Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

30 минут ярилцсаны дараа \\

h1>

 

Ле түүний эхнэр нь болох болно гэж шийдсэн талаар “Associated Press” агентлаг дамжууллаа. Ле болон өөр гурван залуухан Вьетнам эмэгтэйг хууль бусаар гэрлэлт зуучлагчид Хо Ши Минь хотод Өмнөд Солонгосын хоёр эрэгтэйд танилцуулсан юм. Эрчүүд сонголтоо хийснээс гурав хоногийн дараа 25 настай Ле хуримаа хийсэн юм. Бичиг цаасны ажил дууссан дараа тэрээр Вьетнамын өмнөд нутагт байдаг фермийн ядуу амьдралаа хойноо үлдээн Өмнөд Солонгост амьдрахаар эх орноосоо явсан. Тэрээр түүн шиг замаар явсан олон арван мянган Вьетнам эмэгтэйчүүдийн нэг юм. “Гэр бүл маань эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байсан болохоор би явсан юм” гэж Ле ярьсан. Түүний эцэг эх нь сард хоёр сая донгоос (108 ам.доллар) бага орлого олдог, харин түүний нөхөр нь гэрлэхийнхээ өмнө түүний гэр бүлд түүнээс тав дахин их мөнгө өгсөн байна. Харин дараа нь мөнгө өгөхөө зогсчээ. Учир нь Легийн Өмнөд Солонгост очоод сайхан амьдрах мөрөөдөл нь гүйцэд биелсэнгүй. “Намайг зодоогүй, гэхдээ намайг бүхэл өдөржингөө түгждэг. Нөхөр маань байнга надруу хашгирч загнадаг” хэмээн нэрээ бүтнээр нь овогтой нь хэлэлгүй, зөвхөн өөрийн нэрийг хэлсэн Ле ярьсан.

Тэрээр гадаад хүмүүсийн эхнэр болохоор бодож байгаа болон хүндрэлтэй тулаад нутагруугаа “төрхөмдөө буцаж ирсэн” эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг Эмэгтэйчүүдийн эвлэлийн төвийн ажилтанд ийнхүү ярьсан байна. Ле нөхрийнхөө гэрээс зугатсныхаа бараа баривчлагдсан бөгөөд Винх Лонг мужид байдаг Меконг Дельта дахь гэртээ хүрч ирсэн байна. Ле бол 2004-2009 оны хооронд Өмнөд Солонгосын эрчүүлтэй гэрлэсэн 40,000 Вьетнам эмэгтэйн төлөөлөл гэж судлаачид ярьж байна.

Зүүн өмнөд Азийн эрчүүд, тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, Тайваний эрчүүд гадаад эмэгтэйчүүдтэй гэрлэх нь улам бүр их болж байгаа. Үүнд төрөлх нутагт нь эмэгтэйчүүд гэрлэж, гэр бүлийн уламжлалт үүрэг хүлээх хүсэлгүй болж байгаа нь нөлөөлж байна гэж Канадын Баруун Онтариогийн Их Сургуулийн судлаач Даниеле Белангер ярьж байна. Албан ёсны тоо баримтаас үзвэл 2009 онд Өмнөд Солонгосын 7,249 эрэгтэй Вьетнам эмэгтэйтэй гэрлэсэн байна.

Вьетнамд Өмнөд Солонгосын ТВ-ийн шоунууд нэлээд өргөн гарж, олон хүмүүс үздэг бөгөөд энэ нь охид эмэгтэйчүүдийг Солонгосын соёлтой танилцуулдаг ба илүү дээр амьдрал хөөн Өмнөд Солонгосыг сонгоход нөлөөлдөг байна. Өмнөд Солонгос явах сонирхолтой эмэгтэйчүүдийн ихэнх нь ядууралд нэрвэгдсэн, боловсрол багатай Меконг Делта зэрэг хөдөө нутгийн эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэд хуучнаар Сайгон буюу Хо Ши Минь Хотод байдаг хууль бус гэрлэлт зуучлагчдад ханддаг байна. Вьетнам судлаач Гианг Линхийн Кан То мужийн Дельта хотод хийсэн судалгаагаар зарим Вьетнам бэрүүд гэрлүүгээ жилд 3,000 гаруй ам.доллар илгээдэг бөгөөд энэ нь Вьетнамын нэг хүнд ноогдох орлогоос бараг гурав дахин их юм. Гэвч үүний хажуугаар зарим бэрүүд хуурамч сурталчилгаанаас болж өмч хөрөнгөгүй, өвчтэй, архичин, тэвчихэд хүнд зан авиртай хүмүүстэй сууж байна гэж нийгмийн идэвхтнүүд ярьж байна.

Энэ оны долоодугаар сард Вьетнамаас ирсэн бэр 20 настай Тач Ти Хоанг Нгок нас барсны дараа Сеул олон улсын гэрлэлт, танилцах, зуучлах явдалд шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулж байгаагаа зарласан. Талийгаачийг Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт байдаг Бусан хотод амьдардаг шинэхэн суусан нөхөр дээрээ ирээд наймхан хоноод байхдаа зодуулж, хутгалуулж нас барсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн. Эхнэрээ алсан хүн “эхнэртэйгээ хэрэлдэх үед нэгэн сүнс шиг хоолой эхнэрээ ал гэж шаардаад байсан” гэж цагдаад мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр 2005 оны 7 сараас хойш 57 удаа шизофренигээр эмчлүүлж байсан байна. Энэ талаар “Үүний шалтгаан нь гэрлэлтийг хууль бусаар лицензгүй хүмүүс зуучилж байгаатай холбоотой хэдий ч аль гэрлэлт нь хууль бусаар зуучлагдсан бэ гэдгийг олж тогтооход хэцүү байна” гэж Вьетнамын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Тайвань гадаад нөхөр хайсан Вьетнам эмэгтэйчүүдийн нэг сонголт байсан. 1990-ээд оноос хойш Тайваньд 100,000 гаруй Вьетнам эмэгтэй гэрлэлтээ бүртгүүлээд байна. Харин сүүлийн жилүүдэд Тайвань бичиг баримтын хяналт, шалгуураа чангатгасантай холбоотойгоор Вьетнам эмэгтэйчүүд Өмнөд Солонгосыг сонгодог болоод байна. “Одоо бол Өмнөд Солонгос гол очих эцсийн буудал нь болж байна” гэж Тайванийн Сун Ят-Сены Үндэсний Их Сургуулийн Социологийн Градюэт Институтын захирал Хонг-зен Ванг ярьж байна.

Вьетнамаас авчирсан эхнэрээ боолчилж, тарчлаан зовоож байсан гэх мэт хэд хэдэн ноцтой гэмт хэрэг гарсны дараа өнгөрсөн жилээс Тайвань арилжааны зорилгоор олон улсад танилцуулж, зуучлах үйчлчилгээнүүдийг хориглосон байна. “Хөндлөнгийн зуучлагчаар дамжуулж танилцуулж, гэрлэх нь зохион байгуулалттай хүнд нөхцөл, гэмт хэргийн золиос болоход хүрдэг  Гэхдээ тийм эрсдэл байгааг үгүйсгэхгүй” гэж Белангер ярьжээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3490198/b3e/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.07 17:20:19
*.189.255.227

Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ. -Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ? -Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан. -Тэр хүнтэй яаж танилцсан юм? -“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн. -Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм? -Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар. -Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу? -Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/ -Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм? -Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан. -Энэ чинь юу гэсэн үг үү? -Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан. -Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм? -Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн. -Чи зугатааж болдоггүй юм уу? -Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн. Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас 2009 оны 11 сарын 12-ны өглөө би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан. Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн. -Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ? -Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ? Гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй. -Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу? -Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж олйгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна. -Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу? -Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй ингэж зовоосой гэж хүсэхгүй байна. -Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна? -Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур маан өнгөрчихсөн. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж “Хан пид”-ын хүмүүс гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон. Эрэгтэй дүү энэ бүхнээс болж намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна. Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа. -Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү? -Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.07 17:30:18
*.189.255.227

ҮНЭХЭЭР АЙМААР ХҮМҮҮС БАЙХ ЮМАА ..ЭНД Ч ГЭСЭН   БАЙНГА Л ХАРААСАН ЗҮХСЭН  ЗОДОЛДСОН ХЭРЭЛДСЭН  ОМОГДСОН ЯМАР Ч МУУХАЙ БҮДҮҮЛЭГ БАЛИАР ХҮМҮҮС ..............ҮНЭН МУУХАЙ ХОГИЙН ШААР ШАВХРУУ ХҮМҮҮС!!!!!!!!!!!!
ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ ………ЗУРАГТАА АСААГААД ХАР ДАА ӨДӨР ТУТАМ ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>> ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ……..ЗАНДАРСАН ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.07 18:37:42
*.189.255.227

Bi  Ta nart gej helehed  minii  uilchiluuldeg uilchiluulegchidees harj baihad.... So huntei suusan emegteichuud gants nuurnii savan avahdaa hurtel nuhuruusuu zuvshuurul avdag yum bnlee. hamgiin hyamdiig avna

Getel manai mongol er nuhurtei huuhenuudiin nuhuruud n shal uur nuhur n av  av geed baihad avgai n harin esergeer unetei geed suuj baidag ...

so nuhurutei emegteichuudiig bi haraad uruvdsun...!!!

 Uurtei 100.000 won zartsuulah erhgui buh yumand n nuhur n oroltsood hetsuu l yum bnlee ..Tolgoi medeed ekhner n yum avchihval  tolgoi budaa  .... So nuhur n araas utasdaj shingu ene ter hiine gej buur tenegtene erguu geech  ....

Iim l bn daa emegteichuud mini ....taund mongol hunii tsarai harj chadahgui zugtaad hulmalzaad ...kkkk

Ene bol nadad tohoildson l yum shuu ihenh n l er n tiim baidag yum bnleee ...

Estoi l erhiig n edleh gej huntei suudag ch  erhee ch edeleheesee umnu erhend n ordog n gashuun unen shuu ...

Hetsuu ch gesen uuriinhuu hucheer amidrah saihan

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
17436 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-08 806
17435 tursnii daraa??? [4] zahirma 2010-08-08 1466
17434 СОЛОНГОС ЗАЛУУГААС БҮГД БОЛГООМЖИЛ ИЙМ Л БОЛНО [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1176
17433 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-08 608
17432 БҮСГҮЙН ГОО САЙХНЫ НЭГЭН НУУЦ... ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1250
17431 huuhed harna huu ohin 2010-08-08 929
17430 asuuh zuil bna [2] 반지 2010-08-08 1103
17429 Goo saihnii torol buriin baraa bainga boondono. file humuuneee 2010-08-08 2571
17428 ЭНЭ ЗӨВХӨН ХУВИЙН НУУЦ....БУСДАД ХАМААРАЛГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1224
17427 Элгэмсүү-д file [4] shorootiin tseveen 2010-08-07 1410
17426 ЭЛГЭМСҮҮ ЭГЧЭЭ ХЭЛЭЭД ӨГӨӨРЭЙ ТУСЛААЧ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1004
17425 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 TOOOPT 2010-08-07 764
17424 МАРГААШ ****9-13 ЦАГ ХҮРТЭЛ ЭМНЭЛЭГ АЖИЛЛAНА TOOOPT 2010-08-07 653
17423 ИТАЛИ ЯВЛАА НАЙЗУУДАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1396
17422 БАС Л МЭДЭХ ЮМ ХЭЛЭЭД ӨГЬЕ ЗА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1207
17421 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-07 744
17420 СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭРЛЭСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ........ [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1551
17419 ----НАЙЗУУДАА АСУУЛТ ШИВНЭЭ БАЙНАА НААШАА --- Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 784
17418 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-07 813
17417 СОЛОНГОСТ АЖИЛЛАДАГ МОНГОЛЧУУД БҮГД АНХААР ...НААШАА НАД УРУУ***** Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1443
17416 ene oroin mend hvrgey duu tatah gsn yumaa [2] 하늘 2010-08-07 1603
17415 HELJ OGOOCH [1] mongol_111 2010-08-07 985
17414 buudald ajildag lagsnii aliergitei bolood yum garaad bn. [3] cao 2010-08-07 1256
17413 hariult heregtei bna [1] ershuud 2010-08-07 1209
17412 elgemsvv???elchin deer irsen passportnii nersvvdee dahin tavij uguuch... [1] goodidea 2010-08-07 1159
17411 mgl-d hit bolj bga duunuudiin neriig bicheed ogooch nzuuda! [3] Tiny_hk 2010-08-07 1130
» ДЭЛХИЙ НИЙТ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУХААС АЙЖ ЭМЭЭЖ БАЙНА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 2028
17409 Төрсөн өдрийн тань төөрөг зурхай angella2010 2010-08-07 2582
17408 ELGEMSUU EGCHEES ASUUH [2] halh gol 2010-08-07 1140
17407 ASUUH NI MANAIHAAN............................. [2] halh gol 2010-08-07 1260
17406 Орд ордны мэргэжил angella2010 2010-08-07 1486
17405 Эрчүүдийн зурхай angella2010 2010-08-07 1765
17404 Найз залуугийн чинь секс зурхай angella2010 2010-08-07 1078
17403 Эрүүл мэндийн зурхай angella2010 2010-08-07 1126
17402 Гэр бүлийн зурхай angella2010 2010-08-07 1777
17401 emegteilegt [1] silkt 2010-08-07 1313
17400 jiremsnii hyanaltin talaar ? [5] silkt 2010-08-07 1395
17399 Хайрттайгаа эвлэрэхэд зурхай туслана. angella2010 2010-08-07 1365
17398 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-07 766
17397 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-07 655
17396 hi bvsgvichvvdee asuuh yum bn [2] aalz.mn 2010-08-07 1296
17395 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-08-07 553
17394 ТАЙВШИР .БАРДАМХАН БҮСГҮЙ МИНЬ ЧИ ЭР ХҮНИЙ ӨМЧ ЗАА .БҮҮ СӨР ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1929
17393 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-07 724
17392 Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. ANGEL SALON 2010-08-07 829
배너신청
자생병원

배너신청