Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

SOLONGOS HUNTEI GER BUL BOLOH HUSELTEI EMEGTEI

Уншсан 0 vote 0 2010.08.06 18:04:35
[Level:1][Level:1]

solongos  huntei taniltsaj  ger  bul boloh  huseltei  30-35nasnii  huuhedgui  solongos hel baga zereg  meddeg baih

toriin  jahirgaand  azildag omno ni  huntei  suuj  bgaagui  63 tai er oor gesen horongotei   asdaggui   excel mashintai unen  setgeleesee amidrah  huseltei eldev  muu  zurshilgui -HUSSEN  HUN  HOLBOO  BARINA UU TOGLOH  IIM  TIIM  ASUUDAL  BAIHGUI 010-8000-0000

 

 






Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ.
-Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ?
-Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан.
-Тэр хүнтэй яаж танилцсан юм?
-“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн.
-Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм?
-Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар.
-Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу?
-Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/
-Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм?
-Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан.
-Энэ чинь юу гэсэн үг үү?
-Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан.
-Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм?
-Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн.
-Чи зугатааж болдоггүй юм уу?
-Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн. Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас 2009 оны 11 сарын 12-ны өглөө би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан. Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн.
-Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ?
-Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ? Гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй.
-Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу?
-Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж олйгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна.
-Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу?
-Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй ингэж зовоосой гэж хүсэхгүй байна.
-Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна?
-Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур маан өнгөрчихсөн. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж “Хан пид”-ын хүмүүс гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон. Эрэгтэй дүү энэ бүхнээс болж намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна. Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа.
-Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү?
-Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3486166/8a6/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.06 19:37:57
*.189.255.227

ХУЦАЛГҮЙ НҮДНЭЭС ДАЛД ОРЖ ҮЗ..МОНГОЛ ХҮҮХЭН ДАРУУХАН МӨНГӨ НЭХДЭГГҮЙ ДАРЛАХАД АМАР ГЭЖ  БОДОО  ЮУ !!!!!!!!!!!!!!!! ХҮНИЙ ГОЛОГДОЛ ШААРУУД ....СОЛОНГОС ХҮҮХЭН БАЙНГА МӨНГӨ НЭХЭЭСТЭЙ МУУХАЙ ААШТАЙ ЗАРДАЛ ӨНДӨР ...ТИЙМ Л ХӨРӨНГӨТЭЙ ЮМ БОЛ ТЭР СОЛОНГОС ХҮҮХНЭЭ АВЧ СУУГААД Л ТЭЖЭЭ Л ДЭЭ.... АРЧААГҮЙ   БУЛАЙНУУД

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.06 19:42:36
*.189.255.227

БОДВОЛ ЭНЭ ЗАРЫГ БИЧСЭН БАС Л НЭГ ЗОВСОН СОЛОНГОС НӨХӨРТЭЙ БУЛАЙ БАЙГАА БИЗ ...ЗОВОХ МӨРӨӨРӨӨ  ӨӨРСДӨӨ Л ЗОВНО БИЗ.. БИТГИЙ МОНГОЛЧУУДАД ЭГЭЛ ЖИРИЙН БУСАД БҮСГҮЙЧҮҮДЭД ГАЙ БОЛООД БАЙ ....ЭНД ТЭНДХИЙН ГОЛОГДОЛ ШААРУУДЫН ХҮСЛИЙГ ХАНГАГЧ НЬ МОНГОЛ ХҮҮХЭН ЮМУУ????????? ХАР ӨВГӨНИЙ ӨМНӨӨС  ЯМАР ИХ  САНАА  НЬ ЗОВОХ ЮМ БЭ???????  ХЭДЭН ХОНОГ ХООЛ ИД ГЭЖ ХЭДЭН ЦААС ӨГСӨН ЮМ БАЙХ ДАА ЗАЙЛУУЛ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
17391 mongol hvvhed avch yvna aalz.mn 2010-08-07 992
17390 30 orchim nasnii eregtei hun so ruu gargaj ogno [1] tvnews 2010-08-07 867
17389 eej naraas asuuh ym bna yaraltai [1] einj 2010-08-07 1114
17388 huhnii saaltuur zarii file cd.key.crack 2010-08-07 733
17387 em hubtsas hashaaa 2010-08-07 736
17386 БИ ИЙМ ЧАДВАРЛАГ ИХЭМСЭГ БҮСГҮЙГ ШҮТДЭГ ХАРИН ЧИ ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1447
17385 ****УУЧЛААРАЙ НАДАД СУЛ ДОРОЙ ХҮМҮҮС ТААЛАГДДАГГҮЙ ***** Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1289
17384 zovlogoo ogooch elgemsuu mini [2] jagaa4458 2010-08-07 1432
17383 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-07 652
17382 Hi busguichuudee hQQrhQn...................... [1] Saihanaa 247 2010-08-07 1025
17381 DUSAL HIIJ BNA vazilnik 2010-08-07 636
17380 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BNA vazilnik 2010-08-07 768
17379 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-06 722
17378 elgemuud [3] konpoyn 2010-08-06 1372
17377 AJLAA SOLIH .......???? [1] suren9 2010-08-06 1140
17376 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-06 920
17375 ХҮҮХНҮҮДЭЭ ХӨХӨНДӨӨ ҮҮНДЭЭ САНАА ТАВИАРАЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-06 2228
17374 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-06 802
17373 ХЭЛЭЭД ӨГЬЕ САНАА ЗОВОЛТГҮЙ ДЭЭ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-06 1011
17372 asuuh zuil bna egch naraa [4] 963963 2010-08-06 1203
17371 БҮСГҮЙ ХҮН ХҮСЖЭЭ .... ХЭН НЭГНИЙГ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-06 1238
17370 huuhed yavuulii cd.key.crack 2010-08-06 810
17369 *УРГАЦЫН БАЯРААР * XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-06 737
17368 БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ХЭЛЭХ НЭГЭН ҮНЭН ..ДОТРОО САНАЧИХ. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-06 1098
17367 ELGEMSUUD [2] jagaa4458 2010-08-06 1082
17366 ЯАГААД ЯАГААД ЯАГААД ЯМАР УЧРААС ---МЭДЭЭД АВ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-06 1090
» -----СОЛОНГОСТ ИЙМ ХҮНИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА------ .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-06 1639
17364 Хамгийн ер бусын хуримнууд Маралгоо 2010-08-06 1194
17363 BUSGUI [1] jagaa4458 2010-08-06 1246
17362 Хvний нутгийг биш эх орноо хєгжvvлэх цаг ирлээ, залуус аа [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-06 1184
17361 torsnii daraa huuhdiin bichig barimt ? [4] tsomo123 2010-08-06 1614
17360 jiremsen yumaa naizuudaa asuult baina [3] tsek1234 2010-08-06 1506
17359 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd 2010-08-06 991
17358 eejvvd egch naraa zaaj uguuch.... [2] tugsuu_1130 2010-08-06 1253
17357 namuunka idtai hund [3] MR ESUDER 2010-08-06 1507
17356 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-06 898
17355 ergetsuulel jagaa4458 2010-08-06 1323
17354 angella 2010 aas [3] cd.key.crack 2010-08-06 1390
17353 hi eejuudee ene haluund hetsuu bnaa tee??????asuuh um bn [2] rexsa 2010-08-06 1350
17352 SETAKD TSAGAAN UNGIIN HUVTSIIG HAR UNGUND ORUULDAG YUM BOLOV U? zurchil 2010-08-06 1066
17351 em hubtsas [1] hashaaa 2010-08-06 1364
17350 Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. ANGEL SALON 2010-08-06 990
17349 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, angella2010 2010-08-06 1114
17348 ЧИ ОДОО ИЙМ АЛХАМ ХИЙВЭЛ ХЭЗЭЭД ХАРАМСААД БАРАМГҮЙ .... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-06 1141
17347 xvvxdee mgl yavuulsan eejvvdees asuuya [9] 11976 2010-08-06 1343
배너신청
자생병원

배너신청