Moderator: mgl_300
Монголд анх удаа лабораторийн аргаар гаргаж авсан эсийг эхийн умайд суулгаж, жирэмсэн болгох технологийг “Ануухай” эмэгтэйчүүдийн эмнэлэг нэвтрүүлсэн байна. Энэ аргаар бүрэлдсэн хүүхэд энэ сарын 5-нд хорвоод мэндэлсэн бөгөөд 3200 гр, 52 см охин төрсөн аж. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн, гэртээ гарсан байгаа аж. Мөн ийм аргаар жирэмсэн болсон эхийн бие хэвийн сайн байна.
Лабораторийн аргаар хүүхэд төрүүлэх нь Монголын эх барих эмэгтэйчүүдийн шнжлэх ухаан дэлхийн төвшинд хүрчээ гэдгийг харуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудад одоо хийгдэж байгаа бүхий л төрлийн оношлогоо эмчилгээ, мэс заслыг хийж чаддаг болсон нөхцөлд л үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг учир манай Монголчууд гадагшаа явж, онош тодруулах эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж Ануухай эмнэлгийн ерөнхий эмч Батсүх хэллээ