Би 30 настай, 1хүүтэй нөхрөөсөө хэдэн жилийн өмнө салсан. Нөхрөөсөө салаад нэг их удаагүй байхдаа нэг залуутай танилцсан. Тэр залуу минь анх танилцахад их давгүй боловсон, ухаантай, сайн хүн шиг санагдаж байсан,үргэлж л надаас 2-лаа хүүхэдтэй болъёо гээд л гуйгаад л, би ч урьд нь алдчихсан болохоор их хойшлуулдаг байсан. Гэтэл 1 жилийн өмнөөс л тар нь танигдаж эхэлсэн, намайг элдвээр хэлж, доромжилох болсон.Би энэ байдлыг нь хүүхэдтэй болохгүй болохоор ингээд байгаа юм болов уу гэж бодоод жирэмсэн болсон. Одоо 6-н сартай жирэмсэн гэтэл нөхөр маань үргэлж л зоддог, элдвээр муу муухай үгээр доромжилох юм, надад үнэхээр хэцүү байна. Гомдоод л яваад өгнө тэгэхлээр нэг л их буруугаа гэмшээд л уучлалт гуйсан хүн. Заримдаа хүүхдээ авхуулчмаар ч санагдах юм, одоо ч нэгэнт л оройтсон л доо. Энэ хүн засрахгүй хүн юм шиг санагдах болсон. Хүүхдээ гаргаад үлдээгээд явдаг ч юм билүү гэж бодогдох юм. Яавал дээр вэ надад туслаач ХҮМҮҮСЭЭ?