биеийн жингээ хэвийн байлгаж, жингээ хасахыг хүсэж байна уу. Мэдээж таны хүсэлд саад болох зүйл олон бий.
-Цагаар хооллохгүй байх:
Өдөрт 4-5 удаа хооллох тухай зөвлөмж байдаг. Харин та жингээ хасах зорилго тавьсан бол энэхүү зөвлөмжийг заавал даган мөрдөх албагүй.
-Өглөөний цайгаа уухгүй байх:
Ямар ч тохиолдолд өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Өглөөний цайгаа уухгүй байх нь цөс чулуужихад нөлөөлөх нь бий. Өглөө идсэн хоол цай шингэхдээ ч амархан.
-Гэнэт их идэхээс болгоомжил:
Баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлын үеэр биеэ барих нь хэцүү байдаг ч зорилгодоо хүрэхийн тулд тэвчих ч хэрэгтэй. Дараалсан хоол, зуушнуудыг бага багаар, тасалж ид.
-Санаандгүй идэхээс сэрэмжил:
Зурагт үзэх, утсаар ярих, ном унших зэрэг гэртээ байх үедээ самар, жигнэмэг, боов, чихэр мэтийг хяналтгүй идчихсэн байдаг. Иймд зурагт, компьютер, утаснаас хол гал тогооны өрөөндөө хооллож бай.
-Түргэн идэхгүйг хичээ:
Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээсээ хэтрүүлэн иднэ гэсэн үг. Иймд удаан, хоолоо аль болох тайван, сэтгэл ханамжтайгаар идэж сурвал багахан хоолонд амархан цадах болно.
-Өлөн явахдаа:
Удаан хугацаагаар хоолоо хорих, хатуу дэглэм баримтлах, өлөн явах нь эрүүл мэндэд муу. Тиймээс баланс тэнцвэрийг барьж сурах нь чухал. Аль болох илчлэг багатай, аминдэмээр баялаг хоол хүнс сонговол та ядарч сульдахгүй.