Moderator: mgl_300
Түр хугацаанд найзлах, холбоо тогтоох нь гэр бүл болохоос огт өөр асуудал тул насан туршийн ханиа сонгохдоо яарахгүйгээр, бүхий л талыг судалж мэдсэний дараа амьдрал зохиох нь бат бөх гэр бүлийг бий болгоно.
Ханиа сонгохдоо юуны түрүүнд гэр бүлийн хүмүүжил, дадал зуршлыг нь судлах хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүжил бол хүнийг насан туршид нь дагаж байдаг. Гэр бүлдээ, багаасаа авсан хүний дадал зуршил хэзээ ч өөрчлөгддөггүй бөгөөд муу дадал зуршлын уршгаар хосуудын хооронд хэрүүл үүсдэг. Энэ нь салахад маш том шалтгаан болдог байна.
Нэгэнт хайртай болсон хойноо түүний муу муухай зуршлыг мэдсэн бол гэр бүл болохоосоо өмнө түүнийг хэлж засч залруулах хэрэгтэй. Таны үгийг сайн хүлээн авдаг чих зөөлөнтэй байгаа үед нь тэр дадал зуршил бидний харьцааг сэвтүүлэх нь гэдгээ ухаалгаар ойлгуулж зас.
Харин гэр бүл болсны дараа өдөр тутмын харьцаандаа дараахь зүйлүүдийг санаж хичээж яваарай.
- Ханиа бүрэн сонсдог бай.
- Маргалдах үед илүү муу үгээр доромжлохыг тэвч, гэр бүлийн хэрүүлдээ хадмын талын хүмүүсийн нэрийг ч дурьдах хэрэггүй.
- Таныг бухимдуулсан олон дутагдал нь илэрвэл эв найртай, жаргалтай байгаа үедээ хэлж, хошин маягаар шүүмжилж, хэн нэгэнтэй жишиж хэлж ойлгуулж сур.
- Гэр бүл болсон анхны өдрөөс л бие биедээ хүндэтгэлтэй харьцаж занш.
- Хайртай гэдэг үгийг ханиасаа бүү харамла. Та ямархуу гэр бүлийг төлөвшүүлж чадна тэр чинээгээр амьдрал хүнд эсвэл хөнгөн аз жаргалтай байх болно