Moderator: mgl_300
Жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг шиг юм болоод байх шиг байна. Би гадаадад ирээд 3 жил гаран болж байна.
Гэрлэсэн, хүүхэдгүй. Энд байдаг монголчуудтай уулздаггүй. Тэднээс маш их айдаг. Магадгүй ашиглуулахаас. Ингээд энэ ганцаардмал өөрийн сонгосон замаараа амьдарч байна даө. Юуны төлөө яах гэж энд ингэж амьдарч байгаа учраа ч олохоо байгаад удаж байна. Эрхэлж буй ажил, эр нөхрийн халамжаар дутаагүй ээ. Бүгд овойж тодроод байхгүй ч наддаа л болсон гэж боддог. Гэвч ганцаардал гэж аймшигтай цаг бүхэн тэмцэх хэрэгтэй болох юм. Монголоороо яриагүй хичнээн ч удаж байна даа. Монгол орчноо үгүйлж байна. Гэвч монгол хүнтэй харьций гэхээр эр нь секс, эм нь тусламж эсвэл мөнгө хүснэ. Хэзээ ч үнэн сэтгэлээсээ сайхан ярилцаж сууна гэж байхгүй юм даа. Эмэгтэйчүүд нь болохоор өлөн нүдээр юу өмсөж зүүсэнг маань нэгд нэгдгүй нэгжиж харах харц, эрчүүд нь болхоор… ойлгомжтой энэ тухай ярих хэрэггүй байхаа. Урьд уулзаж холбоо барьж үзсэн боловч эцэст нь ийм л сэтгэгдэлтэй үлджээ. Аливаа нэгэн зүйлд хэт түргэн бухимдах, уурлах, сэтгэлээр унах, шөнө нойргүй унтаж чадахгүй тарчлах, хэт эмзэг юмыг хүлээж авах, улмаар уйлах, юмнаас хурдан уйдах, залхах, юм л бол хурдан ядрах, сэтгэн бодох үйл явц доройтох, юмыг их хурдан мартах, гэх мэт сэтгэцийн үйл ажиллагаатай холбоотой доголдолууд өөр дээр маань ажиглагдаж эхлээд удаж байна. Ингэж байгаад амиа хорлох ч юмуу ямар нэгэн тэнэг болчимгүй үйлдэл хийх вий гэж өөрөө өөрөөсөө айх юм. Энэ бүхнээсээ болоод ханилсан эр нөхрөө хүртэл гомдоох үг хэл хэлэх боллоо. Би угаасаа ийм хүн юм боловуу? (хүчирхийлэгч) Энэ их ганцаарадал, сэтгэлээр унах, үл итгэх, уур бухимдлыг яаж өөрөөсөө холдуулах вэ?
hi gantsaardaj bgaa humuus olon l bgaa bh bugd itgel aldahaar muu humuus bish shdee id-gaa soliltsood shan nzud boltsgooy l doo
яг л над шиг. би бичсэн юм шиг л санагдчихлаа. би гадаад амьдардаг хүүхэдгүй бас 3 жил болж байгаа. монголчуудаас айдаг. ялангуяа эмэгтэйчүүдээс айдаг. яагаад гэхлээр тэд дандаа юм гуйдаг. эрчүүд нь унтчих гээд хэцүү хэцүү. тэгээд их ч ганцаардаж байна даа. гэрээ санах л юм. за за нэг иймэрхүү. монгол хүүхнүүд яадаг гээч бичиг баримт гуйна өгөхгүй гэвэл бараг л занал хийнэ аймаар аймаар. залуучууд нь болохоор чи баян нөхөртэй байжээж гээл холгочих гээл үнэхээр муухай. гадаадад байгаа монголчууд яахлаараа ийм хогийн байдаг байна аа...ЭНЭ ҮНЭН БОЛОВ УУ??????СОЛОНГОСТ БАЙДАГ БҮХЭН ИЙМ БИШЭЭ ..!!!!!!!!!! САЙН САЙХАН НЬ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛТЭЙ НЬ ОЛОН БАЙГАА ГАНЦ НЭГХЭН ХҮНИЙ ХУВИЙН СЭТГЭХҮЙГЭЭР БҮГДИЙГ ХАРЛУУЛЖ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ХҮНИЙ НУТАГТ БАЙГАА ХҮМҮҮС ХЭН ХЭНИЙГЭЭ СОНИРХОХ ЗҮЙЛ БАЙНА Ш ДЭЭ ХҮН Л ЮМ БОЛ ....