Moderator: mgl_300
БҮСГҮЙЧҮҮДЭЭ БАНКНЫ ШИМТГЭЛ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ? ШИНХАН БАНК 1577-8380 МОНГОЛ ХЭЛ5
Уншсан 562 vote 0 2010.10.20 10:37:58Автомат машиныг та бид мөнгө хийх болон авах мөн шилжүүлэхэд ашигладаг билээ.
АТМ-с мөнгө авах болон шилжүүлэхэд тодорхой хэмжээний шимтгэл авдаг.
Мөнгө авахад тухайн банкны картаар ажлын цагт авбал үнэгүй боловч ажлын цаг дууссан үед авбал 500вон
Шинхан банкны картаар өөр банкны АТМ-ыг ашиглан мөнгө авбал ажлын цагт 1000вон/ ажлын бус цагаар 1200вон
Шилжүүлэг хийхэд шинхан банкны данс бол ажлын болон ажлын бус цаг хамааралгүй үнэгүй
Өөр банкны дансанд шилжүүлэх бол ажлын цагт 100мянгаас доош бол 600вон
100мянгаас дээш бол 1200вон
Ажлын бус цагт өөр банкруу шилжүүлэг хийвэл 100мянгаас доош бол 800вон
100мянгаас дээш 1600вон
Тус тус шимтгэл ногдно. Үүнтэй харьцуулбал интернэт банк нь АТМ хайж явах шаардлагагүй 24цаг гэрээсээ ашиглах боломжтой бөгөөд шимтгэлийн хувьд Шинхан банкруу шилжүүлэг хийвэл үнэгүй. Бусад банкруу шилжүүлэг хийвэл 0-500вон байдаг.
0-500вон гэдгийн утга нь шинхан банкруу сар болгон цалингаа шилжүүлдэг бол өөр банкруу хийсэн шилжүүлэг АТМ-ээс ажлын бус цагаар мөнгө авсан ч шимтгэл төлөхгүй байх боломжтой бөгөөд, мөн энгийн дансаа интернэт данс болгон ашиглавал аль ч банкруу хэзээ ч шилжүүлсэн шимтгэл төлөхгүй байх бүрэн боломж бий.
Ямар нэг үйлчилгээнд хамрагдаагүй ч өөр банкруу шилжүүлэг хийвэл ердөө 500вон төлнө.
Та гадаад иргэний үнэмлэхтэй бол шинхан банкны аль ч салбараас интернэт фон банкны эрх нээлгэж болох бөгөөд интернэт ашиглах зав байхгүй бол Монгол хэрэглэгчийн төв рүү холбогдон шилжүүлэг хийх боломжтой. Шимтгэл интернэт банктай адил.
Банкинд очоод хэл нэвтрэлцэхгүй гэж санаа зовсны хэрэггүй 1577-8380 бичээд Монгол гээд өгвөл банкны ажилтан Монгол ажилтантай холбож өгнө.
Үүнээс хойш мөнгө шилжүүлэхээр АТМ хайж цаг заваа үрэх хэрэггүй. Та амар бид таны өмнөөс шилжүүлээд өгөе. Мэдээг уншаад АТМ-ээр шилжүүлэг хийхдээ төлсөн шимтгэлээ тооцоод үзээрэй. Хамтдаа хэмнэцгээе.
ШИНХАН БАНКНЫ БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ АСУУХЫГ ХҮСВЭЛ 1577-8380~5