Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Солонгосын компани монголоос хүн урихдаа ямар бичиг баримт бүрдүүлж хаана хандаж хэр хугацаа зарцуулдагийг мэдэх хүн байвал бичиж туслаач. 14 хоногийн хугацаатай ирээд буцах хүн ямар замаар виз хөөцөлдвөл дээр вэ. Энд ажиллах харлах ямар ч сонирхол бол байхгүй ээ. Мэдэх хүмүүс нь хариулж туслаарай Бүсгүйчүүдээ.Please
ДООД ЗҮЙЛҮҮДИЙГ БЭЛДЭЭРЭЙ
ГЭР БҮЛ БАТАЛГААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ..Үндсэн материал (Визний анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)
Нотариатаар баталгаажуулсан урилга
※ Санхүүгийн өндөр чадавхитай иргэн болон түүний гэр бүлийн хүн эсвэл ойрын төрөл садны (эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө) хувьд урилганы оронд виз хүсэх өргөдөл бичиж өгч болно.
Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх)
Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын албанаас олгосон татвар төлсөн тодорхойлолт
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ
шалгуулна)
Банкны баталгаа бичиг (3,000 ам доллараас дээш)
Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)
эндээс хамгийн гол нь урилга батлан даалт хамгийн чухал ..монгол талаасаа л баримт бичгээ хангалттай бүрдүүл