Зөгийн бал хэрэглэ.
Аминдэм микро элементээр баялаг энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл гадна, дотно аль ч талаасаа эрүүл, үзэмжтэй харагдахад шууд нөлөөлдөг. Гол нь чанартай, цэвэр балыг сонгох нь чухал.
2. Далайн гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэ.
Ийм бүтээгдэхүүн их хэмжээний иод агуулагдаж байдаг учир хүний арьсанд тэжээл өгдөг. Мөн далайн давстай усанд ороход оюун ухаан сайжирч, арьс булбарай зөөлөн болж, ядаргаа тайлагддаг байна.
3. Жимсний хольцтой гоо сайхны бүтээгдэхүүнийг сонго.
Гүзээлзгэнэ, үхрийн нүд, усан үзэм, өргөст хэмх зэрэг нь арьсыг цайруулж, сэвх батгыг бүдэгрүүлдэг байна.
4. Халуун ванн, саунд ор.
Саун, халуун ууранд суухад зөвхөн нүүр төдийгүй биеийн бүх арьсны нүх сүв цэвэрлэгдэн, арьс эрүүлэгдэж, гайхалтай сайхан толигор, зөөлөн болдог байна.
5. Хэрэглэсэн цайныхаа ууттай хандыг бүү хая.
Хуучин ууттай хандыг хөргөгчиндөө хийн хадгалаад, нүдэн дээрээ жин тавьдаг. Энэ нь нүдний дор үрчлээ үүсэхээс сэргийлж, ядаргаа тайлдаг бөгөөд арьсны өнгийг толигор, өнгөлөг болгодог гэнэ.
6. Хуйхандаа ургамлын тос түрх.
Үсээ угаахаас 20 минутын өмнө ургамлын тосоор массаж хий. Үүний дараа гялгар уут углаад 10 минут байлга. Дараа нь үсээ цэвэр усаар зайлан угаадаг. Энэ нь нарны хэт туяанаас үсийг хамгаалдаг байна. Мөн тархийг амрааж, ядаргааг тайлах үйлчилгээг давхар үзүүлдэг гэнэ.
7. Цөцгийн тосоор нүүрэндээ маск тавь.
Энэ нь хуурай, үрчлээтэй арьсанд гайхалтай үр дүн өгдөг гэнэ.
uu za za nuguu mangar chini asuultiin temdeg taviad zuvluguu ugdug bolchij xa xa xa