Хүмүүс хоорондын харьцаа бидэнд
тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Зарим хүнтэй харьцасны дараа таагүй
мэдрэмж төрөх, ажил үйлс бүтэхээ болих, шалтгаангүй ядарч сульдах, бүр
өвдөх ч тохиолдол байдгийг та анзаарсан бизээ. Энэ нь хүний энергийн
бүрхүүл, хамгаалалт алдагдсантай холбоотой юм.
Шинж тэмдэг: Бусдыг энергийг сорж амьдардаг хүмүүс
харьцагчийнхаа бухимдлыг төрүүлж байнга хэрүүл маргаантай орчинд
дурладаг. Ийм хүмүүс ялангуяа амьдрал нь бүтэмжтэй, баяр баясгалантай
хүнтэй харьцаж, өөрийн энергийг сэлбэх дуртай байдаг. Гэвч тэднийг
таньж мэдэхэд тийм хялбар биш. Энерги сорогч гэхээр заавал муу хүн байх
албагүй. Энэ бүлэг хүмүүст таны сайн найз, ойрын төрөл, хамт ажиллагч,
хамтран амьдрагч ч байх боломжтой.
Тэд өөрсдөө ч орчиндоо ямар аюултайг тэр бүр мэдэхгүй. Хэрэв хэн
нэгэнтэй харьцасны дараа таны бие сульдах, ажил нурах, саад бэрхшээл
хэт их тохиолдох, анхаарал сарних, тэр байтугай өвдөх шинж тэмдэг
илэрвэл ямар хүмүүстэй харьцсанаа сайн сана. Ингэснээр та энерги
сорогчийг тодорхойлж болох юм. Өерийгөө хэрхэн хамгаалах. Энерги сорогч
нь хүрээлэл дотор байх магадлалтай тул учир шалтгаангүй харьцаагаа
муутгах хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хямарна. Харин харьцахдаа
болгоомжтой бай.
-Нүд рүү нь бүү хар. Хүний нүд их хүчтэй туяа үүсгэдэг.
-Нөлөөлөлд нь автахгүй байх. Ийм хүнтэй харьцасны дараа гэртээ очоод
шууд эсрэг тэсрэг устай шүршүүрт ор. Хоолондоо хар эсвэл улаан перец,
амтлагчууд хийж ид. Кофенд перец бага хэмжээгээр хийж уувал маш тустай.
Рок поп зэрэг эрчимтэй аялгуу, хөгжим сонс. Залбирч байгаа мэт алгаа
хавсар, нүдээ тус бүрийг нь цэв хүйтэн усаар шавшиж угаа. Энэ мэт
үйлдэл нь таныг био энергийн орчин, гадны нөлөөнөөс хамгаална.