Юуны өмнө бусдын үгийг сонсож сурах нь удирдагч хүний заавал эзэмших чанар. 2. Хүмүүстэй ямагт сайн харьцаатай байж, ялахгүй гэмээр зүйлийг өршөөж уян хатан байж сураарай.
3. Хувийн шинж чанартай харьцааг бүү үүсгэ. Инээд эхлэхээр л хов, жив, элдэв яриа тасрахаа болино. 4. Ажиллагсадынхаа зовлон жаргалыг ойлгодог, хүлээн авах чадвартай бай. Ингэж чаддаггүй, сэтгэл гаргаж чаддаггүй удирдлагаас сайн боловсон хүчин үргэх нь бий.
5. Ажиллагсадтайгаа эн тэнцүү, тэгш зарчмаар харьц. Хэн нэгнийг нь онцгойлон илүү үзэх эсхүл ялгаварлах ч юм уу сонин харьцааг тэвч. Мэдээж сайн ажилласныг нь шагнаж урамшуулахаас бусад тохиолдолд. 6. Таны ааш араншингаас олон зүйл шалтгаална. Ажлын амжилт, цэцэглэн хөгжих зэрэг олон хүчин зүйл удирдагч эмэгтэйн уян хатан чанар ухаалаг байдал шаардлагатай тохиолдолд буулт хийх чадвар гэх мэт зан чанараас хамаарна.
7. Хувийн амьдралд тань тохиосон таагүй зүйлийг ажил дээрээ бүү авчир. Эерэг сөрөг сэтгэл хөдлөлийг гаргах хэрэггүй. 8. Ажил хэрэгч хувцаслах хэрэгтэй ч хүн сүрдмээр "хатуу" дэг жаягийг баримтлах нь илүүц юм.
9. Хүнийг шударга бусаар зэмлэхгүй байж гэмээ нь чадвартай боловсон хүчнээ хайрлах болно. 10. Таны ажилд нөхөр, найз, ээж гээд зөвлөгч нар мундахгүй. Тэр бүгдийн үгээр ажлаа явуулах хэрэггүй. Өөрийн бодолтой байх нь чухал
재수없어