Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Би 25тай. Нэг хүүтэй . Бид 2 гэрлээд 3 жил болж байна. Бид 2 жаахан асуудлаас болж маргаад тэр бүр том асуудал болж хувирдаг. бүр салах барих дээрээ. Одоо сүүлдээ маргалдах болгонд миний хуучин найз залууг ярьж, намайг элдвээр хэлж доромжилдог боллоо. би нөхрийнхөө араар тавьж байгаагүй үнэнийг хэлэхэд. надад ерөөсөө итгэдэггүй юм шиг. элдвээр хэлэхээр нь уурандаа тэгсэн байх гэж боддог байсан. Энэ удаа бүр гомдоод байх юм. Ханиасаа тийм муухай доромжлолын үг сонсоод байж байх гэж бодохоор. Би ч сая тэсэлгүй урдаас нь хатуу үгнүүд хэлчихсэн. би уул нь сэтгэлд нь сэв суулгачихна гээд хэр барагтаа маргалдахаараа муухай үг хэлдэггүй. Гэтэл манай хүн ерөөсөө тоохгүй намайг гомдооно гэж бодохгүй хамаагүй хэлдэг боллоо. Намайг дуугай болчоод байхад амандаа үглээд л байна. Би бүр залхаад байна. Ингэж үгээр мэрж идэхээс нь. Урьд ярилцаад л хэн хэн нь буруугаа хүлээгээл эвлэрдэг байсан. Одоо бүр cалдаг ч юмуу гэж бодох юм. Яах ёстой вэ?
ГЭНЭН БАЙНА ..ЧИ ХАНЬТАЙ БОЛСОН БОЛ ХЭЗЭЭ Ч ӨНГӨРСНӨӨ БИТГИЙ ДУРСАЖ БАЙ ТЭР ТУСМАА ИЙМ ХАЧИН ЗҮЙЛИЙГ ЭР ХҮН МЭДСЭН ТОХИОЛДОЛД ХЭЗЭЭ Ч УУЧИЛДАГГҮЙ ӨРШӨӨДӨГГҮЙ ТЭР ЭР СЭТГЭЛИЙН СААТАЛГҮЙ Л БОЛ >>>>ХЭЗЭЭ Ч ЭХНЭРЭЭ ГЭР БҮЛЭЭ ӨӨР ХҮНТЭЙ ХУВААХЫГ ТЭР ХҮСДЭГГҮЙ ТЭГЭЭД Л ГҮЙЦЭЭ ДУУСАА..ХАРИН БҮСГҮЙ ХҮН УУЧИЛДАГ АМЬДРАЛАА БОДООД ...ЭМ ХҮН МАРТАЖ ЧАДДАГ ЭР ХҮН ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ ЧИНИЙ 100% АЛДАА......ЭРГЭЭД САЙХАН АМЬДАРНАА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ЭНЭ ХОРВОО ХЭН НЭГНЭЭ ХУУРДАГ ОРЧЛОН БИШ ШҮҮ ДЭЭ