Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Адам ажил хийсэн нь - шог яриа

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Шихүд болсон 7 өдрийн даяан бясалгалын үеэр, Формоса, 1991.9.22

Би нэгэн номноос “ Мангуу” (Aдaм), “Эргүү” (Ева) хоёрын тухай үнэхээр инээдтэй өгүүлэл уншсан юм.(*Тайлбар: Адам Ева хоёрын нэрс хятад хэлний дуудлагаар бол мангуу, эргүү гэдэг үгтэй адил сонсогддог). Та нар мэднэ биз дээ? (Хүмүүс инээлдэж: “Тийм ээ. Адам Ева” гэцгээв.) Тэр хоёр Эдений цэцэрлэгт яг л Диваажинд байгаа мэт амар амгалан амьдарч байжээ. Өдөр бүр л идэж уун, наранд ээж хэвтэн, хөтлөлцөн явж, хөөрхөн юм ярьж, оройхон унтдаг байв гэнэ. Их л жаргалтай байжээ.
Нэгэн өдөр Адам дүүжин орон дээр хэвтэж байтал (Хүмүүс инээлдэнэ), нэг могой мод өөд гулган гарч ирээд чихэнд нь: “Адам чи ямар хувцас моодонд орж байгааг мэдэх үү” гэж шивнэв. Адам мэдээж мэдэхгүй юм чинь, тэр урьд нь хувцас өмсч байсан биш. Тэгээд гайхасхийн асуужээ. “Хувцас гэнээ? Хувцас гэж юу байдаг юм”. Могой: “Биеийг чинь далдалдаг юмыг хэлдэг юм. Жишээлэхэд, миний гадар арьс бол миний хувцас. Харин чиний хувцас төрсөн цагаас чинь хойш ер өөрчлөгдсөнгүй. Арьс мэтийн хувцас моодноос гараад удаж байнаа. Хамгийн моодны өнгө бол улбар шар юм шүү” гэжээ.

Иймэрхүү юм огт мэдэхгүй юм даа гэж Адамын хэлэхэд могой: “Өө зайлуул. Чи ч ёстой мунхаг юм аа. Ингэхэд чи чинь өдөржингөө юу хийдэг хүн бэ” гэж асуув. Адам: “Ямар шаардлагатай гэж юм хийх билээ. Өлсвөл хооллоно, ядарвал унтчихна, ганцаардвал Еватай чалчина. Ингээд л сэтгэл дүүрэн явдаг хүн дээ би”.
Могой: “Чиний мэдэхгүй юм олон бий. Мунхаг тэнэг, соёл боловсролгүй болохоор чинь өрөвдөөд энэ бүхнийг зааж өгмөөр л байна. Чи ядаж хувцсаа ч сольж мэдэхгүй байна шүү дээ”. “ Юу гэнээ, Адам яагаад хувцсаа солих ёстой гэж. Эхнэр нь ч мөн хувцсаа сольдоггүй., тэгээд ч бид хоёр жаргалтай байдаг. Яагаад хувцсаа солих ёстой гэж” гэхэд могой: “Бусадтай холилдож нийлэхийн тулд тэдний өмсдгийг өмсөх хэрэгтэй. Өрсөлдөх сонин ш дээ. Тэгээд ч Эзэн Бурхантай харилцах гэж бид бясалгадаг ” гэв.
Адам: “Би Эзэн Бурхантай өдөр бүр харьцдаг. Би Эзэн Бурханы цэцэрлэгт амьдарч байгаа нь түүнтэй өдөр бүр харьцдаг гэсэн үг. Би яагаад бясалгах ёстой гэж” гэхэд могой: “За яахав Эзэн Бурхантай харьцдаг юм байж, тэгвэл одоо түүнээс салж биеэ даан багахан харилцах цаг чинь болж дээ. Би чамд Эзэн Бурханаас салж амрах бясалгал зааж өгье” гэв (Багш инээнэ). Эзэн Бурхантай харилцах тухай могой эхэлж ярьж байснаа сүүлдээ тусгаарлагдах болж хувирдаг байна шүү. Маанагдуу Адам могойны яриаг чагнаж зогсов.
Могой үргэлжлүүлэн: “Хэрвээ чи уйтгартай амьдрахыг хүсэхгүй байгаа бол ямар нэгэн юм олж хийж болно шүү дээ, ажил ч юм уу” гэхэд Aдам, “Ажил аа? Тэр чинь юу юм бэ? Ажил гэдэг нь яадаг юм бэ? Юу хийх ёстой болж байнаа”.
Могой: “Наанадаж чи өдөр бүр жимс түүж арвижуулан хурааж болно” гэхэд Адам: “Яах гэж жимс түүх болж байна аа. Би идэхийнхээ хирээр л цуглуулдаг. Тийм их түүж яах юм” гэв.
Могой: “Өдөрт 450 алим түүвэл чинь би чамд яаж соёлч боловсон хүн болохыг зааж өгье л дээ” гэв. Aдaм: “Би хэзээ ч тийм их жимс түүж байсангүй. Яах гэж” гэхэд могой сургалтын төлбөр болгож авч байгаа юм гэж тайлбарлав. Үүнийг хийхгүй бол нь Адамд юу ч заахгүй гэв.
Aдaм: “Заалгаагүй нь өлзийтэй биз дээ” гэхэд могой: “Чи эхнэрийнхээ төлөө үүнийг хийх ёстой” гэлээ. Aдам: “Тэр их алим эхнэрт минь ямар хэрэгтэй юм бэ” гэхэд могой: “Яагаад гэвэл эхнэр чинь надаар хичээл заалгаад дөнгөж сая төгссөн. Тэгэхээр надад 450 алимны өртэй юм” гэв.
Тэгээд л Aдам эхнэрийнхээ төлөө завгүй ажиллах хэрэгтэй болжээ. Уул нь түүнд тийм их алим түүх хэрэг байгаагүй ч харин одоо эхнэр нь соёлч боловсон хүн болсон учир 450 алим хурааж цуглуулахын тулд өдөр бүр ажиллах хэрэгтэй болжээ. Төдөлгүй “Эргүү” (Eва) харьж ирэхдээ нүүрэндээ хамгийн сүүлийн будаг шунх нялж, үсээ донжтой янзлуулан үнэхээр л соёлч боловсон хүн болсон байжээ. Урт шулуухан үс нь харин африкийн загвараар буржийлгасан байна гэнэ (Багш болон бүх хүмүүс инээлдэнэ). Өмссөн зүүсэн нь үнэхээр тансаг, сүүлийн үеийн загварынх. Ингээд л Ева ямар л хувцас авна, тэр хэмжээгээр Адам алим түүх албатай болжээ.
Ингэсээр Aдам дэндүү соёлжсон эхнэр нь хувцсаа өдөр бүр солихыг хараад суугаад байхад хэцүү болж, нүцгэн биеэсээ ичиж, нэг л буруутай мэт санагдах болж гэнэ. Буруутай мэт санагдах тэр мэдрэмж хаанаас төрж бий болсныг та нар мэдэв үү? Тэр үеэс л эхэлсэн хэрэг. Дараа нь Адам Эзэн Бурханаас тусгаарлагдах тэрхүү бясалгалын аргад суралцжээ (Багш инээнэ). Өдөр бүр жимс хурааж, хувцас худалдаж авсаар тун чиг завгүй болжээ. Олон хувцастай болохын тулд улам их ажиллах хэрэгтэй байлаа. Ингэсээр урьдынх шигээ тайван амьдрал, нөгөө дүүжин ор, нарны гэрэлд ээн хэвтэх ч сураг алдрав. Эцэст нь Адам өөрөө ч Эзэн Бурханаас холдсоор л байв. Бясалгах тусам Эзэн Бурханаас тусгаарлагдаж байлаа. Тэгсээр эхнэрийнхээ хамт хүн үйлдвэрлэж эхэлжээ. Урьд нь ямар ч хувцас өмсгөлгүй байхдаа хүүхэдтэй болох мэтийн асуудал байсангүй. Харин хувцас өмсдөг болсноос хойш бие биенээ ихэд сонирхох болж дээ. За ингээд дуусаа! (Багш болон бүх хүмүүс инээлдэна).

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3687549/6ab/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211371
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239289
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366718
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365266
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524293
18966 ELGEMSUU egchee minii ID-g bitgii ashiglaachee [6] ЭНЭРЭЛЭНГҮЙ 2010-09-20 1065
18965 vitamin??? [3] joons 2010-09-20 910
18964 VITAMIN lotos 2010-09-20 504
18963 huuhnuudee!!!!!!!!!!! anhaarlaa handuulna uu [2] leeminho 2010-09-20 995
18962 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53246
18961 СОЛОНГОС ЭРЧҮҮД ГЭЖ ХЭН БЭ? ТЭД ЯАГААД .. [6] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-20 1628
18960 yum asuuya???? [3] cuna 2010-09-20 1010
18959 Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй ind 2010-09-20 748
» Адам ажил хийсэн нь - шог яриа ind 2010-09-20 1460
18957 turul buriin hubtsas buundunu [1] hashaaa 2010-09-20 523
18956 emegtei gereegeer oruulj irne bayka_3632 2010-09-20 580
18955 bi yah ve [8] oodoshon huu 2010-09-19 1667
18954 jiremcen hund ajil [2] mgl 247 2010-09-19 1177
18953 Louis Vuitton цүнх???????????? [2] eenee12 2010-09-19 3134
18952 haraar bj bgd odoo mgl yavahad yamar bichig barimt one_shot 2010-09-19 744
18951 haraar bj bgd odoo mgl yavahad yamar bichig barimt [2] one_shot 2010-09-19 1030
18950 huhunduu yaj sn suu oruulah ve eejuudee [7] rainismmm 2010-09-19 6700
18949 hohnii tolgoi [3] bolorgoo 2010-09-19 1283
18948 busguichuudee??????? [1] hoorhon0709 2010-09-19 1057
18947 hi asuult bn mgl 247 2010-09-19 512
18946 hi asuult bn [3] mgl 247 2010-09-19 1093
18945 torood 14xonoj bn.. xoxnii svv bnga ursaad asgarad bn.. yaax uu ?? [7] Lizaa 2010-09-19 2095
18944 ****SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ**** " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-09-19 890
18943 ymar uyd sexin huvid tohirohgui bn gej uzeh be [7] nikita 2010-09-19 2045
18942 MGLd taarah utas avah gesen yumaa [2] tjak 2010-09-19 1134
18941 helj ogooch busguichuudee [3] saruulaa 2010-09-19 1113
18940 ДАНДАА Л АНХААРУУЛЖ БАЙХ ЮМ [4] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-19 1359
18939 -F---- ВИЗТЭЙ ЭМЭГТЭЙГ СОЛОНГОСТ ....... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-19 1874
18938 Gants tsengiin alt... [2] bondooj 2010-09-19 1591
18937 asuult bna eejvvdee [4] tsek1234 2010-09-19 1138
18936 huuhed uilaad bna? [4] Nukaaraa 2010-09-19 4129
18935 НАДАД БИТГИЙ АТААРХ ..САЙН СОЛОНГОС САРЫН Л НАЙЗ ...АЙМААР .. [4] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-19 1605
18934 bucguichuudee xelj uguuch! [5] xairtai9 2010-09-19 1496
18933 3000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ ӨНӨӨДРИЙН ДОТОР МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-09-19 3901
18932 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-19 714
18931 MADE IN KOREA beltgeliin hvvhdiin hoslol 12000 수정_0220 2010-09-19 721
18930 Eejuudee manaid kargod huuhiin shine ulgeriin nomnuud bolon iQ bodlogiin sonirholtoi nomnuud irlee shuu chonhukargo 2010-09-19 1139
18929 БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ? [2] ind 2010-09-19 3472
18928 KKK..УУЧЛААРАЙ ЧАМД ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ НАНДИН ГЭЖ БАЙДАГ УУ ??? [3] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-19 1103
18927 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-19 685
18926 ТА БҮГДЭЭС ЮУ НУУХ БЭ ДЭЭ ИЙМ Л БОЛЧИХООД .... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-19 1315
18925 ЭЛГЭМСҮҮ БИ ЧАМААС ... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-19 1015
18924 tuslaach [2] xlady 2010-09-19 1023
18923 eejvvdee yaraltai xelj ogch tuslaach [1] xlady 2010-09-18 1029
18922 HI Busguichuud ee ........asuuya [1] aqua99 2010-09-18 871
배너신청
자생병원

배너신청