Moderator: mgl_300
Би одоо 21 настай жилийн өмнө гадаад орныг зорьсон юм. Энд ирээд эхэндээ их л хэцүү байлаа одоо ч яахав болж л байна. Би одоо 2 настай хүүтэй тэр маань ээж аав дээр минь байдгийн. Гэхдээ миний жинхэнэ хүү биш л дээ миний найз төрхийн хүндэрлээр нас бараад би хүүг нь өргөж авсан. Хүүдээ би их хайртай бурханаас өгсөн бэлэг гэж боддог маш их санаж байна. Миний жаахан үр эхийнхээ сүүг ч хөхөж чадаагүй болохоор хайраар дутаахгүйг ямар их хичээдэг гээч удахгүй би хүү дээрээ очно. Тэрний маань ээж миний хамгийн сайн найз минь байсийн аавтайгаа амьдардаг найз залуугаасаа хүүхэдтэй болоод хэлсэн тэр нь биш нтр гээд хаяад явсан ч миний найз хичээж байгаад төрүүлсэн ч өөрөө байхгүй болсондоо. Амиараа сольсон үр нь болохоор хэнээс ч дутаахгүй хэнд ч дээрэлхүүлэхгүй сайн хүн болгоноо хүүгээ… Манай аав ээж 2 ч гэсэн тэрэнд минь амь шигээ хайртай ээж аавдаа их баярладаг намайг дандаа урамшуулж дэмжиж байдагт нь. Бас сайхан юм байвч саар юм дагах л юм…
Хүүгээ аваад удаагүй байхдаа найз залуугаасаа салсан жоохон хэцүү л байсан гэхдээ намайг ойлгодог хэн нэгэн сайн залуу гарч ирж л таараа гээд л тэсээд өнгөрсөндөө. Ээж болох сайхан юмаа хүмүүсээ хайрлаж харамлах гээд л… энд хүүгийнхээ гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л хичээж амьдарч байна. Гэр хүүгээ санах юм бол зурагийг нь харж сэтгэлээ тэвтээж хэн нэгний төлөө болохоор өдөр бүр л гэгээтэй гэрэлтэй байдаг юм байна. Би энүүгээрээ яг хэлэх гэсэн бэ гэвэл монголын охидууд маань үр хөндүүлэх асуудал их болсон байнаа. Тэгэхээр охид залуусаа ээж хүн эх хүн байх сайхан юм байнаа би хэдий хүүгээ төрүүлээгүй ч гэсэн үртэй байх энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл гэдгийг хүүгээ авсан цагаас л одоог хүртэл өдөр бүр мэдэрч байна. Тэгэхээр охидууд минь буруу зүйл хийхээсээ өмнө бодож үзээрэй эхэндээ хэцүү л байх гэхдээ хүнд үр хүүхэд шиг эрдэнэ хаана ч байхгүй юм байна шүү. Би өдөр болгон боддог сайн сайхан зүйлийг хэзээ ч мууг боддоггүй ягаад гэвэл би эх хүн ээж хүн болохоор… Өнөөдөр би баяртай мэдээ сонссон миний хүү миний зургийг хараад ээжээ ээжээ гэж дуудсан гэсэн энэ л аз жаргал тийм биз дээ өөр юу хэрэгтэй гэж. Би аз жаргалтай эх хүн…
ЧИ ЯГ НАД ШИГ СЭТГЭЛТЭЙ ЮМ ..ҮР Л БОЛ ҮР ХҮНИЙ ӨӨРИЙН ХАМААГҮЙ Ш ДЭЭ .ИЙМ ӨГӨӨМӨР СЭТГЭЛТЭН ХОВОР ЧИ АЗ ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДАРНА ХҮНИЙ ҮР ХҮНС ХООЛОО ӨӨРӨӨ Л ОЛООД ИРДЭГ ГЭДЭГ ШҮҮ ..ҮР ГЭДЭГ ИХ САЙХАН...ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙД ЧИНЬ ДОТНО ТУСЛАГЧ ХАНЬ Л ГЭСЭН ҮГ ЮУГААР Ч СОЛЬШГҮЙ ...ЧАМАЙГ ИВЭЭНЭЭ НАЙЗ МИНЬ/