Би одоо 22 настай. Төрийн байгууллагад ажилладаг. Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна. Бид удахгүй хуримаа хийх гэж байгаа. Найз залуу минь миний анхны эр хүн. Бид хоёрын харьцаа маш сайн бие биедээ халамжтай сайхан хосууд. Гэвч нэг зүйл дээр миний санаа их зовох боллоо. Бид 2 үерхсэнээсээ хойш бэлгийн харилцаанд орохдоо жирэмсэнээс хамгаалах эм бэлдмэл, бэлгэвч, мөчлөг тоолох зэргийн алийг ч хэрэглээгүй хэрнээ би жирэмсэн болохгүй юм. Энэ тухай найз залуудаа хэлье гэхээр санааг нь зовоочих болов уу гэж бодоод байх юм. Би өөрөө яваад эмнэлэгт үзүүлж зөвөлгөө авая гэхээр 1-д санаа зовоод, 2-т ажил ихтэй болохоор амжихгүй юм. Энэ тухай надад зөвлөөч. Ийм тохиолдол байж болох уу?
ГЭР БҮЛ БОЛООД 1.6 САРААС НААШГҮЙ ХУГАЦААНД ХАРЬЦААНД БАЙГААД ЖИРЭМСЛЭХГҮЙ БОЛ ҮРГҮЙДЭЛТЭЙ ГЭЖ ҮЗДЭГ..ҮЗҮҮЛ ЭХЛЭЭД НААНАДАЖ ҮРИЙН СУВАГ ХООЛОЙН БИТҮҮРЭЛТЭЙ БОЛ ЖИРЭМСЛЭХГҮЙ