Би одоо 28 настай. 4 настай болон 2 настай хоёр хүүтэй. Би нэг сарын өмнө 3 дахь хүүхдээ төрүүлээд охинтой болсон боловч охин маань төрөнгүүтэй эндчихсэн. 3-н хүүхдээ 3-ууланг нь хийсвэр хагалгаагаар төрүүлсэн. 2 хүүгийн дараа охинтой болхыг маш их хүсэж байсан боловч охиноо алдчихлаа. Эмч нар намайг 3-н ойрхон хагалгаагаар төрсөн болохоор маш их эрсдэлтэй зүйл хийсэн байна гэсэн. Тэгээд одоо 5 жилийн хугацаанд жирэмсэн болж болохгүй гэсэн. Нөхөр бид хүүхдээ алдаад маш их шаналж байна. Би 5 жилийн хугацааг хүлээж тэвчихгүй юмшиг санагдаад байна. 2 жил дотроо төрж болох боловуу. Та нарын дунд ч юмуу эсвэл таньдаг мэддэг над шиг ойрхон хийсвэрээр эсэн мэнд төрсөн эмэгтэй байна уу. Эмч нар болохгүй гэдэг боловч амьдрал дээр болдог зүйл зөндөө байдаг биздээ. Болдог бол одоо шууд жирэмсэн болчихмоор санагдаад байх юм болох боловуу.
ЭНД ТӨД ӨДИЙ ГЭЖ ХУГАЦАА ЗААДАГГҮЙ ... БОЛЖ Л ӨГВӨЛ ХИЙСВЭРЭЭС ИЛҮҮ ӨӨРӨӨРӨӨ ТӨРӨХ НЬ ЭХ ҮРДЭЭ Ч САЙН ЮМСАН ЭМЧИЙНХЭЭ ЗӨВЛӨСНӨӨР ДОР ХАЯЖ 1- ЖИЛ ХАНГАЛТТАЙ БОЛНО .ТӨРӨӨД 3- ЖИЛИЙН ДОТОР НӨХӨН СЭРГЭЛТ АВДАГ БОЛОМЖ БАЙГАА САНААГААР УНАЛТГҮЙ ДЭЭ НАЙЗ МИНЬ