Moderator: mgl_300
. Аливаа зүйлийг илүү өргөн хүрээтэй харах тун. Ажил дээрх болж байгаа бүхэн чухал, гэхдээ таны амьдралд тохиолдох цорын ганц чухал зүйл биш. Амьдралын бусад салбарт өрнөж буй сайн зүйлийн талаар бодохыг хичээ.
2. Аз жаргал гэдэг хүршгүй зүйл биш гэдгийг ойлго. Боломжит бүхнийг бодит болгохын тулд ийм боломж бий гэдгийг ухаарах хэрэгтэй.
3. Болж буй бүхнийг өөр өнцгөөс харахыг хичээ. Нэг л хэвийн амьдрал танийг зовоож байгаа бол ерөнхий дүр зургийг олж харж, яагаад би энэ ажлийг сонгосон билээ, хүсч буй албан тушаалд хүрэхэд энэ ажил чухал уу гэдгийг тооц.
4. Аз жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээ. Үүний төлөө ямар нэг юм хийх ёстой байлаа ч гэсэн бүү шантар. Та тэдэнд тусалж байгаад хүмүүс гайхахгүй. Тэгээд ч эргэн тойрны аз жаргал гэдэг халдварт өвчин л гэсэн үг. Азгүйчүүдээс хол яв. Эерэг цэнэгтэй, сэтгэл санаа өөдрөг хүмүүс таныг хэзээ ч уйтгарт автуулахгүй. Өглөөнөөс орой хүртэл элдэв зовлон ярьдаг хүмүүс таныг нурмайж ураа дорой царайлахад хүргэнэ шүү.
5. Бодит байдалтай эвлэр.
6. Бүх хүчээ дайчил. Та байдаг л чадлаараа ажиллаж байгаа гэдгээ мэдэж байгаа бол энэ нь сэтгэл ханах байдалд хүргэдэг. Бүх юм санаснаар болж бүтэхгүй байгаа ч гэсэн өөрийнхөө үүргээ сайн биелүүлж байгаа гэдгээрээ бахарх.
7. Өөрийн хүч бололцоог зөв тооц. Хэт ядрах, стерсст орсноос болж сэтгэл түгших, амьдралдаа сэтгэл ханамжгүй болдог. Өөртөө аль болох цаг зав гарга. Биеэ бялдаржуулах, гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах, салхинд гарах цаг зав ол.
8. Сайн амар. Танд амаргүй байгаа бол хэцүү ажлаас түр ч гэсэн холд. Ганцаараа зугаалж, найзыгаа аяга кофенд урь. Энэ бүгд танд тайвшрах, байдлыг эрүүл ухаанаар олж харах боломж олгоно.
9. Ажил дээр чинь асуудал байгаа бол үүнийгээ өөрөө л засч залруул.
10. Өөрөө өөртөө үнэнч бай. Ажил чинь таарч тохирохгүйгээс та азгүй хүн шиг байж болно. Өөрийнхөө дургүйцлийг ойлгохыг хичээ. Үүнийг та арилгаж чадах уу, эсвэл энэ нь болж бүтэхгүй гэсний дохио юу? Та ажилдаа дур сонирхолтой байх бүхэл зүйлийг хийж үзжээ. Гэвч нэг л сэтгэл дундуур байна уу? Тэгвэл та өөр шинэ ажил хайх хэрэгтэй болох нь. Олон хүн өөр сонголт үгүй мэтээр бодсоор өөрийнхөө ажлын боол болох нь олонтаа. Өөрөөр хэлбэл, үүнээс өөр сонголт үгүй миний хувь заяа л намайг ийм байдалд оруулсан гэж ойлгодог тал бий.