Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Солонгост байгаа Монголчууддаа үнэ төлбөргүй тоглолтоор бэлэг барина
Монголын рок попын шилдгүүд Солонгос улсыг зорин элэг нэгтнүүддээ ая дуугаа өргөх гэж байна. Тодруулбал 9-р сарын 22-ны өдөр МУГЖ Б.Сарантуяа болон Харанга хамтлаг, МУГЖ Далантай, МУГЖ Батсүх нар ХААН Банкны зохион байгуулах урлагийн арга хэмжээнд оролцож ая дуугаа өргөх юм байна. Энэ талаар МУГЖ Б.Сарантуяа болон ХААН Банкны Маркетингийн газрын захирал М.Чанцалмаа нараас тодрууллаа.

МУГЖ Б.Сарантуяа: Ямар ч үнэ төлбөргүй болдогоороо энэ тоглолт онцлогтой

-Таныг ойрын өдрүүдэд  Солонгос улсыг зорих гэж байгаа талаар дууллаа. Энэ талаар тодруулах гэсэн юм.

-Тиймээ. Миний хамтран ажилладаг Монголын хамгийн том, хамгийн шилдэг ХААН Банкнаас Солонгос улсад байгаа монголчууддаа зориулан жил болгон зохион байгуулдаг соёлын арга хэмжээнд оролцож элэг нэгт монголчууддаа ая дуугаа өргөн барих гэж байна. Миний хувьд энэ арга хэмжээнд 4 дэх удаагаа оролцох гэж байна.

-Энэ тоглолтын онцлог нь юу юм бол.
-Хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт энэ арга хэмжээ маань ашгийн төлөө бус. Зөвхөн тэнд байгаа монголчууддаа зориулж үнэ төлбөргүй болдог. Хоёрдугаарт аль нэг  бар, уушийн газар биш мэргэжлийн тайзан дээр тоглолт тавигддагаараа онцлогтой. Гуравдугаарт зөвхөн нэг дуучин юм уу, нэг хамтлагийн тоглолт биш олон мундаг чадалтай уран бүтээлчдийн хамтарсан гала тоглолт болдог гээд бусад гадаадад болдог концертуудаас олон давуу талтай сайхан арга хэмжээ.  Энэ жилийн хувьд мөн л олон уран бүтээлчид явж байгаа.

-Нууц биш бол та энэ тоглолтонд  ямар уран бүтээлүүдээрээ бэлэг барих вэ?
-Би өнгөрсөн хугацаанд нийт 13 цомог  гаргасан. Тэгэхээр эдгээр цомгуудад орсон дуунуудаасаа дуулна. Жишээ нь Аргагүй амраг, Би жаргалтайгаас эхлээд сүүлийн үеийн Төрсөн өдрийн аялгуу гээд бүх цомогт багтсан ард түмний хайртай тэр л дуунуудаасаа дуулах юм. Мөн Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнтэй хамтарч дуулсан уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх болно.

-Танд баярлалаа

ХААН Банкны Маркетингийн газрын захирал М.Чанцалмаа:  

-9-р сарын 22-ний өдөр Солонгос улсад  ажиллаж амьдарч байгаа монголчуудад зориулсан тоглолт болох гэж байгаа юм байна. Ерөнхий зохион байгуулагчийн хувьд энэ тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Тиймээ. Манай банк Солонгос улсын ургацын баярыг тохиолдуулан тэнд ажиллаж амьдарч, сурч байгаа монголчууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьдаг болоод хэдэн жил болсон байна. Үнэ төлбөргүй зөвхөн монголчууддаа зориулж уг тоглолтыг зохион байгуулдаг болохоор тэнд байгаа монголчуудын маань хүсэн хүлээдэг арга хэмжээ болтлоо өрөгжжээ. ХААН Банк энэ соёлын арга хэмжээг 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Бид энэ арга хэмжээндээ нэг дуучин, нэг хамтлагийг онцгойлдоггүй. Хэд хэдэн уран бүтээлчдийг цуглуулж олон талын уран бүтээлээр үзэгчдийнхээ сэтгэл оюуныг баясгахыг зорьдог.

Тиймдээ ч нэг удаагийн тоглолтоор дор хаяж 3-4 хамтлаг дуучдын уран бүтээлийг монголчууддаа хүргэдэг. Ингэснээр харийн нутагт байгаа монголчууд маань нэг үдэш олон уран бүтээлчдийн гала концертыг үзэх боломжтой болдог. Мөн энэ арга хэмжээ маань зөвхөн урлагийн тоглолтоор хязгаарлагддаггүй. НХХЯ, НДЕГ, ГАХИТ зэрэг төрийн байгууллагуудтай хамтарч монголчуудыгаа бүх төрлийн хэрэгтэй байгаа мэдээллээр нь хангах тэдэнд банк санхүүгийн цогц үйлчилгээг хурдан шуурхай хүргэх арга хэмжээг зохион байгуулдаг юм. Тиймээс энэ арга хэмжээ  маань Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс зохион байгуулагддаг цогц арга хэмжээ гэж ойлгож болно.

-Энэ удаагийн тоглолтонд ямар ямар уран бүтээлчид оролцох бол.

-Энэ жилийн хувьд ч хэд хэдэн уран бүтээлчид Солонгост очих болно. Манай банктай сүүлийн 7 жил хамтран ажиллаж байгаа МУГЖ Б.Сарантуяа, мөн бидэнтэй хамтран ажилладаг Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг Харанга хамтлаг, Монголын дуурь болоод нийтийн дууны томоохон төлөөлөлүүдийн нэг МУГЖ Далантай болон Завханы нэрээрээ ард түмнийхээ дунд алдаршсан МУГЖ Б.Батсүх бүжгийн Dream life хамтлаг гээд олон уран бүтээлчид гала тоглолтонд оролцоно. Ингэснээр  үзэгчид Сараагийн хайрын бурхантай, Харангын Толин хултай, Батсүх гавьяатын Завхан голтой хамт амралтынхаа нэг өдрийг мартагдашгүй сайхнаар өнгөрөөх юм

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3610559/470/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210476
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523354
18381 asuuh yum bna aa elgemsuu egchee [2] 887788 2010-09-03 771
18380 enhiin od idtai hvnees asuuya hurd123 2010-09-03 570
18379 hi heleed uguuch tegeh vv [2] balzol 2010-09-03 821
18378 busguichuudee??????? [2] hoorhon0709 2010-09-03 800
18377 БИ МУУХАЙ СОТОЙ СУУХГҮЙ ЗӨВХӨН МОНГОЛ ХҮНТЭЙ Л АМЬДАРНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 735
18376 СОЛОНГОС ХҮН ИЙМ МУУХАЙ ЗАВААН ЗАНТАЙ ..... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 981
18375 NAIZIIGAA XAIJ BAINA jagaa4458 2010-09-03 885
18374 hi zuvluuch [3] mgl 247 2010-09-03 1000
18373 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-03 484
18372 11 12 nii ongotsoor [1] hulguush 2010-09-03 714
18371 Enhiin-Od gesen haygtai hvnees yum asuuy [2] vvriin tuya 2010-09-03 1031
18370 dahiadl asuult bnaakkkk [2] tsek1234 2010-09-03 785
18369 HAJUU OROOGOO HOLSLUULNE marlaa247 2010-09-03 459
18368 hi asuuh yum bnaa [3] vvriin tuya 2010-09-03 915
18367 hariulj tuslaachee [2] tsek1234 2010-09-03 781
18366 eejvvdee turuh hvvhdiin yumiig haanas beldvvl zvger we? [5] mcblog 2010-09-03 3434
18365 asuuh zuil bn [1] mgl 247 2010-09-03 718
18364 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-03 581
18363 URGATSIIN BAYARIIG TOHIOLDUULJ OHUI GOO SAIHNII BARAANUUD BELEGTEI HYAMDRALTAI GARJ EHELLEE peace0088 2010-09-03 613
18362 zublugu ugdug busguichuddee bayrlalaa,dahin yum asuuyaa [1] sarnai007 2010-09-03 917
18361 Мөөгөнцөрийг 99,9% цэвэрлэгч шингэн худалдаалагдаж байна! Үнэ: 6900 won nnn2008nnn 2010-09-03 751
18360 yum asuuya ??????? [1] cuna 2010-09-03 995
» СОЛОНГОСТ УДАХГҮЙ ГОЁ ЮМ БОЛНО НААШАА ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 1247
18358 zurag yaj oruuldiin be? [3] ind 2010-09-03 975
18357 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-09-03 509
18356 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-03 559
18355 mgltown dotor bdag alt mongonii delguuriin utasiig helj ogooch [1] namuunka 2010-09-03 1151
18354 hvvhdee yawuulah gesen ymaa [3] star_bvsgvi 2010-09-03 992
18353 hi zuvluuch [4] mgl 247 2010-09-03 750
18352 turuud 7 honoj bgaa huuhed [4] hairthuu 2010-09-03 986
18351 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-03 608
18350 БӨӨНИЙ ҮНЭЭР ЗАРЖ БАЙНА. celee 2010-09-03 591
18349 helj ogch tuslaach egch naraa [6] 귀염토끼 2010-09-03 1641
18348 МИНИЙ НАЙЗ БҮСГҮЙ ОНЦГОЙ МУУХАЙ ААШТАЙ ЯАГААД БЭ???? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 1213
18347 МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ ҮНЭНДЭЭ Л ЦОГЛОГ САЙХАН ШҮҮ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 2945
18346 10 sard eheldeg deed surguuli bdag yumuu? [1] madahbadrah 2010-09-02 887
18345 helj ogch tuslaaaaachee hvmvvseeee [1] tuslay 2010-09-02 937
18344 masteriin oyutan...??? [3] nokio 2010-09-02 980
18343 huise tsoolulsan yma asuuh zuil bn [3] hums 2010-09-02 999
18342 면목-d baidag kargonii utasiig nertyein bicheed ogooch [1] milkinmilk 2010-09-02 673
18341 yaaraltai orchuulj ogooch [1] duck duck 2010-09-02 706
18340 Индиго хүүхэдтэй яаж харьцахаа мэдэхгүй байгаагаас тэднийг мөхөөж байна [3] 돼지 토끼 2010-09-02 4881
18339 ene shumuulnii hazsan yumiig yah we tuslaach eejuudee [2] 돼지 토끼 2010-09-02 2898
18338 elgemsuu helj ogooch [2] hunta 2010-09-02 988
18337 asuuh zvil bnaa [1] dulduu 2010-09-02 980
배너신청
자생병원

배너신청