Moderator: mgl_300
Ер нь амьдрал гэдэг их хэцүү юм. Би өөрөөсөө 10 ах хүнтэй суусан. Багш мэргэжилтэй. Манай хүн нэг томоохон компаньд дээгүүр алба хашдаг. Тэрийг намайг сайн ойлгох байх гэж бодсон хэдий бүх юм талаар өнгөрөөд байх шиг. Намайг 21-тэй байхад манай хүн анх надтай танилцаж байлаа. Би тэр үед хэнтэй ч үерхэж үзээгүй, ямар ч дотно харьцаанд орох нь битгий хэл эрэгтэй хүний өөдөөс харж бараг үзээгүй ичимхий нэгэн байсан юм. Манай хүн танилцаад хоолонд ороод, орой болгон авч гараад л, нэг удаа оройтоод тэднийд хонохоос өөр аргагүй болоод би тэгээд л ийм байдгийг мэдрээд түүнд татагдчихсан байх. Гэтэл гэрт нь нууж ирээд хэдхэн сар болоод л нэг л биш ээ. Би түүнтэй ойртсон анхны шөнөө жирэмсэн болчихсон байсан. Түүнд хэлэхэд тэр нэг л баярлаагүйг би мэдсэн. Тэр сонсоод зүгээр л угаалгын өрөө орчихсон. Би ч учраа сайн мэдээгүй. Дараа нь тэр баярлаж байна гэсэн. Өөр юм хэлээгүй. Би ч жоохон байж, надад сайн мууг хэлээд зөвлөөд өгөх хүн байхгүй. Хотод бараг цор ганцаараа гэхэд болно. Хамаатныхаа эгчийнд байдаг боловч тэр сайн залуу байна гээд намайг хурдан суу гэсэн. Магадгүй намайг гэрээсээ явуулахын тулд тэгсэн байх гэж би одоо боддог. Ээж аав маань хөдөө байдаг, надад юм хэлээгүй. Өөрөө мэд гэсэн. Манай хүн эхнэрээсээ салсан юм байна лээ л дээ. Эхнэр нь гэж хүн утсаар хэрүүл хийгээд заналхийлээд зүгээр байлгахаа больсон.
Гэдэс томроод бүх юм өөрчлөгдсөн. Намайг төрөх дөхчихсөн байхад амралтанд 2 хоногоор яваад өгдөг юм байна. Зодож нүдэхгүй л дээ. Харахаараа л хайртай дуртай гээд. Гэхдээ надтай юу ч ярихгүй, намайг сонсохгүй зүгээр л өөрийнхөөрөө хий гэдэг. Би төрөх өохчихсөн байхад бас л шөнөжин алга болохоор нь би явлаа ингэж байх хэцүү байна, төрөх ч дөхлөө ганцаараа байж байгаад ямар нэг юм болбол би яах юм гээд цүнхээ аваад гарсан араас гарч ирэгүй ээ. Кино үзээд үлдсэн.
Би ч ээж аав дээрээ очсон. Төрөөд охинтой болсон манай аав тэрэнрүү утасдаж хэлсэн байна лээ. Охинтой болсон гэж. Тэгтэл 3 дахь хоног дээр нь манай хүн ороод ирсэн охиндоо нэр өгчөөд эргээд явсан. Бид 2-г ирж ав гэхэд бид 2-г ирж авсан. 2 сарын дараа гэртээ эргэж ирлээ. Бүх юм бахь байдгаараа харахаараа л хайртай дуртай гээд л, гэхдээ ажил ихтэй гээд алга болдог хэвээрээ, утасдахаар тэнд энд тийм ийм ажилтай байна гээд л…
Хүүхэд харах хүнгүй болохоор гэртээ жил суулаа. Гэтэл дахиад жирэмсэн болчихож. Нөхөртөө хэллээ, авахуулах уу гаргах уу өөрөө мэд гэсэн. Би авахуулах зориг хүрээгүй. Манай хүн надтай юу ч ярихгүй бүх юм нь нууц хэвээрээ. Нэг удаа би санаандгүй мэссэнжэрийнх нь кодийг мэдчихсэн юм. Ажлийн цагаар гадуур явж байна гэхээр нь ороод үзлээ. Эхэндээ ч зүгээр л мэссэнжэр байсан. Хэд хонож байтал ажлынх н нэг хүүхэн ажлынхаа 2 хүнийг уулзалтын өрөө руу орчихлоо юу хийж байгаа бол хихи гэсэн аальгүйтсэн мсж явуулсан. Би ийм юм байх гээд л өнгөрсөн. Нилээн хэд хоногийн дараа бас л Дариа гэнэ үү нэг хүүхнээс мсж ирсэн байсан. Чи яагаад таг болчив чи ганцаараа санаад байгаа юм биш, би ч бас санаад байна гэсэн мсж. Тэр өдөр манай хүн амралтанд 2 хоног яваад согтуу юм ирсэн. Би энэ юун хүүхэн юм гэж асуусан чин согтуу дүр эсгээд юу ч хэлээгүй. Харин маргааш нь мснжрийнхээ кодыг сольчихсон байсан. Намайг юун хүүхнүүдтэй яваад байгаа юм гэхээр тийм юм байхгүй, юу гээд дэмийрээд байдаг юм. Манай хүн гэртээ тогтдоггүй хэвээрээ. Хүүтэй боллоо. Хүүгээ төрүүлээд төрөхийн орон дээрээс буугаагүй байхад баяраа тэмдэглэж байна гээд утсаа салгаад таг болчихсон. Шөнө 3, 4 гээд ирсэн гэж охиныг маань харж байсан дүү маань хэлсэн. Би ч сүүлдээ нэг л биш байна гээд янз бүрээр асуудаг болсон. Одоо утасдахаар уурладаг. Новш минь яах гээв, ажилтай байна болов уу гээд тасалчихдаг. Таслахаар нь уур хүрээд дахиад залгахаар пизда минь ална шүү чамайг гээд. Би яаж зүгээр суухав. Зөрүүлээд уурлана. Гэхдээ намайг гэртээ суугаад навсайсан авгай болсон гэж битгий ойлгоорой. Бие сайхан авч явж чаддаг. Хэн ч намайг сайхан хүүхэн гэдэг. 2 удаа төрсөн ч төрөөгүй юм шиг байдаг. Би уурлаж бухимддаг болсон. Сайн ч юм болсон муу ч юм болсон ганцаараа. Ганцаардаад байхаар гэрт суухгүй гээд оройгоор сургуульд орлоо. Энэ жил төгсөнө.
Нэг үеэ бодвол ч охин маань 3 настай. Хүү маань 9 сартай том болж л байна. Хааяа ганцаараа гэртээ байхаар гээд ангийнхантайгаа жаахан сууж байгаад 11, 12 гээд харьдаг. Манай хүн ирээгүй л байдаг. Намайг гадур сууж байгаад ирлээ гэдгийг ч мэддэггүй. Хэлхээр хүнтэй явалдвал ална шүү гэдэг. өөр юм хэлдэггүй.
Би юу бичих гээд байгааага ч мэдэхээ болилоо. Хажууд хүү уйлаад байх юм. Охин маань цэцэрлэгтээ явчихсан. Бүгдийг бичнэ гэвэл худлаа юм байна даа. Нөхөр маань намайг ууж идэхдээ хааяа дагуулаад явдагч тэндээ очоод намайг тоодоггүй. Өөр хүмүүстэй суугаад, эсвэл өөр хүүхнүүд бүжгэнд уриад хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Тэгж байгаад хаанаас ч юм гараад ирчихсэн л байдаг. Хаачаад ирэв гэхээр хаачаачгүй гээд архиа уугаад л…
Ууж идээд явахаараа үүр цайлгаж ирнэ. Оройтлоо барилаа гээд намайг уурлахар сална гэж сайхан юм байдаг юм гээд тоохгүй. Тэгвэл салъя гэхээр чи өөрөө шийдсэн шүү гээд хаалгаа онгойлгож өгч байгаа юм да. 2 хүүхдийг нь аваад гарч байхад хаалгаа онгойлгож өгнө гэж би ёстой бодоогүй. Муухай санагдана гэхэд арай дэндүү муухай санагдсан болохоор нь гарт таарсанаа аваад шидчихсэн чин зурагт оноод хагалчихсан. Би ч дотроо гэмшсэн л дээ. Тэгсэн нохор маань хайран зурагт гээд намайг шанаадаад унагачихсан. Тэгээд хаалган дээрээ зогсчоод яв яв гээд. Би гараад явсан ч очих газар олдоогүй ээ. Сэтгэлийнхээ гүнээс уйлсан. Дэндүү орой болчихсон байсан болохоор вагон явчихсан. Уг нь аав ээждээ очъё гэж бодсон юм. Дүү рүүгээ ярьсан чинь хажуу өрөө хөлсөлдөг болохоор зай муутай, тэгээд ч эзэн нь зөвшөрөхгүй гээд. Би мөнгө ч аваагүй гараад ирсэн байсан. Түрүүвч маань хоосон. Охин маань олсоод байна, даарад байна гээд. Хүү унтчихсан. Би гадаа орцныхоо үүдэнд их удаан зогссон. Ядаж нөхөр маань гараад ирэх болов уу гээд.
Тэгэхэд л цусаар уйлна гэж байдаг бол би тэгэхэд цусаар уйлсан. Нөхөртөө дэндүү итгэж ажлаасаа гарч хүүхдээ харж гэрт суусандаа. Би гэртээ эргээд орсон. Хүүхдээ зовоож байхаар гээд. Гадаа орой харанхуй болчихсон болохоор өөр хаачхав. Манай хүн юм хэлээгүй. Харин өглөө явахдаа мөнгө олж зурагт засуулаарай чи мэдэв үү. Нээх ууртай мөнгөтэй хүн гэхэд нь надад үнэхээр муухай санагдсан боож үхмээр. Яагаад ингэж амаа асуулгаж ингэж байх ёстой юм гээд. Гэхдээ би сургуулиа төгсөөд эндээс явна эгж бодож байга. Явж чадахгүй байгаа учир нь гэвэл би хүүхдээ өнчрүүлэхгүй гээд, бас нөхөр маань гэртээ байх үедээ хайртай гээд байдаг болохоор нь, бас сургуулиа төгсөх хэрэгтэй байна.
Нэг удаа би ангийнхантайгаа 10 цаг хүртэл жаахан нэг газар суулаа. Тэгээд нөхрөө хариагүй бол хамт явъя гэж бодоод залгасан чинь утсаа авангуутаа үгийн зөрүүгүй новш минь яах гээв. Согтуу пизда чинь ажилтай байна итгэхгүй бол хүрээд ир гээд тасалцихсан. Граждаа байна гэхээр нь яваад очлоо байдаггүй. Дахиж утасдаад байхгүй байна гэсэн чин ажил дээрээ байна чаддаг юм бол хүрээд ир гээд. Би тэнэг царайлаад яваад очлоо ганцаараа гадаа зогсож байна. Юу хийж байгаа юм, хэнтэй хамт байсан юм гэсэн чинь хуцалгүй машинд суу явъя уусан идсэнээ шингээ гээд. Би намайг харахаараа л ингэж байдаг гээд машинд нь суугаагүй. Тэгсэн чинь миний цүнх утас гд бүх юмыг маань аваад явчихсан. Шөнө хов хоосон хаяад явчихсан. Би эхэндээ итгээгүй. Яваагүй байх эгж бодсон. Үнэхээр явчихсан байсан. Зам дагаад гэррүүгээ явлаа. Янз бурийн машин зогсоод явъя хүргээд өгий гээд зарим нь бүр машинаасаа бууж ирээд татаж чангаагаад. Гэхдээ хүмүүс уйлж байгаа хүнийг оролддоггүй юм байна лээ. Би гомдсондоо уйлж байсан болохоор тэр хүмүүс битгий уйл гээд явчихсан. Гэртээ ирэхэд тэр зурагтаа үзээд сууж байсан. Намайг орж ирэхэд хүүхдээ унтуул гээд өгсөн. Намайг яасан ийсэн гэж асуугаагүй. Би 5, 6 км газар алхаад ирж байхад. энэ зурагт хагалхаас өмнө болсон хэрэг л дээ.
Одоо би арчаагүй байдалд орсондоо гомдоод энэ тухай ярих хөөрөх сэтгэлээ уудалчих хүн байхгүй ганцаараа дотроо буглаад тэгээд энд бичие гэж бодлоо. Бичих юм үнэхээр их байна. Гэхдээ тэр бүрийг бичиж чадахгүй юм. Одоо өвөл сургуулиа төгсөөд, нөхрөө энэ янзаараа байвал явна гэж бодож байгаа. Гэхдээ нэг л зориг хүрэхгүй юм. Охин маань аавдаа их сайн. Ааваасаа гарсан юм шиг л байдаг юм. Манай өвөө амьдрана гэдэг алалдах дайсантай тулалдахаас хэцүү гэдэг байж билээ…
nas zaluu bn derged chin 2 saihan vr chin bn teneg hvgshin har yumnaas sal surguulia tvgsvj abaal sal emegtei hvn oilgoj vrvbdvj bn geed neg nasaaraa hvnd darluulna gj yu bhab de horboo delhii uujim haa negtee chamaig hairlah hvn bjl bgaa gehdee neg hesegtee gantsaaraa baisan deer bhaa naad hvgshin har yumnii chin tolgoid chi salj yabj chadahgvi gesen bodol tag shingeestei bgaa uchraasl tegj zebvvn aashilj bgaa chi uhaalag shiidber gargaj amidarlaa shineer ehel oroitohgvi shvv amjilt