Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
"Би бүдүүн байгаа биз?" гэсэн асуултыг хайртай залуудаа үргэлж тавьдаг уу? Тийм бол та зөв юм хийж байна. Алийн болгон түүнийгээ нууж явах вэ дээ. Анхнаасаа л шууд өөрийн биеийн дутагдалтай хэсгийг шуудхан хэлээд, мэдрүүлчихэж байвал зүгээр. Тэр болгонд хайртай залуу чинь "Чи юу ярина вэ, надад тэгж харагддаггүй шүү дээ" хэмээн хариулах болно. Дараагаар нь харвинтай хэсэгтээ түүний анхаарлыг хандуулаарай. Энэ мэтчилэн танд таалагддаггүй бүхнээ түүнд хэлэх бүрт жаахан ч гэсэн авууштай согог байж л таарна.
Эр хүнд өөрийгөө сул дорой, өөрөөс нь хараат хэмээн итгүүлж байгаарай. Танд өөрийн гэсэн ямар ч сонирхол байхгүй бөгөөд хайртай залуугийнхаа хэлснээр л бүхнийг хийдэг байж болно. Гэхдээ хааяа боловч бага зэргийн эрүүл заль гаргаж гомдож, хардаж, хүлээж байгаарай. Бэлэг, хурим гээд бүхий л зүйлд "тийм ээ, би ч гэсэн чамд хайртай" хэмээн хүлээн зөвшөөрч байх.
Сүрчиг, үнэртэй ус, хацрын энгэсэг гээд бүхий л зүйлээс хааяа ч болов татгалзаж байх хэрэгтэй. Болж өгвөл натурал зүйлийг эрэлхийлж байх нь зүйтэй. Тухайлбал, бүсэлхий хүртлээ урт үс, биеийн жинхэнэ үнэр, ямар ч энгэсэг хүргээгүй нүүр, зугаалах газар тань нөгөө л байдаг кино үзвэр, кафе, ваар цэнгээний газрыг бус харин онгон байгалийн сайхныг сонгох гэх мэт.
Хэрэв та өөрийн биеийн дутагдалтай хэсэгтээ санаа зовж сэтгэлээр унаж явдаг бол одоо харин үүнтэйгээ тэмцэх цаг нь болсон. Мэдээж хэрэг өндөг шиг өөгүй өв тэгш бие хаатай байхыг хүсэлгүй л яах вэ. Гэхдээ өөрийгөө, "хэзээ ч засал авахгүй, хэний ч нүдэнд сайхан харагддаггүй" хэмээн бодох тусам та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж, эцэстээ хэн ч биш болж хувирна. Биеийнхээ дутагдалтай хэсгийг нуухад бас арга бий. Тухайлбал, асуудалтай хэсгийг тань нууж чадах загварын хувцсыг сонгох, гоо сайхны салонд хандах.

Гоо сайхны будалт, засал нь аль ч насанд үл мэдэгдэм байх ёстой. Залуу нас өөрөө үзэсгэлэнтэй. Тиймээс цаг хугацааг яаруулж хэт тод өнгийн будаг, засал хэрэглэхгүй байх нь зөв.
Хэдий тийм ч өсвөр насны охид гар нүүр, үс гэзгээ хэрхэн арчлах, крем тос, лосьон пудр, биеийн шингэн гэхчилэн гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглах талаар анхны мэдлэгтэй байх нь зүйтэй.
20 насанд
20 настай бүсгүйчүүд пудр, сормуусны болон уруулын будаг, хацар өнгөлөгч гэх мэтийн косметик хэрэглэхэд болохгүй нь юун байхав. Гэхдээ хэт зузаан тавьсан крем тос, пудр нь нүүр царайг оворжуу харагдуулдгийг санууштай. Хацар өнгөлөгчийн (румян) тухайд гэвэл хэт цохигор цайвар царайтай бол хэрэглэнэ. Мөн диско, бүжиг цэнгүүнд оролцох үед хацрын энгэсэг тавьж болно.
25-30 насанд
Гучин насанд эмэгтэй хүний өөрийн имиж, хувцаслах стиль тодорхойлогдож төлөвшсөн байдаг. Чухам энэ насанд эмэгтэйчүүд мода загвар илүүтэй сонирхож, гоо сайхны салоноор үйлчлүүлэх нь ихсэх нь ч бий. Энэ насанд гоо засал ч хувцаслалтаас хамаарна. Жишээ нь ногоон, хүрэн шаргал хувцсанд дулаан өнгийн нүүр будалт тохирно. Хэрэв завсрын өнгийн хувцастай бол нүүрээ будахдаа арьс, үс, нүдний өнгөөр баримжаал. Мөн энэ насанд эмэгтэйчүүд гоёл, үнэт эдлэл хэрэглэх дуртай болдог. Төрөл бүрийн аксессуар, үнэт эдлэл нь нүүр будалтын өнгө аясаас хэт харшлахгүй байх нь аятай.
30-40 насанд
Бүх анхаарлыг арьсандаа хандуул. Энэ насанд ам, нүдний орчимд анхны үрчлээсүүд бий болдог. Тиймээс нүүрээ будахын өмнө иллэг хийж, тэжээлийн маск тавих хэрэгтэй. Таны косметикийн цүнхэнд хүрэн тень тодруулагч, бүдгэрүүлэгч контур харандаа зайлшгүй хэрэгтэй болно. Үлбэгэрдүү зовхинд хардуу эсхүл бор хүрэн өнгийн тень хэрэглэвэл харц илүү сэргэг болох жишээтэй. Нүүрэн дэх тод сэвх хар бор толбыг бүдгэрүүлэгч харандаагаар дарж болно.
40-50 насанд
Аль ч насанд эмэгтэй хүн гоо сайхандаа анхаарна гэдэг эрч хүчтэй, амьдралд идэвхтэй байгаагийн шинэ. “Би эмээ болсон, одоо будгаар яахав” гэж хэлж байгаа хүн “амьдраад ч яахав” гэсэнтэй адил сонсогдож буй хэрэг. Жар хол гарсан хэрнээ өөртөө тавих анхаарлаа сулруулаагүй эмэгтэйчүүд, эмээ нар олон байгааг тэмдэглүүштэй. Нас ахимаг эмэгтэй хүний гоо засал, будалт хэт тод байх зохимжгүй. Учир нь будаг нь хэдий чинээ тод байна үрчлээс төдий хэмжээгээр мэдэгдэхүйц, илэрхий байдаг. Энэ насанд цайвар өнгийн крем пудрыг сонгох нь зөв. Хул шар, ягаандуу өнгө тохиромжтой. Хөмсөгний шугам тодорхой байх ёстой. Үрчлээстэй зовхинд хул шар, сааралдуу өнгийн тень илүү тохирно. Харин уруулын будаг улаан, ягаан гэх мэтчилэн ямар ч өнгийнх байж болно. Гагцхүү боронзон, гялтгануур уруулын будаг огт тохирохгүйг анхааруулъя.