа юу ч болоогүй дүр эсгэж олон удаа 00-д ороод ганцаараа сайхан хэсэг уйлчихаад гарч ирдэг байлаа. Амьд үлддэг азтай юм гэж хэлэхэд нь харин ч азгүйдээ амьд байгаа юм шиг санагддаг байж билээ. Тэгээд төгсөх курсээсээ эхлээд замаа алдсан, хорвоо угаасаа л ийм муухай гэж бодоод, одоо тэр бүхнийг дурсмааргүй байна. Ой гутмаар дурсамж. Ингэж нэр нүүргүй явахаар үхсэн нь дээр санагдаад амиа хорлох гэж ч үзлээ, харамсалтай нь муу хүн долоон голтой үхсэнгүй, хэсэг унтаж байгаад л босоод ирлээ. Тэр үед л бурхан заяаг минь түших гэж энэ хүнийг явуулсан байх, одоо цаг нь болсон болохоор буцаж байгаа нь энэ юм байлгүй. Миний яаж толгойгүй аашилж байсныг мэдэх болохоор түүнийг мартаж чадахгүй, хамтдаа амьдарч чадахгүй нь гэсэн.
Одоо яахав миний муу мөрийн үйл. Уйлмаар байсан ч уйлахгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа, би тэгж муу мөртэй яваагүй бол өдийд ийм байхгүй байх байсан. Тэр гадаад руу явахаасаа өмнө, явсныхаа дараа ч сална гэж элдвээр хэлж аашилахад нь хайртай, би сайн эхнэр байж чадна гээд уйлаад гуйдаг байсан, сүүлдээ ч энэ бүхнээс цөхөрлөө тэр хүн надад хайргүй байхад би зууралдаад ч байгаа юм шиг, эцэстээ нэг аз жаргалгүй гэр бүл, хүний алдаа харамсал болоод нүдний гэм болох юм шиг санагдаад зууралдахаа болихоор шийдлээ. Тэгээд салчихлаа. Өөрөө л өөрийнхөө хайранд жаргалтай байгаад нөгөө хүнээсээ хайр нэхэхээр хариу нь ирэхгүй зүрх өвтгөөд байхаар нь больчихлоо. Намайг хайрласан шиг тэр хүн надаас хавьгүй илүү сайн бүсгүйд хайртай болох байхаа. Гунигтай байна, дотор өмрөөд байна, гэсэн ч би уйлахгүй ээ. Миний нийтлэлийг уншиж харааж, ерөөж хэсэг хамт байсан хүмүүст баярлалаа. Алдаа, өнгөрсөн бүхнийг залруулах боломж байхгүй болохоор алдаа хийж болохгүй шүү.